УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томиллоо.
Я.Содбаатар:
“Онгоцны тасалбарын үнийг бууруулах чиглэлээр ЗТХЯ-наас бодлого гарган хэрэгжүүлж байгаа. Үүнд агаарын тээвэрлэгчдийн зардлыг бууруулах нь нэн чухал. Өөрөөр хэлбэл, шатахууны үнтэй холбоотой гэсэн үг. УИХ-аас агаарын тээврийн салбарт леберальчлал хийх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэнэ. Нийтийн тээврийн хэрэгслийн насжилт, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэхээс эхлээд олон асуудал бий. Нөгөөтэйгүүр шинээр барьж буй гүүр, давхар гарцын ажуулыг цаг тухайд нь ашиглалтад хүлээн авахад анхаарах болно”.
Сэтгэгдэл бичих