Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар хуралдаж гишүүд бүгд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Бие даагч гишүүн С.Жавхлангийн байр суурь маш чухал энэ үед тэрээр байр сууриа ийн илэрхийллээ.
"Монголын төр тогтвортой байх хэрэгтэй. Монголын ард түмэн ч, би ч үүнийг хүсэж байна. Та бүхэн ч одоо эвлэрч, Монголын төрийг тогтвортой, хариуцлагатай ажиллахад хувь нэмрээ оруул. Миний хувьд дахиад гуравдугаар ээлжийн хулгайчуудыг хоололмооргүй байна.
Энэ Засгийн газар унасны дараа дахиад хэсэг нөхдүүд гарч ирээд дахиад л иднэ.
Ингэсээр хэн ч хариуцлагагүй хүлээдэггүй ийм замбараагүй баймааргүй байна. Тиймээс би та нарыг зүгээр нэг хариуцлага тооцохгүйгээр хөөж явуулмаар байна. Та нарыг байлгаж байгаад хариуцлагыг тооцно. Та нар дараагийн сонгууль хүртэл хичээж ажилла".
Сэтгэгдэл бичих