Саяхан нэг танил маань дархлаа сайжруулж тамир тэнхээ оруулахад “Амина хүчил” гэх тариа сайн гэж ам дамжин сонсоод шууд л эмчийн заавар зөвлөгөөгүй хийлгэчхэж. Гэтэл хийлгэсний дараа бие нь тавгүйтэж харин ч эсрэгээрээ тамир тэнхээ муудаж бараг л үхэх шахсан тухайгаа хуучлав. Учрыг лавлатал дээрх тарианаас харшилсан бололтой. Энэ мэт бие нь жаахан тавгүйтэх, халуурах бүлээрэхэд хэн нэгэн танилын зөвлөснөөр, реклам сурталчилгаанаас харснаараа дур мэдэн эм тариа хэрэглэх нь элбэг. Ялангуяа өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн ханиад томууны вирус идэвхжиж тэр хэрээр ханиадны эм бэлдмэлийн реклам сурталчилгаа газар авдаг.
Гэтэл эдгээр реклам сурталчилгаа нь хэтэрхий нэг талыг барьсан бас хэтэрхий тулган шаардсан байх нь ч байдаг. Тухайлбал халуурч ажлын идэвхгүй болсон өвчтөн эмийг уугаад л хормын төдийд эрүүл болж байгаа дүрс болон эмийн дүрс харагдахаас тус эмийг яаж хэрэглэх, хориглох заалт зэрэг зайлшгүй хэрэгтэй мэдээллийг ихэнх тохиолдолд дурддаггүй.
Зар сурталчилгааны хуулийн 13.7-д “Эмнэлгийн байгууллагын талаарх зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдах буюу “эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно гэсэн заалт бий. Гэтэл бид өглөө ажилдаа явах замдаа, орой зурагт үзэж суухдаа заавал энэ эмийг хэрэглэж байж эдгэнэ, хэрэв хэрэглэхгүй боловоос өвчин улам бүр даамжирна гэх утгатай реклам сурталчилгааг хүлээн авдаг.
Мэдээж хэрэг тухайн эмийн гаж үйлчлэл, хориглох заалтыг нуун далдлах зорилготой биш ч гэсэн талаар импортлогчид болон үйлдвэрлэгчид төдийлөн дурддаггүй. Уг нь зар сурталчилгааны хуулийн 13.3-д "Эмийг сурталчлахдаа тэдгээрийг хэрэглэх заавартай танилцахыг заавал сануулна" гэж заасан байдаг
. Гэтэл одоо манай зурагт радиогоор цацагдаж буй эм бэлдмэлийн реклам сурталчилгаанд тухайн эм ийм сайн талтай, энэ өвчний хэдхэн хоногийн дотор бүрэн эдгээнэ гэх мэт үзэгч сонсогчдод яг л хувцас хэрэглэл зарах гэж буй мэт рекламддаг.
Энэ талаар эмч мэргэжилтнүүд, гаж үйлчлэлийн талаар дурдсанаар үнэн чанартаа хэрэглэгч үнэн бодитой мэдээлэл авах, тухайн бүтээгдэхүүний шинж чанарын талаар төөрөгдөлд орохгүй
байх ёстой гэж тайлбарладаг бодит байдал дээр биелэлээ олохгүй байна.
Өнгөрсөн сард нийслэлийн мэргэжлийн хяналтаас хийсэн шалгалтаар цахим хуудас ашиглан хугацаа нь дууссан болон монгол улсад зарж борлуулах эрх аваагүй эм бэлдмэл зарж борлуулж байсан тохиолдлыг илрүүлсэн. Гэвч энэ мэт хариуцлагагүй байдалд дан ганц мэргэжлийн хяналт шалгалт хийгээд иргэд болгоомжлоод болох асуудал биш. Тэр тусмаа эм бэлдмэлийн реклам сурталчилгааны үг хэллэг дээр Эрүүл мэндийн яам анхаарлаа хандуулж тодорхой арга хэмжээ авахгүй бол эмийг бараа шиг рекламдаж, ганган чамин үгэнд хууртаж эрүүл мэндээрээ хохирох иргэд ч цөөнгүй байна. Тухайлбал Таны толгой өвдөж байна уу, бөөр, зүрх чинь, үе мөч чинь янгинаж байна уу гэх зэрэг Монголчуудын түгээмэл өвдөх өвчлөл болоод нэг их ач холбогдол өгөлгүйгээр эм аваад уучихдаг хандалага дээр нь дөрөөлж энэ эм сайн ганц ширхэгийг уугаад л эрүүл гэх зэргээр сурталчилж байна. Бараг л эмчид хандаж цаг заваа үрэх хэрэггүй утгатай эм бэлдмэлийн реклам сурталчилгаанд хяналт тавих хэрэгтэй
байна.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)