Нийтлэл 10 сарын 05, 2018

БИ САЙН ЭЭЖ: Шинээр хүүхэд мэндлэх бүрт шинэ үүрэг хариуцлага бий болдог

"Би сайн ээж" булангийн энэ дугаарт дугуйн спортын мастер, алдарт эхийн нэг хоёрдугаар одонгоор энгэрээ мялааж өдгөө 12 хүүхдийн ээж болсон З.Өлзийбаяртай ярилцлаа. 

 

Би одоо 78 настай. Анхны хүүхдээ 20 настай гаргаж түүнээс хойш 12 хүүхэд төрүүлж өсгөлөө. Саяхан бага хүү маань хуримаа хийлээ. Одоо ингээд өөрийн төрүүлсэн хамгийн бага хүүхдээ гал голомтоо бадрааж айл гэрийн өрхийн тэргүүн болж байгааг харлаа.  Цаашид ач зээ нарынхаа гал голомт бадраахыг харах шунал байлгүй яахав.

Хөгшин бид хоёр их залуугаасаа хүүхэд гаргасан болохоор сурч мэдэх зүйл ч их, хийх ажил ч их байлаа. Нэг хүүхдээ  сургуульд оруулаад л овоо бие дааж байтал дахиад л нэг нялх хүүхдийн өлгий давуу зэхэх ажил гарна. Шинэ хүүхэд мэндлэх бүрд шинэ үүрэг хариуцлага нэмэгддэг байлаа. Учир нь тэд чин бүгд өөр өөр хүсэлтэй тэмүүлэл хүсэл зорилготой болж өсөж байгаа юм чинь.  Гэхдээ миний 12  хүүхэд өөрсдөө бие биедээ анхаарал тавьж том нь жижгээ өсгөсөн гэж хэлж болно доо. Том охиноо тээгээд таван сар хүрч байхад нь би дугуйн спортын мастерийн цол хангаж байлаа. Зоригтой ч бас жирэмсэн байж тэгж дугуй жийгээд. Одооний охид хүүхнүүд шиг тонус өгдөг байсан бол охиноо алдах ч байлаа. Түүнээс хойш бас л дугуйгаа жийгээд л уурхайдаа ажиллаад л хүүхдүүддээ өсгөсөн.

Аль болох өөрийнхөө хийж буй үйл хөдлөл хичээл чармайлтаараа хүүхдүүддээ үлгэрлэхийг хүсдэг.  Хүүхдүүдээ нэг их энхрийлж, эрхлүүлж өсгөөгүй. Угаас 12 хүүхэд бие биенээ эрхлүүлээд бие биенээ хувцаслаад харж хандаад зөнгөөрөө их хөөрхөн өсдөг. Хөгшин бид хоёрын цорын ганц зорилго бол бүх хүүхдүүддээ өндөр боловсрол олгоно гэж зорьдог байсан. Түүгээр ч болсон.  Үүний төлөө бараг 60 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon