Нийтлэл 11 сарын 21, 2018

Засгийн газрын хуралдаанаар Ц.Ням-Осор, Ш.Лхамсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнтэй хамаарал бүхий компаниуд нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсантай холбогдуулан өнгөрсөн Баасан гарагт  тэд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.

 



Сэтгэгдэл бичих

arrow icon