Нийтлэл 12 сарын 03, 2018

АМЬДРАЛ САЙХАН: Миний хувьд дурсамжаа бичиж үлдээнэ гэдэг юу юунаас илүү чухал

Бид “Амьдрал сайхан” булангаараа “Сэтгэлийн хүүрнэл” хуудсын гишүүдийн үзэл бодол, түүгээр дамжуулан амьдралын гэрэл гэгээтэй сайхан дурсамжуудыг цувралаар хүргэж байсан билээ. Энэ удаагийн дугаарт Сэтгэлийн хүүрнэл”-ийн шинэ гишүүн Д.Мөнх-Оюунтай ярилцлаа.

 

Би германд суралцаж буй оюутан. Гэрээсээ хол байгаа учир гуниглах шалтгаан их олон. Энэ гунигаа үргээхийн тулд өнгөрсөн сайхан дурсамжаа эргэн санаж, хожмын ирээдүйг зөгнөн бичиж тайтгардаг юм. Харин  өнгөрсөн сар хагасын хугацааг үнэхээр аз жаргалтай, догдлолтой өнгөрүүлж байна. Учир нь би “Сэтгэлийн хүүрнэл” хэмээх бүлгэмд элссэн юм. Энэ сэтгэлийн хүүрнэл хуудсанд дурсамж сэргээх, урам зориг өгөх нийтлэл бичвэрүүд ордог гэдгийг хүмүүс аль хэдийнээ мэддэг болсон байх. Миний хувьд өөрөө блог хөтөлдөг. Түүнийг минь зөвхөн миний найз нөхөд, эргэн тойрны хүмүүс уншиж үзэл бодлоо хуваалцдаг байсан бол одоо би өөрийн үзэл бодлоо илүү олон хүнд хүргэж тэднээс шинэ санаа, урмын үг авах боломжтой болсон.

Надад нэг  50 орчим настай Герман эмэгтэй хэлсэн юм. Чиний гаргаж байгаа үйл хөдлөл, зан авир, сэргэлэн цовоо зан чинь яг л миний хорин насыг санагдуулж байна.  Би чамайг хараад яг хорин насандаа мэдэрч  байсан бүхнээ мэдэрч байна гэсэн. Нээрээ л дурсамж хэзээ ч хуучирдаггүй. Хүний сэтгэлийн гүнд хаа нэгтээ нэгэн сайхан дурсамж хадгалаастай л байдаг. Түүнийгээ эргэн санан дурсаж, яг тэр хэвээр нь мэдрэхийн тулд “ҮГ” гэдэг шидэт зэвсэг үнэхээр хэрэгтэй учир би бичих дуртай.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon