Нийтлэл 03 сарын 25, 2019

Телевизийн зар сурталчилгаа хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Зурагт үзүүлэх үү яах уу? 

Гэртээ орж ирсэн цагаас зурагтаа асаагаад хүүхэддээ үзүүлээд суулгачихдаг эцэг эх цөөнгүй байдаг бол эсрэгээрээ хүүхдэд муугаар нөлөөлдөг гээд огт асаадаггүй эцэг эхчүүд ч байдаг. 

Зурагт гэдэг үнэхээр муу зүйл үү? 

Зурагт хүүхдэд хэрхэн нөлөөлөх талаар олон эрдэмтэд олон янзын судалгаа хийсээр ирсэн байдаг. Зурагт үзэнгээ хоол идэж сууснаас болж хөдөлгөөний дутагдалд орж хэт таргалдаг ба 2-оос илүү цагаар зурагт үзэх нь хүүхдийн хичээл давтах цагийг хороож, оюуны хөгжилд шууд нөлөөлдөг гэх мэт зурагтын муу нөлөөлөлийн талаар хийгдсэн судалгаанууд олон байдаг. Харин нэвтрүүлгийн утга агуулгаасаа шалтгаалаад зурагт үзсэн хүүхэд хичээлдээ сайжирч, IQ нь өссөн мөн өдөрт 1 цаг үзэх нь зурагт үздэггүй хүүхдүүдээс оюуны хөгжлөөрөө дутдаггүй ба харин ч хүүхдийн хувьд завсарлагаа болж өгдөг болохыг нотолсон эерэг судалгаанууд ч байдаг. 

Зурагт үзүүлэхгүй хорилоо гээд хүүхэд өөрөө хичээлээ сонирхон хийх нөхцлийг нь бүрдүүлээгүй бол хичээл хийх цаг нь нэмэгдээд шалидаггүй ба Зурагт үзэхгүй байлаа ч тэр цагаа гар утас, компьютер гэх мэт зүйлд зарцуулдаг байна.  Тэгэхээр олон цагаар зурагт үзүүлдэг эцэг эхчүүд нь багасгах талаар анхаарч, огт үзүүлдэггүй эцэг эхчүүд нь санаа зоволтгүй өдөрт хүүхэддээ 1 цаг үзүүлж болно.

 
 
 
 

Телевизийн зар сурталчилгаа (реклам) хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? 
Телевизийн зар сурталчилгаа нь дэлгэцийн маш богино хугацааны огцом өөрчлөгдөж буй өнгөний хувьсал, дууны ялгарлаараа хүмүүсийн анхаарлыг ихэд татах, гол утга санаа, зорилго бүхий нэвтрүүлэг байдаг. 
Энэхүү  боловч, удаан хугацаагаар олон давтамжтай үзэх нь хүүхдийн тархины хөгжилд муугаар нөлөөлдөг байна.
Ямар нэг зүйлийг хэт давтамжтай үзэж, харах нь юм цээжлэхэд үр дүнтэй арга мэт санагддаг боловч, хөгжиж буй хүүхдийн тархинд догогдол үүсгэж, төвлөрөх чадваргүй, тогтворгүй, сууж чаддаггүй болгодог ба харилцааны чадварт нь нөлөөлж өөрийгөө илэрхийлэхдээ муу, хүнтэй харилцах чадвар муу болдог байна.
Аливааг ойлгох, сэтгэн бодох, төлөвлөх зэрэг оюун санааны үйл ажиллагаанд 
 ба телевизийн зар сурталчилгаа нь энэ үйл ажиллагааг хамгийн ихээр эвддэг тул хүүхдүүддээ удаан хугацаагаар зурагт үзүүлэхгүй байж, 
“Working memory”-ийн ажиллагаа муудснаар юмыг бодож тунгаах, ном уншаад утгыг нь ойлгох, хэлэлцэх, төлөвлөгөө боловсруулах, олон зүйлийг зэрэг цээжлэх, тэдгээрийн хамаарлыг олох, түүнийгээ дүгнэх чадваргүй болно гэсэн үг юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon