Бид 2018 онд олон нийтийн оюуны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж сэтгэл оюун, цаг заваа харамгүй зарцуулж, хөдөлмөрлөсөн нийтлэлчдийн онцлох нийтлэлүүдийг цувралаар тоймлон хүргэж байгаа билээ. Энэ дугаарт эдийн засагч, нийтлэлч Б.Түмэнцэнгэлийн банк санхүү эдийн засгийн чиглэлээр бичсэн онцлох 5 нийтлэлийг хүргэж байна.
2030 онд дэлхийн дундаж давхаргын тоо 5 тэрбумд хүрнэ
21-р зууныг Азийн эрин үе гэж нэрлэж байгаа гол шалтгаан бол энэ бүсийн эдийн засгийн хурдтай хөгжил, үүнийг даган олон улсад эзлэх байр суурь, нѳлѳѳ нь өсч байгаатай холбоотой.
Тэр дундаа Ази-Номхон далайн орнууд дэлхийн эдийн засгийн 44%-ийг бүрдүүлж, сүүлийн 10 жилд бий болсон өсөлтийн 2/3-ийг дангаараа бүтээсэн
. Хѳгжиж буй Азийн улс орнууд үүнд хамгийн том хувь нэмэр оруулсан бѳгѳѳд 30 жилийн дараа тэд дэлхийн эдийн засгийн тэн хагасыг бүрдүүлэхээр байгаа...
Биткойны үнийг шийдэх 3 хүчин зүйл
Биткойны үнэ 50% уначихлаа. Жишээ нь хувьцааны зах зээлийн стандартаар бол үүнийг системийн хямрал гээд нэрлэчихэж болно
. (87 оны хувьцааны хямрал буюу алдарт Black Monday-ээр гэхэд Dow Jones 20% унаж байсан). Криптовалютын хөрөнгө оруулагч нар ч эрсдэлгүй сонголт руу зугтаж, дижитал алтны үнэ 400% өссөн байна...Үнэ цааш яах вэ гэдгийг ямар ч шинжээч хэлж чадахгүй. Учир нь хөөсрөлийн үед ч, хагарлын үед ч хүмүүс рациональ чадвараа алдаад, эмоцоор шийдвэр гаргадаг
. Тэгэхээр паник хэрхэн үргэлжлэх вэ гэдэг сэтгэлзүйгээс л хамаарна...
Яагаад хэрэглээний зээлд хязгаарлалт тогтоох ёстой вэ?
2019 оны 1 сарын 1-нээс эхэлж арилжааны банкуудын хэрэглээний зээл дээр 2 тѳрлийн хязгаарлалт тавигдаж буй.
Нэгт, зээлдэгчийн ѳр-орлогын харьцааны дээд хязгаар нь 70% болно. Ѳѳрѳѳр хэлбэл, сар бүрийн эргэн тѳлѳлт нь татварын дараах орлогын 70%-аас хэтрэхгүй хэмжээний зээл, лизингийг хэрэглээний зориулалтаар авах боломжтой болно гэсэн үг. Үүнд цалин тэтгэврийн зээл, автомашин, эд тавилга, гар утас г.м. зүйлсийн банкны лизинг бүгд хамаарна. Хоёрт, хэрэглээний зориулалттай зээлийн боломжит хугацаа нь 30 сар болно. Ѳѳрѳѳр хэлбэл 2.5 жилээс урт хугацаатай хэрэглээний зээлийг банк олгохгүй гэсэн үг...
Low-cost generation ба ирээдүйн популизм
Ер нь Азийн барууд, одоо Зүүн ѳмнѳд Ази гээд үсрэнгүй хѳгжсѳн орнуудын туршлагыг харахад гадны хѳрѳнгѳ оруулалт нэг чухал орц байсан.
Монголын хувьд, 10 жилийн ѳмнѳ буцалтгүй тусламж, хѳнгѳлттэй зээл бус $1 тэрбум давсан гадны хѳрѳнгѳ оруулалт анх удаа татсан ч, түүнээс хойш олигтой ахиц гарсангүй. Уул нь хѳрѳнгѳ оруулалт ДНБ болон тѳлбѳрийн тэнцэлд мэдээж том нѳлѳѳ үзүүлсэн. Гэхдээ хамгийн чухал хувь нэмэр нь 90-ээд оноос хойш үргэлжилсэн “brain drain” буюу Монголоос ур чадвар дайжих үзэгдлийг эргүүлснээрээ онцлог. Гадаадад амьдарч байсан мэдлэг чадвартай олон ч хүний шийдвэрт нѳлѳѳлж, даллаж авчирсан. Гэхдээ талант хангалттай үнэлэгдэхгүй байна гэдэг шалтгаанаар буцаад гараад явсан нь ч цѳѳнгүй...
Германы Бундес банкны HR-ийн систем: Бурханд итгэхээр Бундес банкинд итгэ
Германчууд мэдээж цаг барьдаг, ажилсаг, өндөр бүтээмжтэй гэдгээрээ алдартай үндэстэн. Тэр дундаа маш “серъёз” гэгддэг төв банкныхныг үр бүтээлтэй ажиллуулдаг системээ хэрхэн бүрдүүлсэн нь сонирхолтой байлаа. Бундес банкны хүний нөөцийн гол бодлого нь “Зөв хүнийг, зөв цагт нь, зөв ажил дээр нь тавих” явдал гэнэ.
“Бурханд итгэхээр Бундес банкинд итгэ” гэж хүртэл яригддаг найдвартай институцийн үндэс нь магадгүй боловсон хүчний сайн бодлого байх. Тэдний HR-ийн системд нь дараах 3 зүйл сонирхолтой санагдлаа...
Зургийн эх сурвалж: Analiz.mn
ingeel boloo yu