Монгол Улсын Ерөнхий сайдын Вашингтон хотноо хийж буй албан ёсны айлчлалын үеэр Мянганы сорилын сангаас олгож буй хоёр дахь удаагийн компакт гэрээг албан ёсоор баталгаажууллаа. Энэ үеэр Амеркийн Төрийн департаментын ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар Мянганы сорилын сангаас олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
.
Мянганы сорилын сангаас олгох энэхүү тусламж нь Монгол Америк хоёр улс нь дипломат харилцаа тогтоосноос хойших гуч гаруй жилийн хугацаанд улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг бататгах, мөн Монгол улс олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ирсэнтэй холбоотой дэмжлэг гэж хэлж болно
. Монгол цэргүүд 2002 оноос хойш энхийг сахиулах үйл ажиллагаанд тогтмол оролцож, НҮБ түүний гишүүн орнуудад Монгол улсын нэр хүндийг өндөрт өргөж яваа нь Монгол улсын гадаад харилцааг хөгжүүлэхэд томоохон түлхэц болж байгаа юм.
Энэ талаар Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн талаарх Монгол, АНУ хамтарсан мэдэгдэлд Америкийн талаас Монголын зэвсэгт хүчин Афганистан дахь албаа урт хугацаанд нэр хүндтэй гүйцэтгэж байгаад баяр хүргэж, 2018 оноос хойш үргэлжлүүлэн оролцоно хэмээн хүлээж байгаагаа, мөн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг үнэлж, Хааны эрэлд хээрийн сургуулиар дамжуулан бусад орны энхийг сахиулах чадавхийг сайжруулахын төлөө хүч чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлжээ.
Тиймд олон улсын энхийг сахиулах ажилагаанд хүчин зүтгэж буй цэргүүдээ мартах учиргүй гэдгийг Гадаад харилцааны сайд асан УИХ гишүүн Л.Болд санууллаа.
Тэрээр 2008-2012 онд батлан хамгаалахын сайдаар ажиллаж, Монгол улсын энхийг сахиулах үйл ажиллагааны бэлтгэл сургуулилт, чадавхижуулалтын төлөө идэвхитэй ажиллаж асан, нөхцөл байдлыг сайн мэдэх хүний хувьд энхийг сахиулж байгаа "хэдэн бор цэргүүддээ баярлалаа гэж хэлэхээ мартав" хэмээн өөрийн Твиттер хуудаснаа жиргэжээ.
Сэтгэгдэл бичих