Нийтлэл 11 сарын 15, 2018

ЧУУЛГАН: Турк дахь Монголчууд тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ) хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлав.

Засгийн газраас монгол иргэд олноор оршин сууж байгаа ОХУ, БНСУ, Унгар Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа юм. Сүүлжийн жилүүдэд БНТУ-д ажиллаж, амьдарч байгаа 4000 гаруй иргэний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх үүднээс уг хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг дурьдлаа. Мөн хуулийг соёрхон баталснаар БНТУ-д ажиллаж буй монгол иргэд тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах боломж бүрдэнэ гэдгийг онцолсон юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.2 хувь хуулийн төслийг дэмжлээ.

 

Сэтгэгдэл бичих

    • DR. PRADHAN
    • 2023-01-12

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

arrow icon