"Амьдрал сайхан" булангийн энэ дугаарт католик сүмийн итгэгч иргэн н.Балдантай ярилцлаа.
Би амьдралдаа хийж гийгүүлсэн зүйл багатай хүн л дээ. Гэхдээ би амьдралынхаа хугацаанд далд ухамсар, хүний сайхан сэтгэл гэх хоёр зүйлийг их шүтдэг. Би эрхэлсэн тодорхой ажилгүй л дээ. Өдрийн ихэнх цагийг яг энд суугаад өнгөрүүлдэг. Энд ингээд сууж байхад чамаас өөр надтай ярилцахаар ирсэн хүн байхгүй. Ер нь ихэнх хүмүүс надтай ярилцах дургүй байдаг. Би ч нэг их зүйл ярьдагггүй.
Миний амьдралд сэтгэл өвдөм гунигтай зүйл ч тохиолдсон, аз жаргалтай сайхан мөч ч байсан.
Энэ бүхнээ сэтгэлдээ хадгалаад яг энд суугаад тэрхүү дурсамжтайгаа ярилцаж суухад надад өөр хэн нэгэнтэй яриад байх ч шаардлага байдаггүй юм л даа. Бас чи сая намайг та гунигтай байна уу гэж асуулаа. Тийм ээ би их гунигтай царайтай байгаа биз дээ. Аргагүй гуниглах зүйл их байна.
Сэтгэгдэл бичих