Бид өөрсдийгөө байнга Хятад, Орос болон Казахстан гэсэн хөршүүдтэйгээ харьцуулах болно. Энэ харьцуулалт бидний амьдралын чанар, баяр баясгаланг тодорхойлох нь гарцаагүй. Өнгөрсөн хорь гариу жилийн хугацаанд биднийг орхин хөгжин дэвжих хөршүүдээ харсаар өдөр ирэх тусам сэтгэл санаагаар унаж, хөрсөн дээрээ буусаар ирлээ. 25 жилийн тэртээд ижил гараанаас гарсан эдгээр улс хурдтайгаар биднийг орхин урагшилсаар
. Тэдэнтэй харьцуулахад бид буурин дээрээ эргэсээр өдийг хүрч байна.
Энэ хоцрогдлыг юунаас болсныг дүгнэж үзье. 25 жилийн өмнө бид бусдын адилаар ардчилалын замыг сонгожээ. Ерөнхийлөгчийн биш парламентын засаглалыг сонгосон нь дэндүү хүчтэй хоёр хөршийнхөө нөлөөг саармагжуулах үүргийг гүйцэтгэнэ гэж үзсэн
гэх. Энэ шийдвэрт буруу зүйл байхгүй болов уу. Харин ч хангаллтай логиктой шийдвэр юм. Тэгээд ч зөв бурууг одоо шүүх нь утгагүй зүйл юм. Ямар ч байсан бид ингээд парламентын засаглалтай ардчилсан улс боллоо. Харин манай хоёр хөрш маань бидэнтэй ижил төстэй эхлэлийг тавьж байсан хэдий ч явцын дунд дарангуйлагчийн засаглал руу аажмаар шилжжээ. Энэ мөчөөс эхлэн бидний хооронд ялгаа гарч эхэлнэ. Нэг талаар дарангуйлагчийн засаглал гэж хэлж болох ч нөгөөтэйгүүр бэлтгэгдсэн элитүүдэд түшиглэсэн засаглал юм. Хөгжилд нөлөөлж болох бүх шийдвэрүүдийг бэлтгэгдсэн элитүүдийн бүлэг гаргаж бусад нь түүнийг дагах л үүрэгтэй
. Өөр санаа оноо байваас үл болох. Харин бидний хувьд бүх ард түмнээрээ төлөөлөлөө сонгож, төлөөлөл маань бүх шийдвэрийг гаргана.
Энэ хоёр ялгаатай удирдлагын аль нь илүү зөв шийдвэрийг гаргах бол?
Хүний гаргаж байгаа шийдвэрийн ухаалаг байдал тэр хүний ухааны хэмжээтэй шууд хамаарах нь мэдээж. Тархины ажиллагаа сайжрах тусам олон хүчин зүйлсийг тооцож шийдвэр гаргах боломжоор хангадана. Тэгвэл бидний болон хөршүүдийнхээ удирдлагуудын ухааныг харьцуулах гээд үзье. Хөршүүдийн маань элит удирдлагууд бол шаггүй нөхдүүд гэдгээ өдийг хүртэл харуулсаар ирсэн. Тэд бол гайхалтай ухаалаг хүмүүс. Харин бидний бүх ард түмнээрээ сонгосон удирдлага маань хэр ухаантай байх бол? Шууд хэлэхэд тэдний дундаж ухаан Монгол хүний дундаж ухаантай яг тэнцэнэ. Тэд бол ард түмний жижигсгэсэн хувилбар юм.
Жишээлэхэд Хятад улсад сармагчингаас дээрдхээргүй хэдэн сая хүнтэй хөдөө тосгод зөндөө байгаа тэд төлөөллөө сонговол нэг сармагчин л сонгоно. Энэ сармагчин Хятадын парламентэд суугаад шийдвэр гаргадаг бол яах байсан бол, энэ улсын хувь заяа хутганы ирэн дээр дэнжигнэх байсан биз. Яг адилаар манай ард түмний хэдэн хувь нь сармагчин байна, нөгөө 76-ийн чинь тэдэн хувь нь сармагчин л байна.
Сармагчингууд нэг сармагчингаа удирдагч болгоно нөгөөх нь хаа газар сармагчингуудыг томилж эхэлнэ. Энэ л зарчим үеийн үед үйлчлэх болно.
Бидний системийн онцлогоос шалтгаалан Монгол хүний дундаж боловсорлын түвшин хөршүүдийн маань элитүүдийн боловсролын түвшинтэй өрсөлдөж харгалзах шийдвэрүүдийг гаргаж байна
. Үүний улмаас томоос том ялгаа гарч байгаа юм. Гэхдээ элитийн засаглал өөрөө эрсдэлгүй зүйл бас биш юм. Энэ засаглалд цус ойртолт явагдаж чанар нь аажимдаа муудна. Мөн шинэ үеэр солигдохдоо томоохон үймээн самуун эрсдлүүдийг дагуулна. Элитийг буруу танивал нөхөж барахгүй хохиролд хүрнэ. Тиймээс энэ элитийн засаглал гэдэг нь төдийлөн хүсээд байхаар зүйл ч бас биш
. Түүнээс гадна, бидний хувьд хөрш том хүчнүүдээсээ хараат бус байх гэсэн нэг өгөгдөл байгаа тул бүр ч их эрсдэлтэй юм. Өнгөрсөн хугацаанд манайд хүчирхэг дарангуйлагч гарч ирээгүй нь бид Орос ах нартай нийлж байгаад бэлтгэгдсэн элитүүдээ хядчихсантай ч холбоотой
байх.
Тиймээс, бидний цорын ганц сонголт бол Монгол хүний дундаж боловсорлын түвшинг хөршүүдийнхээ элитүүдийн боловсролын түвшинтэй адил хэмжээнд хүргэх
явдал юм. Биднийг өөр юу ч аварч чадахгүй бага зэрэг нүүрс хэдэн ширхэг зэс бол ямар ч тус хүргэхгүй. Тиймээс бид байгаа бүхнээ хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулах ёстой. Дэлхийн топ сургуулиудад хэдэн зуугаар нь сургаж, жил бүр топ сургуулиудад доктор професоруудыг төгсгөж байж хөршүүдтэйгээ дөнгөж төстэй амьдрах боломжоор хангагдана. Нэгэнт нөхцөл байдал ийм учраас өөр юм юу ч бодолгүй хүүхдүүдээ л сургая!
Ёстой зөв
Huuhdee surgaad l baidag surgaad l baidag 2 gadaad heltei haritsaanii naad zahiin medlegtei bolobson huniig hundeldeg bolgood bolobsruulse\an huuhduuded maani ajil oldohgui turiin alband neg uym snalgaltaa uguud oronguut l zasag tur ni soligdood tegeed l ajilguichuudiin egneend orj bn Orond ni harin 1 surguuliin diplom absan bolson nus tseree ch zub hauj chadahgui nuhduud namiin haryagaar ajild orood l tegeed l bag gesen uymaar uls orniig dorduulj bn snuu dee. 2-3 hel surch2-3 gadaad dotoodiin ih deed surguuli tugsuj baigaa jinhene medlegtee zaluuchuud maani nam gedeg hooson zuiliig mederehgui l uabj bn snuu dee
Хэдэн сармагчин удирдаж байснаас ганцхан элит нь удирдсан нь дээр бус уу. Бүх хүмүүсийг дундажаас дээш болгоно гэдэг үлгэр. Ямар ч нийгэмд дундажаас доош орлоготой иргэд тодорхой хэсгийг бүрдүүлж л байдаг. Хангалттай боловсрол мэдлэгтэй залуус бий. Харин манай элитүүд яагаад улс төрд гарч чадахгүй, сармагчингууд гараад байна? Сармагчингуудын арга барилд автахгүй л бол удирдагч болоход хэцүү байна шүү дээ
Үнэхээр суръя, мэдье гэсэн чин хүсэл тэмүүлэлтэй, чадварлаг сайн оюутнууд байдаг хэдий ч санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашаа хөгжиж чадахгүй бн. Иймэрхүү хүүхдүүдийг гадаадын ТОП сургуулиудад улсын тэтгэлгээр сургах ажлыг улам өргөжүүлмээр. Монгол орныг хэн нэгэн дарга бус, харин оюунлаг иргэд нь л хөгжүүлнэ.
eniig bichsen zaluu nogoo Google-d ajildag zaluu monu?
Америкт хар арьстнууд сонгууль өгөхийн тулд шалгалт өгдөг байсан юм билээ. Нэг талаар арьсны үзэл ч нөгөө талаар харуудад боловсрол гээд байхаар юм байгаагүй болохоор зөвтгөж болмоор.
Бүх хүн тийм өндөр боловсролтой болно гэж байхгүй байхаа даа. Харин сонгууль өгөхөд боловсролын шалгуур тавих юм уу, нийгмийн ухааны шалгалт өгч байж тэнцвэл сонгох эрхийг нь өгдөг ч юм уу тийм нэг санаа байна.
Nogooteiguur sarmagchinguudyn songoson sarmagchinguudyn hamgyn hamgyn sarmagchin n hamgyn deer garaad suuchih (neg gadaad nohryn dugnelteer 'tohioldlyn') bolomjyg genet sursan ardchilal olgoj bui met...
Бидний хувь заяа удирдагчаас бус бидний дунджаас хамаардаг