Норвегийн “Баялгийн Сан” 1996 онд анх байгуулагдах үедээ 3 00 сая ам. доллараар эхэлсэн бол өнөөдөр 1 триллион гаран ам.долларын сан болон өргөжсөн байна. Энэ нь Норвегийн үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүн /ҮНБ/-с 2,5 дахин, дэлхийн нийт ассетс-ийн (ASSETS) 1,42 хувь, 9000 гаран компаний тодорхой хувийг эзэмшдэг болтлоо томорчээ. Үүнээс гадна Норвегийн төр нь Норвегийн ард түмэнтэй бизнесийн үр өгөөжөө хуваалцах ариун хүсэл эрмэлзэлтэй, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан аж ахуйн нэгжүүдээ хөгжүүлэх зорилготой “Норвегийн нийт ард түмний Сан” гэж бас байгааг анхаарах хэрэгтэй.
Норвеги улсын хүн ам цөөн, хөдөлмөрийн хүч багатай ч өөрийн сул талыг нөхөж болдог улс дамнасан хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулж гадаад улс орнуудын шинжлэх ухаан технологын ололт амжилт, гадаадын хөдөлмөрийн хүчний нөөцийг харилцан ашигтайгаар хөгжлийнхөө төлөө ашиглах гайхамшигтай хөгжлийн загварыг хэрэгжүүлж чадсан юм.
Норвеги улс амжилтанд хүрсэн нь онолын суурь, бизнесийн ёс суртахууны соёлыг зөв хослуулсан явдал.
Дэлхийн алдартай социологийн философич Макс Вэббер “...зах зээлийн эдийн засаг буюу капитализмыг хөгжүүлэх нууц нь ёс зүйн хөгжил дээрээ байна” гэж “Протестантын этик ба капитализмын амин сүнс” номондоо хойд европ буюу өнөөгийн скандинавын орнуудын үндэстнүүдийн амжилтанд түшиглэн бичсэн байдаг. Энэ нь “зах зээлийн эдийн засаг буюу капитализмыг хөгжүүлэхэд тухайн үндэстний ёс суртахууны хүмүүжил амин сүнс нь болно” гэдэг дүгнэлтэд хүргэсэн.
Норвеги улс ард түмнийхээ баялгын санг хөгжүүлэхдээ Адам Смитийн “Үндэсний баялаг” гэдэг аугаа моралын философын онолд тулгуурласнаас гадна олон эдийн засагчдын үндэсний баялгын ололт амжилт, туршлагад тулгуурласан байна. Үүнээс гадна 2006, 2011, 2018 онд НҮБ, Дэлхийн Банк-ны дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор гаргасан “Үндэстнүүдийн баялгын зааварчилгаа”-г бодит амьдрал дээр хэрэгжүүлсний үр дүн юм.
Норвегчууд ҮДНБ гэдэг өгөгдхүүнээр Норвегийн эдийн засгийн үйл ажиллагаа болон өсөлтийг тодорхойлохоос гадна үндэсний баялгийг санхүүгийн капиталын хэлбэрт оруулж эдийн засгийн өсөлт болон үр өгөөжийг тодорхойлдог бодлогыг хэрэгжүүлдэг.
Норвеги улс ҮНБ-ийг НҮБ болон Дэлхийн Банк-ны зааварчилгааны дагуу “Үндэсний баялгын үр өгөөж” (Return on wealth) гэж бодлогодоо тусгаж үндэсний баялгийг (Wealth of nation) “Портфолио Ассет Менежмент” (Portfolio Assets Management) гэж үзэж “Тогтвортой хөгжлийн найдвартай үндэс суурь” хэмээн эдийн засгийн бодлогодоо тусган хэрэгжүүлдэг.
ҮНБ-ийг максимум болон тогтвортой хөгжүүлэхийн тулд дараах арга хэмжээнүүдийг авсан байна. Үүнд:
Үндэсний баялгийг тодорхойлбол
Үйлдвэрлэсэн капитал: барилга, машин тоног төхөөрөмж, дэд бүтэц г.м
Байгалийн капитал: ХАА-н зориулалттай газар, ой мод, газрын тос, нүүрс, газ, минерал, усны нөөц, загас, сэргээгдэх эрчим хүчний нөөц, эко системийн үйлчилгээ,
Хүний капитал: Боловсролын түвшин, мэргэжлийн түвшин, хөрвөх чадвар,
Норвегчуудын гадаадад эзэмшдэг цэвэр ассетс: Гадаадын компаны хувьцаа, бонд, ЗГ-ын өрийн бичиг, гадаад орнуудын патентуудыг ашиглах лиценз г.м
Биет бус ассетс: Оюуны өмч, патентыг ашиглах лиценз, брэнд, худалдааны тэмдэг, институц, засаглал, нийгмийн капитал,
Үндэсний баялгийн нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог байгуулах
Олон улсын нягтлан бодох аргачлалаар дээр дурьдсан үндэсний баялгын төрлүүдийг бүртгэж, нягтлан бодох бүртгэлийг явуулж байж үндэсний баялгын үр өгөөжийг илэрхийлдэг. Ингэснээр ҮНБ-ний тогтвортой өсөлтийг болон өсөлтийн нөөц, потенциалыг ярих боломжтой болно. Хэрэв Үндэсний баялгын нягтлан бодох бүртгэлийг оновчтой явуулахгүй бол ҮНБ-ний өсөлтийг бодитоор тооцож чадахгүй, ҮНБ-ийг хулгайлдаг авилгал газар авна гэж үздэг.
Үндэсний баялгийг бүртгэл явуулсны дараа чиглэл бүрээр нь эдийн засгийн эргэлтэнд оруулах аж ахуйн нэгжийг төрөөс санаачлан байгуулж хөрөнгийн биржээр дамжуулан нийтийн өмчит болгосны дараа л санхүүгийн капитал болж ард түмэнд хичнээн их баялагтай болох нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл Үндэсний баялгийн санхүүг капиталчилах (Financial Capitalization) үйл ажиллагааг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг бодитоор дүгнэх боломжтой болно.
Дээрхи туршлагуудыг Mонголын нөхцөлд зохион байгуулах бүрэн боломж бидэнд бий.
Үндэсний баялгийн нягтлан бодох бүртгэл явуулах, санхүүгийн капиталчлал явуулах асуудал нь манай орны хувьд цоо шинэ тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн үг. Тиймээс олон улсын жишгийн дагуу Төрийн өмчийн хороо-г Үндэсний эдийн засгийг хөгжүүлэх хороо болгон шинэчлэн байгуулахдаа Ерөнхий Сайдын улирдлага дор яам хоорондын үйл ажиллагааг зохицуулах бодлогоор байгуулахгүй бол эдийн засгийн хөгжил гэдэг бодит бус болно.
Үндэсний Баялгийг санхүүгийн капитал болгож хэрэгжүүлснээр Монгол улс Евро Азийн бүс нутаг дахь олон улсын санхүүгийн төв болж төлөвшихгүй бол тогтвортой хөгжил урт удаан үргэлжлэхгүй. Монгол улсыг “Евроазийн олон улсын санхүүгийн төв” болгож хөгжүүлэхэд дэлхийн тэргүүний 1,2-т жагсдаг санхүүгийн их сургуулиуд Монголын залуу үеийг бэлтгэж дэлхийн санхүүгийн салбар дахь монгол удирдагчдыг санхүүгийн салбар мэргэжлүүдээр, ядаж 300 000 хүний нөөцийг бэлтгэх хэрэгтэй юм. Ингэж чадвал бид Норвегийн туршлагаас суралцах улмаар давж гарах бололцоо бүрднэ.
Норвегийн нийт ард түмний баялгийн сангийн туршлага, сургамжыг монголд нутагшуулахдаа Төв Ази, Ойрхи дорнод, Африкийн зах зээлд чиглэсэн мэдлэгт тулгуурласан кластерийг баруун бүст байгуулах, Хятад Зүүн өмнөд Азийн зах зээлийг чиглэсэн кластрыг говийн бүст, Хойд америк, Латин америк, Япон, Солонгосын хувьд Зүүн Бүсийн Кластерийг байгуулах, хуучин ЗХУ, зүүн Европ, баруун, хойд, өмнөд Европын зах зээлийг чиглэсэн мэдлэгт тулгуурласан кластерыг хангайн бүст байгуулах шаардлагууд гарч ирнэ. Эдгээр кластерийг хөгжүүлэхэд улс төрийн тогтвортой байдал чухал тул улс төрийн намууд сонгуульд оролцохдоо адаглаад 30-40 жилийн хугацаанд Монгол улсыг хөгжүүлэх, цаашлаад 50 жилийн хөтөлбөртэй оролцох хэрэгтэй. Тиймээс 25 жил хангалтгүй!
Баялгийн тэгш хуваарилалтанд тулгуурласан тэгш эрхт нийгмийн бодлогыг зах зээлийн эдийн засагтай уялдуулж хэрэгжүүлэхгүй бол монголчуудын эрх чөлөө “үхдэл” болно гэдгийг олон улсын туршлага сургамж харуулж байна. Монголын ард түмний ядуу буурай байдлыг ашиглаж популист улс төрчид гарч ирж цаашдаа “диктатор төр” гарч болохыг монгол хүн бүр анхаарч байх хэрэгтэй юм.
Төвийг сахих бодлого бол Щвейцари улсын Үндэсний хөгжлийн стратеги гэдгийг бид мэднэ. Учир нь Щвейцари улс Европын хамгийн хүчирхэг Герман, Франц, Итали улсуудын дунд оршдог далайд гарцгүй орон тул дээрхи орнуудын хоорондын үл ойлголцол, байнгын мөргөлдөөнөөс ангид байж тогтвортой хөгжихийн тулд төвийг баримталсан бодлогыг хэрэгжүүлсэн байдаг.
Гэхдээ төвийг баримтална гээд хүн төрөлхтний хөгжил цэцэглэлт, энх тайванд хувь нэмрээ оруулахгүй хувиа хичээнэ гэсэн үг биш юм.
Олон улсын энх тайвны үйлсэд Щвейцари улс ихээхэн хувь нэмэр оруулж байгаа ба батлан хамгаалахын аж үйлдвэр нь л гэхэд хүчирхэгжсэн дэлхийн топ 10 улсын тоонд багтдаг. Төвийг баримталснаар нийт иргэд нь цэргийн алба хаадаг ч өөрийгөө хамгаалах зорилготой учраас батлан хамгаалахын хүчин чадал нь хөрш зэргэлдээ орнууд болох Франц, Герман Итали улсуудаас цэргийн тоогоороо илүү. Хэрэв төвийг баримтлах бодлогогүйгээр бүх улс нь цэрэгжсэн тохиолдолд “харь улсын эсрэг” гэдэг “хардлага”-д орж олон улсын зүгээс элдэв хориг арга хэмжээнд ордог. Ингэж Щвейцари улс төвийг сахих бодлого баримталснаар олон улсын энх тайванд өөрийн хувь нэмрээ оруулж байна. Үүнтэй адил Норвеги улс нь төвийг сахих бодлого баримталснаар хөгжлийн аюулгүй орчноо мөн бий болгож чадсан юм.
Щвейцари улс төвийг сахих бодлого баримталснаар дэлхийн баян чинээлэг хүмүүс, цаашлаад улс орнууд өөрийн мөнгөө аюулгүй хадгалах, хамгаалах таатай орчин гэж үздэг тул олон улсын санхүүгийн төв болж хөгжиж чадсан юм. Өнөөдөр дэлхийн нийт мөнгөний 17 хувийг Щвейцарийн ард түмэн хүн төрөлхтний төлөө менежмент хийж байна. Монгол улс их мөнгөтэй болно гэвэл, хүн төрөлхтний мөнгийг менежмент хийе гэж шийдвэл “Төвийг сахих бодлого”-ын хуулиа Их Хурлаар батлуулах хэрэгтэй юм. Ингэснээр Монгол улс тэртээх анхны үндсэн хуулиа боловсруулж байхдаа “... бид Щвейцари лугаа адил хөгжлийн замыг сонгох хэрэгтэй” гэсэн бодлогыг хэрэгжүүлж улмаар энх тайван, баян чинээлэг Щвейцарийн ард түмэнтэй адил амьдрах бололцоотой байна.
Хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, шүүх засаглалыг ардчилах тухай: Аливаа хуулийг их хурлаар хэлэлцэхээс өмнө хуулийг санаачилсан тал нь Үндсэн Хуулийн Цэц, Дээд Шүүх, ХЗЯ, Хүний Эрхийн Хороо, Эдийн Засгийн Хөгжлийн Хороо, Сангийн Яам г.м байгууллагадаа хянуулж их хуралд олон талаас нь мэтгэлцээний зарчмын дагуу хэлэлцэн батлаж байхгүй бол монголын нийт ард түмнийг хохироох аюултай. Улс дамнасан здийн засгийн гэрээ хэлэлцээрийг ч дээр дурьдсан байгууллагуудаар хянан шалгуулж Их хурлаар батлуулахгүй бол гэрээ хийсэн хүмүүс нийт ард түмний дайсан болох цаашлаад гэмт хэрэгтэн болно гэдгийг өнөөгийн болон ирээдүйн залуу улс төрчид анхаарах хэрэгтэй юм.
Мэдлэгийн кластерт тулгуурласан эдийн засгийн бодлогыг Монголын 5 бүст хэрэгжүүлэхгүйгээр бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах боломжгүй. “Монголын хөгжлийн гадуур нэг ч монгол хүн үлдэж болохгүй” гэсэн улс төрийг хэрэгжүүлэх. Мэдлэгийн кластерт тулгуурласан эдийн засгийн хөгжил гэдэг нь суурь дэд бүтэц, шинжлэх ухаан, инноваци, аж үйлдвэр, санхүү, нийгмийн дэд бүтэц бүхий аж үйлдвэрийн чиглэл бүрээр нь олон улсын хотын статустай мэдлэгийн кластруудыг байгуулна гэсэн үг юм. Эдгээрийн аль нэг нь дутагдсан тохиолдолд тогтвортой хөгжлийн суурь болохгүй. Тухайлбал, шинжлэх ухааны дэд бүтэц байхгүй бол шинэ мэдлэгийг үйлдвэрлэх боломжгүй болж инновацын дэд бүтэц хөгжих шим тэжээлгүй болохтой ижил юм. Иж бүрэн санхүүгийн дэд бүтэц байхгүй бол бусад дэд бүтцүүд яагаад ч хөгжих боломжгүй.
Мэдлэгийн кластерт тулгуурсан кластруудыг хөгжүүлэхдээ чөлөөт бүсийн статустай хөгжүүлж аж ахуйн нэгжийн албан татвар, хүн амын орлогын албан татвар зэргээс чөлөөлж дэлхийн тэргүүний оюуны чадвартай боловсон хүчин чөлөөтэй бий болж хөдөлмөр эрхлэх нөхцлийг хангахад голлон анхаардаг. Монгол улс Дубай зэрэг чөлөөт бүсийн туршлага, сургамжаас суралцаж шууд бус татварын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй.
Европын 400-500 жилийн хөгжлийг АНУ 19-р зууны сүүлээр 20-30 жилийн хугацаанд бүтээсэн харин Дубай 6 жилийн дотор хийж гүйцэтгэж хүн төрөлхтний гайхамшигт загварыг амьдрал дээр харуулж чадсан юм. 2007-2009 оны дэлхийн санхүүгийн хямралаар Дубай бусад улс орнуудын адил хямарсан боловч 2010 онд 4,6 хувийн өсөлттэй гарсан. Өөрөөр хэлбэл нэг л жилийн дараа гэхэд хямралаас бүрэн сэргэсэн дэлхийн цорын ганц орон болсон юм. Дубай 1995 онд “Үндэсний хөгжлийн стратег”-аа боловсруулж түүн дээрээ тулгуурлаж 42 мэдлэгийн кластраа хөгжүүлэх “Хөрөнгө оруулалтын Сан” -гуудаа иж бүрнээр нь байгуулж дэлхийн 1 номерийн архитектор, инженер, санхүүгийн байгууллагуудыг татан оролцуулж хийж бүтээснийг бид мэргэжлийн түвшинд ойлгох хэрэгтэй юм. Бид аливаа юмыг хийж эхлэхдээ “мэргэжил” (Professional) гэдэг зүйл байдгийг анхаарах хэрэгтэй. Хүн болгон амандаа орсноо яриад байхын оронд хэрхэн Норвеги улс байгалийн баялагаа иж бүрнээр нь санхүүгийн капитал болгож, мэдлэгийн кластуудыг иж бүрнээр нь хөгжүүлж, үйлдвэрлэсэн капитал, хүний капитал, биет бус капитал, улс дамнасан гадаадын ассетуудад тулгуурласан бодлогод шилжиж байна гэдгийг суралцахдаа анхаарах хэрэгтэй байна.
Бид даяарчилагдсан өнөө үед “Компани гэдэг институт бол төрөөс илүү хүчтэй институт” болсныг дэлхийд хэдий нь хүлээн зөвшөөрснийг ойлгож өөрийн сайн сайхан, хойч ирээдүйн сайн сайхныг бодож “Монголын төр гэдэг институтээ” ёс суртахуунтай, монголын төлөө байлгахыг хүн бүр хичээх хэрэгтэй цаг иржээ. Норвегийн нийт ард түмний баялгийн сантай адил улс дамнасан бизнесийн үйл ажиллагаа явуулж, Монголын ард түмний баялгийг тасралтгүй, тогтвортой өсгөдөг нийтийн өмчит үндэсний компаниудаа байгуулах нь үе үеийн монголчуудын хийж бүтээх агуу үйлс болох юм.
АНУ-ын ерөнхийлөгч Ж.Картерийн зөвлөх байсан Збигнев Бжезинскийн “Их шатрын хөлөг” номондоо Монголын эзэнт гүрэн нурж унасан 3 шалтгаантай хэмээжээ:
1. Монголын эзэнт гүрний өндөр албан тушаалтнууд авилгалд идэгдсэн.
2. Монголын засаглагч нар залгамж халаагаа бэлтгэж чадаагүй.
3. Ази Европыг дамнасан санхүүгийн тогтолцоогоо бүрдүүлж чадаагүй” хэмээн дүгнэсэн байдаг. З.Бжезинский өнөөгийн монгол, ирээдүйн бидний “гэрийн даалгавар”-ыг хэлээд өгсөн юм шиг. Энэ тухай нэг бус монгол судлаачид бичсэн байдаг. Өнөөдөр ч бид энэ асуудалтайгаа байсаар л байна.
Та, бид “ёс суртахууны хүмүүжил”-ийг улам оновчтой, нийтийг хамарсан, чанартай, хүчтэй болгохгүй бол монголын улс төр, нийгэм өөрөө аяндаа ёс суртахуунтай болчихгүй гэдэгтэй санаа нийлэх байх. Ёс суртахуун болон эрдмийн боловсрол бол зөвхөн сургуульд заагаад болчихдог зүйл биш юм. Мэдлэгийг нь суралцахаас гадна хийж, амьдралд хэрэгжүүлж байж дадлагаждаг учир ёс суртахууны боловсрол урт хугацаа шаарддаг. Бараг нэг хүний нэг насны тасралтгүй суралцах үйлс байдаг. Зарим хөгжингүй оронд энэ үүргийг төрийн гэхээсээ илүү нийгмийн сайн дурын, олон нийтийн байгууллагууд хариуцдаг. Тухайлбал АНУ-д ёс суртахууны хүмүүжилд урт хугацаа шаарддаг гэдгийг ойлгож хүүхэд биологийн төрүүлсэн эцэг эхийн гараас гарч коллеж төгсөөд их сургуульд орох үед нь грек цагаан толгойгоор нэршсэн грек байгууллагууд (Greek organizations in USA, Universities) тэднийг хүлээж авч ёс суртахууны хүмүүжил явуулдаг “ахан дүүс, эгч дүүс”-ийн байгууллаггууд байдаг. Тэдний дундаас ирээдүйн дэлхийг засаглагч нараа бэлтгэдгийг бүгд мэднэ. Авах, гээхийн монгол ухаанаар бид сайн зүйлийг нь авч хэрэглэж болно. Учир нь бидний мартагдсан түүхэнд маань энэ бүхэн байсан юм. Бид харин “өндөр ёс суртахуунтай байх” гэдэг нь та биднээс, өөрсдөөс маань шалтгаалж байдаг гэдгийг ухамсарлах явдал бөгөөд үүнийг хэрхэн хамтран, сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэхээс бидний ирээдүй шалтгаална.
Н.Хичээнгүй
Tanid talarhay!
вхрср рхрхөсхаё