Нийтлэл 02 сарын 20, 2019

ЗӨВЛӨМЖ: Ажлын ярилцлагад орохдоо сандарч байна уу?

Ажлын ярилцлага гэдэг нь ажил хайж байгаа иргэнээс ажил олгогчийг төлөөлж хэн нэгэн ярилцлага авахыг хэлдэг. Ажил олгогчийг төлөөлж эхний ээлжинд Хүний нөөцийн менежер мэргэжилтэнгүүд эхний шатны ярилцлагыг авдаг.

Ажлын ярилцлаганд оролцохдоо зарим хүмүүс сандарсан, айсан, түгшсэн маягтай байдаг. Ажлын ярилцлага гэдэг бол нэг талаас таны амьдралд өөрчлөлт үзүүлж болохуйц чухал зүйл мөн ч нөгөө талаас ажлын ярилцлага найзтайгаа ярьж буй мэт энгийн зүйл юм.

Ажлын ярилцлаганд оролцохдоо айдасгүй, түгшүүргүй байх нь  ажлын ярилцлагыг амжилттай давах нэг том хөшүүрэг болдог. Та өөрийн тухай үнэн зөв мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөд л хангалттай.

Ажлын ярилцлаганд оролцохдоо Та :

Албаны хувцасласан байх

Цагаасаа 10 минутын өмнө ирсэн байх .

Компанийн талаар зарим мэдээллийг уншсан байх.

Өөрийн талаар үнэн зөв дэлгэрэнгүй мэдээллийг өгөх.

Ажил олгогчийг төлөөлж буй Хүний нөөцийн мэргэжилтэнээс өөрийн мэдхийг хүсэж буй асуултуудыг нээлттэй асуух.

Өөрийг тань тодорхойлохуйц зарим материалыг авч очих , Үүнд /таныг тодорхойлох захидал , диплом, шагнал урамшуулал гэх мэт /.

Ингэснээр нэг талаас ажил олгогчийг төлөөлж буй Хүний нөөц таны тухай дэлгэрэнгүй мэдээллийг авч чадна . Өөрийгөө дутуу илэрхийлснээс үүдэн олон хаалга хаагддаг гэдгийг санаарай. Та ажил хайж байгаа бол энд даран мэдээлэл аваарай.

Мөн ажил олгогч бүрийн асуудаг асуултууд болох Таны 5 жилийн төлөвлөгөө?  Таны давуу тал юу вэ?

Таны сул тал юу вэ?

Яагаад манай компанид ажилд орохийг хүсэж байна вэ? Гэх мэт асуултуудад энгийн хариултуудыг бэлдсэн байх нь чухал.

Эхний шатны ярилцлага дууссаны дараагаар зарим тохиолдолд хоёр дахь шатны ярилцлага хийгдэж мөн зарим компаниуд даалгавар өгөн явуулдаг.

Хэрэв таныг хоёрдугаар шатны ярилцлаганд оролцох тухай мэдэгдсэн бол Компанийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж аван мөн өөрийн сонирхож буй албан тушаалд шаарддагддаг ур чадвар, сонирхолтой кейсүүдийг ярих нь үр дүнтэй .

Харин таньд ажил олгогч даалгавар өгсөн бол даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг ажил олгогчоос авахийг хүсэхдээ бүү санаа зовоорой. Ойлгомжгүй зүйлс байвал нээлттэй асууж тодруулах хэрэгтэй. Ажлын ярилцлаганд оролцох гэж буй таньд амжилт хүсэе

 

Сэтгэгдэл бичих

arrow icon