Нийтлэл 04 сарын 23, 2019

З.Нарантуяа, С.Одонтуяа нар эмэгтэй улстөрчдийг рэйтингээр тэргүүлж байна

МЭК ХХК-аас Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагагаанд өгч буй  иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг. Энэ удаагийн тандалт судалгаанд эмэгтэй улс төрчдийн үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээг илүү онцолжээ.

Тухайлбал үйл ажиллагаа нь таалагддаг эмэгтэй улс төрчдийн жагсаалтыг  УИХ-ын гишүүн С.Одонтуяа, З.Нарантуяа нар тэргүүлж байна. Тэдний төсвийн зөв зарцуулалт болон хүүхэд хамгаалал, иргэдийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа нь үр дүнгээ үзүүлж байна хэмээн иргэд үзэж байна.

Харин үйл ажиллагаа нь таалагддаггүй эмэгтэй улс төрчдийн жагсаалтад УИХ гишүүн М.Билэгт, Д.Оюунхорол, Б.Ундармаа, Н.Амарзаяа, Ц.Цогцолмаа нар багтсан байна. Эдгээр улс төрчдийн зарим нь ЖДҮ сангийн зээл авсан, түүнийгээ нуун дарагдуулахыг оролдсон нь олны эгдүүцлийг хүргэсэн бол зарим нь  хийж буй ажлаа тогтвортой хийдэггүй, үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаггүй, ард иргэдийн дуу хоолой болж хууль дүрэмд санал санаачлага оруулах чадваргүй гэх дүгнэлтүүдийг өгсөн байна.

Графикаас харвал УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа болон Д.Оюунхорол нарын гишүүд үйл ажиллагаа нь тааллагддаг болон таалагддаггүй гэсэн санал хураалтад ойролцоо үнэлгээ авсан байгааг санаачилж буй ажил нь зөв боловч тууштай, иргэдэд хүртээмжтэй байдлаар зохицуулж чаддаггүйтэй холбон тайлбарлаж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon