Улсын хэмжээнд хүн амын ундны усны чанар, аюулгүй байдалд жил бүр хяналт шинжилгээ хийгээд ундны ус шаардлага хангасан, төмрийн агууламж хэвийн гэх дүгнэлт гардаг. Гэвч орон сууцны хэрэглэгчдийн уснаас зэвтэй ус гарч байна, гэр хорооллын хэрэглэгчдийн уснаас хлор амтагддаг гэх гомдол ирсээр байдаг
. Тэгвэл өнөөдөр МХЕГ-аас зохион байгуулсан “Нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдал” хэлэлцүүлгийн үеэр зэвтэй ус гарах, ундны уснаас хлор амтагддаг гэсэн иргэдийн гомдлыг шийдвэрлэхээр холбогдох албаныхан санал бодлоо солилцлоо.
Энэ үеэр МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Баясгалан "Ундны ус зэвтэй гарлаа гэсэн гомдол тасрахгүй байгаа нь ус дамжуулах хоолойн насжилттай холбоотой
учир зэв гарахаа болих хүртэл нь усаа гоожуулж байгаад хэрэглэхээс өөр аргагүй. Зэвний асуудал бол ус дамжуулдаг шугамын насжилт, шинээр барьж буй зарим барилгын шугам хоолой шаардлага хангадаггүйтэй холбоотой. Зэвтэй ус салбар бүрийн тулгамдсан асуудал болоод байгаа юм. Ус дамжуулах шугам сүлжээг сольсноор зэвтэй ус гаралт зогсоно
. Энэ тухай салбарын мэргэжилтнүүд санал бодлоо солилцон, холбогдох арга хэмжээг авна гэдэгт найдаж байна" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл бичих