Сүүлийн жилүүдэд Монгол улс баялгаасаа сан бүрдүүлж, ирээдүй хойч үедээ хадгалан өвлүүлэх талаар санаа зовинож эхэлсэн. Бусдын туршлагаас суралцахыг оролдож буй боловч ажил хэрэг болгож чадахгүй л байна.Баялгийн сан гэж чухам юу вэ? Яаж бүрдүүлэх вэ? гэдэг асуудал бидний толгойд эргэлдсээр.
НЭГДҮГЭЭР БОЛОМЖ
Өнөө үед татвараа бүрэн авч чадахгүй байгаа үед баялгийн сан байгуулна гэдэг үлгэр.
Татвараар зөвхөн төсөв бүрддэг. Төсвийн зарцуулалтыг Засгийн газар хянадаг, зарцуулдаг. Тэгвэл уул уурхайн 50 хүртэлх хувийн Онцгой татвар бий болгож, түүнээсээ тодорхой хувийг Санд хуримтлуулж болно. Энэ бол нэг бодит гарц.
ХОЁРДУГААР БОЛОМЖ
Хамгийн гол гарц бол баялгийн эзэмшил, өмчлөлийн асуудал Монголын төрд хадгалагдах ёстой. Үндсэн хуулиндаа хүртэл энэ заалтыг тод томруунаар тунхагласан байгаа.
Баялаг маань Монголын төрд хадгалагдаж чадвал борлуулсан орлогоороо баялгийн сан бүрдүүлж болно. “Эрэг нь усаа хашиж, эзэн нь юмаа мэддэг” гэдэг монгол ухаан энэ болно.
Бодитоор жишээлэхэд Норвеги улсад ийм зохицуулалттай байна. Таван сая хүн амтай Норвеги улс ирээдүйдээ зориулсан маш том санг бий болгож чадсан.
Норвегийн хараат бус баялгийн сангийн хөрөнгө 1 их наяд ам. долларын босгыг даваад байгаа. Нэг их наяд гэдэг нь нэг триллион буюу 10-ын 12 зэрэгт 1 000 000 000 000 гэсэн тоо.
Өөрөөр хэлбэл, саяын сая эсвэл 1000 тэрбум гэсэн хэмжээлшгүй их тоо юм. Энэ нэг триллион ам. долларын сангийн хөрөнгийн цаана дахиад нэг триллион хөрөнгө дотоодын бүтээн байгуулалтад маш бага хүүтэйгээр зарцуулагдаж, түүний цаана дахиад 1 триллион хөрөнгө гадаадын хөрөнгө оруулалтад зарцуулагдан өсөж байдаг.
Өөрөөр хэлбэл, Норвегийн байгалийн баялгийн нийт орлого 3 триллион болон эргэлдэж байна. Баялгийн сангаас гарах их хөрөнгө Засгийн газарт огт хамааралгүй бөгөөд зарцуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг нь Норвегийн парламент зохицуулж байдаг.
Норвегийн парлемантаас 6 жилийн хугацаатай сонгогдсон “Норгес” банкны парга, түүний баг баялагийн санг мэдэж зарцуулдаг.
Норвегийн баялгийн сан бүрдүүлэх энэхүү бодлого нь байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг бий болгож чадсан дэлхийн хамгийн үлгэр жишээ бодлого юм.Норвегийн баялгаас олсон бүх орлого төрдөө очиж төвлөрдөг. Зарцуулах эрхийг нь парламент шийддэг онцлогтой.
Засгийн газар нь татвараар цугларсан төсвийн хөрөнгийг л зарцуулах эрхтэй
. Засгийн газарт нэмэлт хөрөнгө мөнгө шаардагдвал парламент шийдэж сангийн хөрөнгөнөөс 2-4 хувь хүртэлх мөнгийг гаргаж төсвийн дутууг гүйцээдэг.
Норвегийн баялаг төрийн мэдэлд байж ард олныхоо сайн сайхан амьдралын төлөө зарцуулагддаг. Хэн нэгэн албан тушаалтан, эрхтэн дархтан нийтийн баялгийг шамшигдуулж, хээл хахуульд автвал Норвегийн парламент иргэдийн шаардлагаар шууд яллаж, төрөөсөө зайлуулж, хатуу ял үүрүүлдэг.
Норвегийн сангийн нийт хөрөнгө нь Норвегийн нийт ард түмний дундын хөрөнгө бөгөөд ямар нэг хаан, шейх, олигархи, улстөрчид эзэмшдэггүй, дураараа зарцуулдаггүй онцлогтой.
Норвегийн сангийн нийт хөрөнгө нь Норвегийн нийт ард түмний дундын хөрөнгө бөгөөд ямар нэг хаан, шейх, олигархи, улстөрчид эзэмшдэггүй, дураараа зарцуулдаггүй онцлогтой.
Дэлхийн хамгийн аз жаргалтай 5-хан сая хүн амтай, цаг агаарын таатай бус орчинд оршдог энэ улсын хөгжлийн гол онцлог нь байгалийн баялгийн тэгш хуваарилалт, иргэдийн тэгш эрх, хамгийн гол нь иргэдийнхээ хөдөлмөрийг шударгаар үнэлсэн өндөр цалин хөлс.
Түүнчлэн өндөр татвар, үнэгүй сургалт, үнэгүй эм, эмнэлэг зэрэг нь энэ улсын иргэдийн аз жаргалтай амьдралын эх үндэс нь болдог.
Норвегийг баялгийн ивээлийг хүртэж буй орон гэж тодорхойлоход болно. Эдийн засаг, улс төрийн хөгжил нь олигархжиж, монопольчлогдохвий гэдгээс болгоомжилж, хуулиар сайтар хамгаалагддаг Норвегийн иргэд бүгд ам. долларын саятнууд. Бүгд эрүүл чийрэг, эвтэй найртай, баян чинээлэг аж амьдарч байна.
Норвегид төрөөсөө том болсон нэг ч олигархи байхгүй, төрөөсөө баян болсон нэг ч монополь байхгүй.
Хуулиа дээдлэх, эх орноо хайрлах, үнэнч шударга амьдрах нь Норвеги хүн бүрийн чин эрмэлзэл юм. Норвеги цагтаа Европ тивийн хамгийн ядуу улс байж, Шведүүдэд ад үзэгдэн хөөгдөж тусгаар улс болж байсан түүхтэй. Бүх баялаг төрийн мэдэлд байж, бүх орлогыг төрдөө хуримтлуулж, улмаар ирээдүйдээ зориулсан баялгийн сан бүрдүүлж, үр ашгаар нь хүн бүрийг ажлын байраар хангаж, цалин, тэтгэвэр, халамжийг өсгөсний үрээр өндөр хөгжилд хүрсэн. Хөгжлийн үр шим нь ард иргэдийг нь эрүүл чийрэг, өндөр наслуулдаг болгож, хүүхэд хөгшдөө асран хамгаалдаг, эмэгтэйчүүдээ онцгойлон хүндэтгэдэг нийгмийн өөрийн гэсэн хөгжлийн загварыг бий болгож чадсан түүхтэй.
Yg iim boblogo xeregtei
buteh yum bodoh tenhee bain uu ????