Амьдрал сайхан булангийн энэ дугаарт оёдлын цехээ хувцас гоёлын хувцас урладаг салон болгох мөрөөдөлтэй Х.Байгалмаатай ярилцлаа.
Арван жилийн сургууль төгссөнөөсөө оёдлын цех ажлуулан амьдарч байна. Уг нь надад их сургуульд сурах, мэргэжлээ дээшлүүлэх боломж байсан ч арай хурдан амьдралд хөлөө олохын тулд ажил дээр гарсан. Энэ зарим нэг хүмүүсийн хандлага жаахан сэтгэлийг минь эмзэглүүлдэг байлаа. Юу гэхээр хүмүүс дээд сургуульд мэргэжил боловсрол эзэмшсэн оффис ажил хийдэг хүмүүс л их чухал, бас нарийн мэдрэмж шаардсан ажил гэж бодоод байх шиг байдаг. Энэ үед миний ажил ч их нарийн, ур чадвар шаардсан ажил шүү гээд л өөртөө урам зориг өгөөд мөрөөдөөд л ажилладаг.
Одоо бол өөртөө таарсан хөөрхөн жижигхэн оёдлын цехтэй, тогтмол хэдэн үйлчлүүлэгчидтэй болж л байна.
Цаашид улам өргөжүүлэх хүсэлтэй. Үнэхээр зээл тусламж боломж бололцоо болвол гоё дээл, гоёлын хувцас урладаг салонтай болмоор байна. Санаж явбал бүтэх байх.
Сэтгэгдэл бичих