Нийтлэл 04 сарын 16, 2019

Парисийн Дарь эхийн сүм шатаж хүн төрөлхтний соёлын түүхэнд том гарз тохиолоо

Дэлхийд алдартай Парисийн Дарь эхийн сүм шатаж хүн төрөлхтний соёлын түүхэн дэх том гарз хохирол тохиов.

Бүхэл бүтэн 850 жилийн настай уг сүрлэг сүмийн тааз нуран унахад гадна цугласан мянга мянган парисчууд уйлан гашууджээ.

Гал анх гарч эхлэхэд нь алдартай тааз болон бүтээн байгуулалтыг гэмтээхгүйн тулд шууд усан буугаар буудаагүй аж.

Сүмд гарсан гал орон нутгийн цагаар даваа гарагийн оройн 6:50 цагт эхэлжээ. Галын шалтааныг албаны хүмүүс зориудаар тавьсан биш засварын ажлын үеэр санаандгүй алдсан байх магадлалтай хэмээн ярьсан байна. Гал сөнөөгчдийн нэг нь хүнд гэмтсэн бөгөөд тэрхүү галаас зарим нэгэн үнэт эд өлгийн зүйлсийг аварч үлджээ. Тухайлбал Христийн өргөст титмийг галаас аварчээ.

Энэ явдалд дэлхийн олон улсны орны тэргүүнүүд, Ромын их хамба лам эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлсэн байна.Одоогоор Парисийн Дарь эхийн сүмээс цогчин сүмийн хонхтой хэсэг нь үлдээд буй. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон уг түймрийн "Энэ бол аймшигтай явдал" гээд тус сүмийг дахин сэргээх болно хэмээн мэдэгдсэн бол сүмийн сэргээн босголтонд зориулж Керинг группын эзэд Пиногийн гэр бүл, Франсуа-Анри Пино 100€ саяыг хандивлахаа мэдэгдлээ. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon