Нийтлэл 11 сарын 19, 2018

ЖДҮ зээл авсан гишүүд ЖДҮ зээл өгсөн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зуржээ

Өнөөдөр нэр бүхий 27 гишүүнээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьжээ. Тогтоолын төслийг санаачилсан Д.Хаянхярваа гишүүний хувьд  МАН-ын ТУЗ-аас түүнийг бүлгийн даргаас огцруулсны дараа Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барина гэж мэдэгдэж байсан юм. Огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурсан 27 гишүүнд экс Засгийн газрын гишүүд ба Ерөнхий сайд, МАН-ын бүлгийн дарга, экс МАН-ын дарга зэрэг "гомдогсод" багтаж байгаа ба Боловсролын сайд Ц.Цогзолмаа өөрийнхөө кабинетийг огцруулахаар гарын үсэг зуржээ. Мөн хамгийн хачирхалтай нь ЖДҮ хөгжүүлэх сангийн зээлд холбогдох асуудлаар огцруулахаар нэгдсэн тэдний дунд гэр бүл, хамаарал бүхий этгээд нь ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авсан Н.Оюундарь, Г.Тэмүүлэн, Б.Ундармаа нар багтжээ. 

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас гэр бүлийн буюу хамаарал бүхий этгээдүүд зээл авсан гэгдэх УИХ-ын гишүүд

Н.Оюундарь

Г.Тэмүүлэн 

Б.Ундармаа

МАН-ын дарга асан 

М.Энхболд

МАН-ын бүлгийн дарга асан 

Д.Хаянхярваа

У.Хүрэлсүхийн кабинет, Зам тээврийн яамны сайд асан

Ж.Бат-Эрдэнэ

Одоогийн буюу У.Хүрэлсүхийн засгийн газрын сайд

Ц.Цогзолмаа

Ж.Эрдэнэбатын кабинетээс

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол

Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил

Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр

Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнэ

Түүнчлэн

Н.Амарзаяа
Ё.Баатарбилэг
М.Билэгт
Д.Ганболд
Б.Дэлгэрсайхан
Г.Мөнхцэцэг
Б.Саранчимэг
О.Содбилэг
Д.Тэрбишдагва
А.Ундраа
Л.Энх-Амгалан
Л.Мөнхбаатар

нарын гишүүд гарын үсэг зуржээ. 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon