Нийтлэл 10 сарын 24, 2018

Шийдвэр гаргах энгийн ба комплекс процесс

Хэрэв бид бүгд зөв шийдвэр гаргах процесст суралцаж гарцаагүй үнэнд суурилсан шийдвэр гаргаж сурвал, талцах, муудалцах шалтгаан бүгд байхгүй болох юм. Тэгвэл зөв шийдвэр гаргахын тулд яах ёстой вэ? 

Шийдвэр гаргах энгийн ба комплекс процесс

Хүний шийдвэр гаргах процесс болон шувууны шийдвэр гаргах процессийг харьцуулж үзье. Аль нь хурдан шийдвэр гаргах бол? Хариулт нь "шувуу". Харин хэн нь илүү зөв шийдвэр гаргах боломжтой вэ? Хариулт нь "хүн". Олноороо сүрэглэн нисэх болжмор шувууг бид мэднэ. Тэд маш хурдтайгаар биенээ даган нисэхдээ заримдаа салж заримдаа нийлэн сонин хачин дүрсийг үүсгэнэ. Ингэж хурдтай нисэж байхдаа хэдхэн микро секундаар хэмжигдэх агшинд хэнийг дагах хаашаа нисэхээ шийдэх хэрэгтэй болдог. Ийм богино хугацаанд маш жижигхэн тархиар шийдвэр гаргахын тулд шийдвэр гаргаж байгаа процесс маш энгийн байх шаардлагатай. Шувууны шийдвэр гаргаж байгаа процессийг ажигласны үр дүнд тэд 5 хүртэл тоог мэдэх бөгөөд 5-аас цөөн шувууг бол тоолоод аль олныг нь дагна, түүнээс дээш бол санамсагүй сонголт хийж байна гэж гаргасан байдаг. Тэдний тархинд байгаа neuron-ий тоо цөөхөн бөгөөд ийм хурдтай шийдвэр гаргахын тулд маш энгийн алгоритм ажиллаж байгаа тул үүнийг ажиглах боломтой.

Харин бидний хувьд шийдвэр гаргахад маш олон зүйлийг тооцож үзэх шаардлага гардаг. Бидний шийдвэр гаргах процест маш олон тооны neuron-ууд оролцож байгаа учраас тийм хурдан шийдвэр гаргах боломжгүй байдаг.  Энэ санах ойгоос мэдээллийг олж гаргаад боловсруулалт хийж шийдвэр гаргах процесс энүүхэнд хэдэн секунд зарцуулагддаг. Зарим хүмүүс юу ч асуусан секундын дотор ам нь түрүүлээд хөдлөөд эхэлдэг гэж үү?  Хэрэв тийм хүн байвал чухал зүйлд шийдвэр гаргуулахгүй байхыг хичээгээрэй.

Өнгөц ба нухацтай шийдвэр

Хурдан шийдвэр болгон буруу биш юм. Үр дүн нь төдийлөн чухал биш эсвэл урьдчилаад үр дүнгийн статистик тархалтыг мэдэж байгаа бол хурдан шийдвэр гаргах боломжтой. Бидний хэрэглэдэг зүйр үгс яг үүнд зориулагдсан байдаг. Жишээлэхэд "Болсон идээнээс бүү зайл" гэсэн үгээр жишээ авъя. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хоолоо идээд гарах уу идэлгүй яаралтай гарах уу гэсэн шийдвэр гаргах асуудал байнга тулгардаг гэж бодъё. Өмнөх статистикуудыг харж байхад магадгүй 55%-ийн магадлалтайгаар хоолоо идээд гарах нь илүү үр дүнтэй байсан тул энэ үг гарсан хэрэг. Тиймээс бид үр дүн нь 55% магадлалтай байхад хангалттай энгийн зүйл дээр энэ статистикийг ашиглаад "Болсон идээнээс бүү зайл гэж хэлээд" толгойгоо зовоолгүй хурдан шийдвэр гаргах боломжтой. Харин үр дүн нь 55% аас өндөр магадлал шаардах эсвэл танд хангалттай бодох цаг хугацаа байгаа бол тарихаа ажиллуулж шийдэх нь илүү үр дүнд хүрэх юм.

Нухацтай шийдвэр гэж юу вэ?

. Үүнд мэдээж задлах аргачлал нь юу байв? Мөн хариу нь тодорхой бодлогууд нь ямар хэлбэртэй байна вэ? гэсэн маш чухал хоёр асуулт гарч ирнэ. Энэ процессыг яаж хийж байгаагаар нь хүнийг сайн, муу, ухаантай, ухаан муутай гэж ангилж болно.

Логик задаргаа

Логик задаргааг гарцаагүй үнэн зөв хийх цорын ганц арга хүн төрөлхтөн ашиглаж ирсэн бөгөөд үүнийг математик эсвэл логик гэнэ. Хэрэв таны хийж байгаа бодлогын задаргаанд математик тайлбар байхгүй бол үүнийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл юм. Хүн төрөлхтнийг өдий хүртэл урагшлуулж ирсэн цорын ганц ухаан математик логик бөгөөд физик, хими, компютер бүхий л science зөвхөн үүн дээр сурилдаг. Миний хувьд математик логик бол хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц ухаан юм. Хүмүүс ухаан гэж зүйлийг өөр зүйлтэй андуурах нь бий. Хар ухаан, зөн ухаан гэх мэтээр нэрлэсэн ч байдаг. Гэхдээ эдгээр нь ухаан биш бөгөөд үүнийг "Таах", "Ажиглах" "Азаа турших" болон "Гөрдөх" зэрэг үйлдлийн аль нэг гэж ойлгож болно. Логикийн задаргаа хэр сайн хийж чадаж байгаагаар ухааныг хэмжихээс өөр аргагүй юм.

Суурь axiom

Та ямар нэгэн шийдвэр гаргахын тулд тулгарсан complex бодлого дээрээ математик логик задаргаа хийсээр та өөрөө хариуг нь мэдэх маш энгийн зүйлсийн нэгдэл хэлбэртэй болголоо гэж бодъё. Харин энэ энгийн зүйлс юу байх ёстой вэ? Математикт энэ суурь ухагдхуунуудыг axiom гэж нэрлэнэ.Хоорондоо харшлахгүй axiom-уудад задлаж болж байгаа нь хамгийн чухал бөгөөд эдгээр axiom-ийн хүрээнд тухайн бодлого гарцаагүй бодогдсон нь чухал юм.

Тиймээс бидний шийдвэрүүд бодлогыг хэр сайн залдаж чадаж байна гэсэн математик ухаанаас гадна ямар суурь axiom-ууд дээр тухайн хүн суурьлаж байгаагаас гаргах шийдвэрүүд өөрчлөгдөж эхэлнэ. Ямар суурь axiom-уудыг ашиглаж байгаагаар нь хүнийг зөв хүн буруу хүн гэж үнэлэх боломжтой. Үүнийг зүрх сэтгэл, хүмүүжил гэж тайлбарлах нь ч бий.

Гарцаагүй үнэн ба бат бэх байдал

Математикийн гайхамшиг нь хэрэв axiom үнэн бол түүн дээр математикаар босгосон empire хичнээн complex байх нь хамаагүйгээр мөн гарцаагүй үнэн байдагт оршино. Математикт "бараг үнэн" гэсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үнэн эсвэл үнэн биш гэж гэж хуваана. Зөвхөн үнэн дээр математик өөрөө оршин тогтноно. Ийнхүү гарцаагүй үнэнд суурилдаг учраас учраас хичнээн complex болж байсан ч хэзээ ч нуран унахгүй бат бөх оршин тогтноно. Тиймээс та бодлогын задаргааг хийсээр axiom хүртэл явах ёстой эсвэл батлагдсан гарцаагүй үнэнд тулах ёстой юм. Харин бидний өдөр тутамдаа суур, ухагдахуун гэж итгэж хэрэглэж ирсэн олон зүйлс (ихэвчлэн зүйр үг хэлбэрээр хэрэглэж ирсэн) нь суурь үнэн биш бөгөөд амьдралын ажиглалтаас гарсан 50%-аас арай илүү магадлалтай статастик үзүүлэлтүүд юм. Эдгээрийг логик задаргаанд ашиглах боломж байхгүй бөгөөд эдгээр дээр суурьласан зүйл complexity өсөх тусам маш эмзэг болж эхэлнэ. Хэрэв маш чухал шийдвэр гаргах явцад математикаас өөр зүйл яриад эхэлвэл тэр тусмаа зүйр үгс хэрэглээд эхэлвэл тэр даруйд нь зогсоох нь зөв юм.

Суурь үнэний эрэлд

Тэгвэл бидний axiom болгон ашиглах боломжтой зүйл юу вэ? Одоогийн байдлаар энэ хэмжээний үнэ цэнэтэй зүйлс хүний DNA бүтэц, элемэнтүүдийн атом бүтэц, бидний тархины бүтэц зэрэг юм. Хэрэв та бодлогоо энэ хүртэл задлаж чадаагүй бол дутуу байна гэж бодохоос өөр аргагүй. Одоогоор бидний мэдэх хүний ертөнц эдгээр дээр тогтож байна. 

. Бид соёл, үнэ цэнэ, итгэл үнэмшлээ дахин эргэж харж хүн төрөлхтний суур үнэнтэй яв цав нийцүүлэх цаг болсон бололтой.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-02-26

    Manaihan odoo tegeed yaj geheer zugeer zalhuu hunii asuult gej oilgood baidag ym. Unendee bol altan jorlond baahiig zaachihaad noiliin tsaasgui uldeej baigaa uyd iim asuultiig humuus asuudag. Asuudal devshuulsen bol shiidliig bas gargaj tavih ni alivaa zuil buren guitsed baih zarchimd niitsene. Neelttei uldeesen asuult ch shiidel uguulj baidag.

    • Зочин
    • 2019-02-26

    Heregtei zuil bichjee. Odoo tegeed yaj eniig hiih ym?

arrow icon