Амьдрал сайхан булангийн энэ дугаарт Хойд туйлын эрс хүйтэнд 300 км газар нохой чаргаар туулах “Fjallraven polar 2019” олон улсын уралдаанд оролцохоор өрсөлдөж буй Энхсайхны Энхсаруул
Яг үнэндээ би Монголын амьдарлаас хол тасраад зөвхөн дэлгэцний цаанаас л Монголыг харж халаглаж суудаг байлаа. 2018 оны бүтэн өвлийг Монголд өнгөрөөхдөө Монголын бодит амьдралтай танилцсан хамгийн том аялал байсан.
Надад хүний газар өөрийн хүсэл сонирхолын дагуу өөрийн гэсэн бизнес эрхлэх бүрэн боломж нээлттэй. Гэтэл би өөрийн амьдарлыг амиа хичээж хүний нутагт борлуулчаад энэ гамшигт нийгэмд өөрийн ах дүү хайртай бүхнээ зүгээр л энэ чигт нь орхиод явахыг хүссэнгүй. Тиймдээ ч би зориг шулуудан амьдарч байгаа швед улсдаа буцан ирээд одоо л энэ газраас эх оронд маань наалдах зүйлтэй би зууралдах ёстой юм байна гэж бодсоноор сэргээгдэх эрчим хүчний газарлуу чиглэн чиглэлээ өөрчлөн шулуудсан юм.
Нэн түрүүнд энэ салбарыг монголд оруулж чиглүүлснээр Монголын утааг бүрэн биш юмаа гэхэд ядаж 50% хувьтай багасгаж чадах юм бол багахан ч болтугай ард түмний бухимдал эрүүл мэндийн хохирол багасаж эрүүл ирээдүй бий болох юм болов уу гэж боддог.
Сэтгэгдэл бичих