Өнөөдөр 08.00 цагаас Улаанбаатарт байрлах 60 ширхэг дуут цамхагаар дамжуулан Гамшгийн мэдээллийн дуут дохиог нийслэл даяар дуугаргаснаар иргэд орон байрнаасаа гарч, аюулгүй талбайд цугларч, дадлага сургуулилтад хамрагдлаа.
Энэхүү дадлага сургуулилд нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа тул сайн ч бас саар зүйл байв. Ямарваа нэг аюул осол тохиолдоход өөрийгөө хамгаалах чадвар болоод айж, сандрахгүй байхад чиглэсэн энэхүү арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцсон ч зарим дүүргүүдэд байдал тийм ч сайн биш байгаа нь сошиалаас харагдав. Манай дүүрэгт бол хөгшидийн цугларалт шахуу болж өнгөрөв.
Аливаа гай гамшиг хэдэн хоногоор ч болж мэднэ, юу ч болж мэднэ. Энэ тохиолдолд хамгийн чухал нь хувийн бэлтгэл байх ёстой. Уг нь гамшгийн сургалт болон хувь хүний бэлэн байдлаа хангах тухай сургалт мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай сайн түгээсэн ч зарим иргэд зүгээр л хорооны цугларалт гэж ойлгосон бололтой. Сургалтад ирэхдээ бэлдэж ирэх ёстой зүйлсийг бэлдэж ирсэн хүмүүс ч бас л цөөн байв.
Зарим хүмүүс цуглараад СӨХ-ийн асуудал ярьж байгаа сонсогдсон. Цугларч байгаа нь сайн боловч яг юу хийх, ямар мэдээлэл хэнээс, яаж авахаа мэдэхгүй хүмүүс олон байв.
Зохион байгуулалтын хувьд онцгой байдлын алба хаагчид цагдаагийн алба хаагчид мэдээлэл өгөх мэргэжилтнүүд багадаж байсан. Угаасаа цугларч чадахгүй монголчууд дүрэм журам, оочер дараалал гэдгийг ч мэдэхгүй байв. Цугласан хүн бүр нэг хуудас цаас барьсан түүн дээрээ тамга даруулах гэж оочерлож хэрэлдэж уралцсаар хамаг цагаа барав.
Мөн гамшгийн сургалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй аюулгүй байх боломжгүй байв. Сонсголгүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зорилусан мэдээ мэдээлэл хүргэх мэргэжилтэн ч байсангүй.
Дараагийн асуудал бол түгжрэл. Улаанбаатар хотын хэдэн сая машин зэрэг хөдлөнгүүт аймшигтай түгжрэл үүсэв.
Гэрийнхээ гаднаас хөдлөхөөсөө эхлээд л түгжрэлд саатаж, бухимдсан хүмүүс.
Аливаа эрсдэлд бэлэн байж, ард иргэдийг энэ төрлийн мэдээллээр хангаж, анхны дадлага сургуулилтаа хийсэн энэ үйл ажиллагаа зөв. Гэхдээ арай илүү зохион байгуулалттайгаар, арай илүү их хүн хүчээр зохион байгуулбал. Гуравхан сая хүн амын 1 сая гаруй нь Улаанбаатар хотод амьдардаг. Эдгээр хүмүүсийн тал хүрэхгүй хувь нь тус сургалтад хамрагдахад эмх замбараагүй байдал үүсэж байхад бодитоор аюул тохиолдоход яах бол.
Сэтгэгдэл бичих