Нийтлэл 04 сарын 19, 2019

ЗӨВЛӨМЖ: Ажил үүргийн хувиараа ойлгоогүй байх нь ажилтны хувьд хамгийн том алдаа байдаг

Аливаа компанийн урагшлах хүч “хүн” буюу ажилчид нь байдаг. Харин ажилчидтайгаа хэрхэн харилцан тэднийг урамшуулж дэмжихээс бас тэдний ажилын бүтээмж шалтгаалдаг аж. Тэгвэл танд дараах хэдэн зөвлөмжийг хүргэе.

Зорилго нь асуудлыг шийдвэрлэх байснаас шинжилж, тайлан бичих биш байсан гэдгийг олон ажилтнууд ойлгож чаддаггүй. Энэ ийм болохоор ингэчлээ, тэгчлээ гэдэг нь таны удирдлагад таалагддаггүй. Та зорилгоо ойлгоогүй байгаа нь нөгөө талаас нь таны зорилго юу гэдгийг хэлж өгөөгүйгээс асуудал үүсдэг.

Би хийгээд л байна, маш их ажиллаж байна. Миний хөдөлмөрийг ойлгохгүй байна гэдэг үгнүүд олон залуусын толгойд эргэлдсэнээр ажлаасаа гарах сонголтыг хийдэг. Ажилтандаа зорилгын ойлгуулж өгөөгүйгээс ОРОЛТ , ГАРАЛТЫН хаалга нээгддэг гэж хэлж болно.

Асуулт 1: Хэрхэн ажилтандаа зорилгын ойлгуулах вэ?

Ажилтантайгаа маш сайн ярилц, таны дор ажилладаг гэдэг утгаар нь биш хүн гэдэг утгаар нь. Танд ямар асуудлууд үүсэж болох вэ ? Яаж шийдвэрлэвэл зүгээр байдаг вэ? гэх мэтээр сард нэгээс илүүгүй цагийг ажилтантайгаа ярилцахдаа зарцуул. Ингэснээр та бүхний дунд байдаг хана эвдэгдэж харилцан юу хүсэж байгаагаа ойлголцож эхэлнэ. Ажлын ярилцлагын үеэр ярилцаад өнгөрсөн зүйлс чинь хормын төдийд л мартагдаж орхино гэдгийг санаарай. Ажилтантайгаа ярилцаж эхэлсэнээр хүссэн хүлээлтүүд тодорхой болж эхэлнэ. Гэхдээ хүссэн хүлээлт бүрийгээ эхнээс нь тодорхой болгох хэрэгтэй. Том зургаар нь нэг гаргаад жижиг жижгээр нь дахиад нэг гаргах хэрэгтэй. Хэтэрхий том зураглал дотор хүмүүс төөрөлддөг.

Асуулт 2:Ажилтнаа хэрхэн урамшуулах вэ?

Заавал ч үгүй сайн ажиллаж байгаа хэн нэгнийг урамшуулна гэсэн ойлголт байхгүй. Урамшуулал гэхээр заавал мөнгөн шагнал эсхүл магтаалын үгийг олон түмний нүдэн дээр хэлнэ гэсэн үг биш. Урамшуулал гэхээр том зүйл боддогоо зогсоо. Ажилтнаасаа ирсэн мэйл болгонд хариу бичиж төгсгөл хэсэгт нь GO AHEAD гээд бичихэд л энэ хамгийн том урамшуулал болж чаддаг. Бас И мэйлийн хариуг заавал өгч байх нь урамшуулал юм. Монголын ихээхэн удирдах албан тушаалтнууд завгүйгээс болдог уу эсхүл цаараглада уу И мэйлд хариу бараг л өгддөггүй. Аваагүй юм болвуу гэхээр авсан байдаг. Имейл бичих нь удирдах албан тушаалтанд заавал байх ёстой чадваруудын нэг юм.

Асуулт 3:Хэрхэн зөв И Мэйл бичих вэ?

Даргатай нэг өөрөөр ,өөрөөсөө албан тушаал доогуур нэгэнтэй өөр өнгөөр И-Мэйл бичдэгээ боль. Бүх хүнийг хүндэлж харилц. Албан тушаалаар биш хүн гэдэг утгаар бүгдтэй эрх тэгш харилцаж эхэл. Энэ соёл танай компанид тараад ирвэл танай байгууллагын соёл мөн сайжирна. Байгууллагын соёлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу

Асуулт 4: Ялгаварлан гадуурхалт гэж юу вэ?

Мөн танай байгууллагын амжилттай , ашигтай ажиллуулах гол хүчин зүйл чинь харилцагч байгууллагууд биш хүн гэдгийг маш сайн ойлгох. Ихэнхи компанийн удирдлагууд харилцагч байгууллагадаа анхаарлаа хандуулаад ажилтандаа бага анхаардаг.Энэ ингэх л ёстой гэсэн хандлагаар ханддаг нь маш том алдаа шүү. Ямар ч бизнес хүн дээр тогтдог. Хүн байхгүй бол таны бизнес энэ байр суурин дээр байхгүй байх байсан.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon