Бидний найз нөхдийн дунд заавал нэг нөхөр Монголыг хужаагын эрлийзүүд нууцаар удирддаг, дэлхийг Ротшильдийн гэр бүл л захирдаг, Америкууд саран дээр буугаагүй, Гитлер Монголд хайртай байсан, 9/11-г Америкийн ЗГ зохион байгуулсан гэх мэтийг барин тавин мэтгэдэг л биз дээ. За тэгээд Фэйсбүүкт бол ийм хүмүүс дүүрэн. Иймэрхүү постууд хар мянган лайк авчихсан, доор нь түмэн комментууд урсчихсан байж байдаг. Зөвхөн Монголд ч биш Америк, Канад, Австралид ийм нөхдүүдтэй таарч л явлаа. Тэгэхээр ийм хүмүүс цөөнгүй байдаг байх нь. Би энэ хүмүүсийн итгэл үнэмшлийг зөв буруу гэж сайн муугаар хэлэх, эсвэл өөрчлөх гэсэнгүй. Эцсийн эцэст хэдхэн жилийн өмнө хүн ярихад үнэмшихээргүй зүйлс одоо манай улс төрийн өрнөлийн жирийн л үзэгдэл болоод байна
шүү дээ. Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байх эрхтэй хойно. Зүгээр хувь хүнийхээ хувьд хүмүүс яагаад ийм хуйвалдааны онолд татагддаг, үнэмшдэг, түүнийг итгэл үнэмшил болгодгийг сонирхоод тэрүүхэндээ судалж үзлээ. Тэгсэн сэтгэл зүйчид судлаад хүмүүс ер нь 3 шалтгаанаар ийм онолуудад итгэдэг болохыг гаргаад ирж. Хамгийн сүүлийн судалгааг 2017 онд Кентийн ИС-ын Сэтгэл зүйн сургуулиас хийж нийтлэл болгосноос иш татья.
1.Аливаа юмс үзэгдлийг ойлгох, танин мэдэх гэсэн хүний жам ёсны хүслээс үүдэлтэй. Гэхдээ ихэнх хүмүүс яг үнэн зөв хариуг хайхаас илүүтэй өөрийнхөө үзэл бодолд нийцсэн, өөрт нь таатай тайлбарыг хайж олдог юм байна
. Интернет хаа сайгүй болсон энэ үед тэр тайлбар нь нэг их зовоолгүй гараад ирдэг биз. Нэгэнт өөрийн хайж байсан, тэгсэн болов уу гэж сэжиглэж байсан зүйл нь гараад ирэнгүүт хүн тухайн зүйлийг учрыг оллоо гэж өөртөө итгэн тайвширлыг олдог юм байна. Цаг заваа зарцуулж, сэтгэл оюунаа чилээн хайж олсон болохоор энэ үнэнээ тийм ч амархан няцаалгахгүй, өөрчлөхгүй.
2.Өөрийгөө аюулгүй байна гэж итгэх, хяналтыг гартаа байлгах хүсэл нөлөөлдөг. Ер нь хүн өөрийн амьдралын хэв маяг, тав тухаа их хамгаалж, түүнд нь ямар нэгэн аюул занал учрахыг тэвчдэггүй, нөхцөл байдлыг хяналтандаа байлгах хүсэлтэй байдаг юм байна
. Үүнд нь хуйвалдааны онолууд тус болдог юм байна л даа. Жишээ нь дэлхийн дулаарал бол Америкуудын тараасан худлаа цуу гэдэгт итгэвэл өөрөө үүнд хариуцлага хүлээхгүйн дээр амьдралын хэв маягаа өөрчилж эко амьдрах шаардлагагүй болж байгаа юм. Монголчуудыг оросууд эсвэл хужаа нар хөгжүүлдэггүй гэдэгт итгэвэл өөрөө илүү хөдөлмөрлөх, одоо байгаа амьдралаа сайжруулья гэх шаардлагагүй болно. Гадны хүнс бүгд генийн өөрчлөлттэй эсвэл генийн өөрчлөлттэй хүнс өвчний үндэс гэдэгт итгэвэл өвчин туссан ч хөдөлгөөний дутагдлыг биш генийн өөрчлөлттэй гэх хүнсэндээ буруу өгөөд өнгөрөх юм.
3.Эцэст нь өөртөө эерэг имиж бүрдүүлэх зорилгоор янз бүрийн болсон болоогүй онолд итгэдэг юм байна. Судалгаагаар нийгмийн эмзэг гэгдэх бүлэгт харьяалагддаг хүмүүс хуйвалдааны онолд илүү итгэдэг нь харагджээ. Энэ хүмүүст нийгэмд өөрийгөө илүү сайнаар харуулах, нийгэмдээ таалагдах, тэднээс дэмжлэг авах шаардлага илүү байдаг байна. Ихэнхдээ энэ хүмүүсд ийм зүйл уншиж судлаад, түүнийгээ постлох, эсвэл постон дор коммент бичих цаг зав ч арай илүү байдаг байж болох. Тэгснээрээ нэгдүгээрт тэр хүн маш үнэ цэнэтэй мэдээлэлтэй хүн гэж харагдахаас гадна өөртэй нь үзэл бодолтой нэгтэй хүмүүстэй харилцаж нийгэмших боломж гардаг юм байна. Вакцин бол ДЭМБ-н туршилт юм гэж бичсэн хүн нээрээ л ДЭМБ-н гол нууцыг мэдээд авчихсан мундаг хүн шиг харагдана.
За ийм шалтгаанаар хүмүүс хуйвалдааны гэгдэх онолд итгэдэг юм бол итгэснээрээ тухайн хүнд ямар үр дүн авчирдаг вэ гэвэл харин их базаахгүй дүн гарчээ. Хуйвалдааны онолд итгэснээрээ хүн сэтгэл зүйн хувьд тавтай тухтай, аюулгүй болчихдоггүй харин ч эсрэгээр илүү айдастай, үл итгэсэн, тогтворгүй болдог юм байна
. Энэ хүмүүстэй маргаад ялах бараг боломжгүй, тэд маш олон нягтлах боломжгүй фактууд гаргаж ирж, үнэмшихэд хэцүү нарийн нарийн учиг өнцөгүүдээр зодоод хаячихна. Та үнэнийг олох гэж мэтгэлцэж байхад нөгөө хүн чинь өөрийнхөө имиж, нийгмийн байр сууриа хамгаалж байх учир маргаад нэмэргүй.
Хамгийн аюултай зүйл бол хуйвалдааны онолд итгэснээр хүмүүс улс төр, нийгмийн амьдралд оролцох нь багасдаг юм байна. Угаасаа улсыг 30 гэр бүл, хужаа нар, оросууд, жүүдүүд, харь гаригынхан удирддаг учир тэнд би дуу хоолойгоо гаргаад нэмэргүй гэсэн логик үйлчилж байна. Зөвхөн тэрүүхэн тэндээ нэг мундаг нууц мэдчихсэн хүмүүс хоорондоо нэг нэгнээ хөөргөөд, фантаазлаад суугаад байдгаас биш идэвхитэй оролцоотой байж аж амьдрал, улс орноо өөд нь татах оролдлого хийдэггүй.
Дээрх шалтгаануудаас гадна Монголд хуйвалдааны онолд итгэгсэд нэмэгдэж байгаа мэт санагдах нь интернетийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой нь мэдээж. Гэхдээ миний бодлоор манай төрийн байгууллагууд мэдээлэл өгөхдөө хойрог, удаан байгаа нь үүнд нөлөөлдөг болов уу. Мэдээлэлгүй нөхцөлд л цуу яриа гардаг шүү дээ. Хөгжсөн орнуудад аливаа мэдээлэл гарлаа, тэр дор нь төрийн харьяа байгууллагын хэвлэлийн төлөөлөгч тайлбар гаргачихдаг. Асар шуурхай учир цуу яриа тарах завдал өгдөггүй.
Монгол хүн болсон хойно улс төр, улс төрчдийг муулья. Манай улс төр их хаалттай, улс төрчид нь хэдхэн фракцад хуваагдаад тэндээ гаднаас цус сэлбэх тун дургүй байдаг нь хүмүүсийг улс төр, нийгмийн амьдралаас хөндийрүүлж, улс төр нийгмийн амьдралаа хаа хамаагүй хуйвалдааны онолоор тайлбарлахаас өөр аргагүй болгож байна.
Хэдэн улс төрчид нь ямар тоглоомын дүрмээр яаж тоглодог, яаж шийдвэр гардаг нь тодорхойгүй учир ард нийт нь дур дураараа тайлбар зохиогоод дуулсан дуундаа уярдаг шиг тэр тайлбартаа өөрсдөө итгээд явчихна. Албаар тийм онолууд зохиож тэрийгээ хөөргөддөг улс төрчид ч байна.
Эцэст нь нийгмийн баялагын хэт тэгш бус хуваарилалт нь нийгмийн эмзэг гэх бүлгийн тоог эрчимтэй нэмж байгаа нь гол нөлөө үзүүлж байгаа болов уу. Юм хийх гээд мөнгө хөрөнгө байхгүй ядарч яваа олон хүний боломжийг цөөхөн улс төрчид хуваагаад идчихсэн учир тэр хүмүүс өөрийнхөө азгүйг янз бүрийн онолоор тайлбарлан суух. Одоо харин өөрсдөө азгүй биш харин улс төрчид хулгайч байсныг олж мэдлээ. Харин энэ бол хуйвалдааны онол биш жинхэнэ факт шүү.
Өрөө 1.98% -тай нэгтгэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? ( SUPPORT@ECTBANKS>COM ) Эсвэл Хувь хүний зээл * Бизнесийн зээл *Ипотек Зээл гэх мэт. Сонирхсон хүмүүс бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу Имэйлээр: ([email protected]) WHATSAPP +19083082601====== Доорх өргөдлийн маягтыг бөглөнө үү: - Бүрэн нэр: - Зээлийн хэмжээ шаардлагатай: - Зээлийн хугацаа: - Зээлийн зорилго: - Хот / Улс: - Утас: - Та бидний тухай сонсох/линк өгөх сайтын нэр: ===== Та юу? Өрөө 1.98% -тай нэгтгэхийн тулд зээл хэрэгтэй байна уу?
Хуйвалдааны онол гэж нэр хаанаас гарсан юм бэ? Яагаад бүх юмыг нь нотлоод баримтжуулсан бхд худлаа гэдгийг нь баримтжуулаагүй бж худлаа гэх мөртлөө ядуу буурай орнуудын, бараг ухамсар дутуу хүмүүс итгэдэг ч гэх шиг. Яг итгэдэггүй шүү дээ магадлал өндөртэй л гэж хардаг. Тийм л худлаа гээд бгаан бол эхлээд нотолчих.
Монгол, Орос шиг хөгжил буурай ядуу посткоммунист улсын иргэд их итгэдэг юм шиг санагдсан. Ялангуяа ийм юм бичдэг хүмүүс нь дандаа л оросууд байдаг.
С.Энхтөр өө. Өөрийн үзсэн харсан хэмжээнд ийм дутуу бодож болохгүй. 5 ангийн хүүхэд өвлийн өвгөн байдаггүй юм уу гээд уйлж байгаа юм шиг байна. Хуйвалдааны онол гээд сүртэй нэр өгчихсөн болохоос санхүүгийн модель гаргаад суудаг хуйвалдагчид лондон, вашингтонд хаа байгүй. Еврэйн нийгэмлэг, парламент дахь лоби бүлэгч тодорхой зүйл чиний бичсэн бүх худлаа гэж бичсэн зүйл чинь бодит зүйл. Ядаж тагнуулын орос, герман ном эх сурвалж унш, харцууль бүгд бодит. Геополитикийн олон улсын грүппүүдээс мэдээлэл аваа.
Дажгүй нийтлэл байна штээ