Дэлхийд хамгийн өндөр наслалт, нийгмийн даатгалын тогтолцоогоороо тэргүүлдэг Япон улсын нийгмийн даатгалын тогтолцооноос Монголын нийгмийн даатгалын цаашдын ирээдүйг тодорхойлцгооё сэдвийн дагуу "ЖАЙКА"-ын Нийгмийн даатгалын мэргэжилтэн семинарыг гуравдугаар сарын 12 -ны 16:00 цагаас Монгол Японы төвийн Их танхимд зохион байгуулах гэж байна.
Энэхүү семинарт Шинрай төслийн илтгэгч ахлах мэргэжилтэн Ито Цүнэто, Кикүчи Эрика нар Японы Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлсэн туршлага, 100 жилийн төлөвлөгөөтэй Япон Улсын тэтгэврийн тогтолцооны талаарх сүүлийн үеийн мэдээ мэдээллүүд болон Монголын тэтгэвэрийн тогтолцоонд байхгүй арга, аргачлал бүтцийн талаар танилцуулна.
Сэтгэгдэл бичих