Нийтлэл 04 сарын 23, 2019

У.Хүрэлсүх Ц.Нямдорж нар иргэдийн дунд хоёрдмол үнэлгээтэй байна

2016-2019 оны гурван жилийн хугацаанд үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийн жагсаалтад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Жавхлан С.Ганбаатар, Ж.Батзандан Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх нар тэргүүлж иржээ. Графикаас харвал Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлэмж 2019 оны хоёрдугаар сараас огцом буурсан харагдаж байна. Харин Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлэмж 2017 онд анх Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа маш өдөр хувьтай байсан бол 2018 оноос эхлэн буурсан үзүүлэлттэй байгаа нь “иргэд юу хүснэ түүнийг хар муйхараар дагадаг”, “хэн нэгний нөлөөнд автаж, үйл ажиллагаагаа явуулж байна” гэж  иргэд дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл зөвхөн иргэдэд таалагдах гэж үйл ажиллагаа явуулж байна гэжээ.

 Мөн 2018 оны 2 сараас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Л.Оюун-Эрдэнэ нарт өгсөн иргэдийн үнэлэмж огцом өссөн байгааг тэдний сүүлийн гурван сарын турш тэмцсэн шударга ёсны тэмцэлтэй холбон тайлбарлаж байна.

Харин үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийг сүүлийн гурван сарын турш АН-ын дарга С.Эрдэнэ болон экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тэргүүлж байна. Графикаас харахад УИХ-ын дарга асан М.Энхболд нийт судалгаанд хамрагдагсдын 25-31 хувь нь тогтмол муу гэсэн үнэлгээ өгч 2016-2019 онд иргэдээс хамгийн муу үнэлгээ авсан улстөрч байсан бол түүнийг УИХ-ын даргын суудлаа өгсөнөөс хойш иргэдийн үнэлэмж өөрчлөгджээ.

Түүнчлэн үйл ажиллагаа нь таалагддаг бас таалагддаггүй гэсэн листэд хоёуланд нь Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар  үргэлж багтаж иржээ. Иргэдийн үнэлэмжээр бол Хууль зүйн сайд Д.Нямдорж бол туршлагатай, салбарын зөв бурууг мэддэг гэдгээрээ үнэлэгддэг, харин хууль шүүхийн салбарын маш их булхиаг мэдсээр байж дорвитой арга хэмжээ авч чаддаггүй гэж үзэн ядах нэгэн ч байдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тухайд Засгийн газрын танхимын гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй, сул дорой байна гэх шүүмжлэлийг иргэд хэлж байна.  

Сэтгэгдэл бичих

arrow icon