Нийтлэл 05 сарын 13, 2019

БНХАУ, АНУ-ын худалдааны дайн ба Боломж

 1.  АНУ-н сонгууль Доналд Трампын ялалт

АНУ-н Ерөнхийлөгчийн 58 дахь удаагийн сонгууль 2016 оны 11 сард зохион байгуулагдаж Нэгдсэн улсын 45 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулж байв [1]

Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө Д.Трампын танилцуулсан илтгэлээс дараах зүйлсийг энэхүү нийтлэлд зориулан онцоллоо.

Олон арван жилийн турш бид Америкийн аж үйлдвэрийн зардлаар гадаад улс орнуудын түрийвчийг түнтийлгэлээ.

Америкчууд сая саяараа ажилгүй хоцорч, үйлдвэрүүд ар араасаа хаалгаа барьсан байна.

Гэхдээ энэ бүхэн өнөөдрөөр ард хоцорч байна. Одоо бид зөвхөн ирээдүйгээ харах болно. Өнөөдөр энд цугласан бид бүгд дэлхийн хот бүрт, гадаад улс орнуудын нийслэл бүрт болон дэлхийн өнцөг булан бүрт сонсогдохоор шинэ зарлиг буулгаж байна.

Америк дахин ялах болно. Бид ажлын байрыг буцаан авчрах болно.

Америкчуудын гараар, америкчуудын хөдөлмөрөөр улс орноо сэргээн босгоно.

Америкийг худалдан ав, америкчуудыг ажиллуул гэсэн хоёр энгийн дүрмийг бид баримтлах болно.[2]

Тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн түүний өгүүлбэрүүд дээр зарим дүн шинжилгээг хийх аваас АНУ өөрийн зах зээлийг өөрсдөө аварна , өөрсдөө үйлдвэрлэнэ ,өөрсдөө ажиллана гэсэн санааг харж болно.

2016 он болон сонгуулиас өмнөх жилүүдэд АНУ –н ажилгүйдэл өссөн.[3] Үүнийг АНУ-н томоохон корпорациуд үйлдвэрээ Хятадруу нүүлгэж байсантай холбон тайлбарлах боломжтой. Хятадруу нүүлгэсэн гол шалтгаануудын нэг нь хамгийн хямд ажиллах хүч Хятадад байгаатай холбоотой ба АНУ-н татвар ч их байсан . Сонгуульд ялсаны дараагаар тэрээр татварыг бууруулах тухай тогтоолд 2017 оны 12 сард гарын үсэг зуран ажил хэрэг болгосон ба сонгуулийн компанит ажлынхаа үеэр ч татварыг бууруулна хэмээж байсан билээ.

2.Дональд Трампын сонгуулийн зарим амлалт болон тангараг өргөх ёслолд хэлсэн зарим өгүүлбэрүүд ажил хэрэг болов.

Трамп Ерөнхиийлөгчөөр сонгогдсоноос хойшхи хугацаанд дараахь зүйлсийг ажил хэрэг болгосон. Трампын засаг захиргааны хийсэн ажлуудаас дурьдвал:

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 4 сая гаруй ажлын байрыг бий болгосон;

АНУ-н түүхэнд байхгүйгээр ихээр Америкчууд ажлын байртай болсон;

Өрхийн дундаж орлого хамгийн өндөр түвшинд хүрсэн;

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 400,000 үйлвэрийн ажлын байрыг бий болгосон;

Ажилгүйдэл бүхий л түвшинд тодорхой хэмжээгээр буурсан. /Үүнд . Эмэгтэйчүүд,Ази гаралтай Америкчууд Африк гаралтай Америкчууд .../

АНУ-н үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ган болон хөнгөн цагаанд ноогдуулах татварыг нэмсэн;

Оюуны өмчийн хулгайн эсрэг Хятадад тавиж буй татварыг нэмэгдүүлсэн;

Цэвэр экспорт энэ жил 59 тербум доллараар нэмэгдсэн хэмээн онцолжээ.[4]

 2016 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш Д.Трамп БНХАУ-тай хийж буй худалдааны талаар зарим шүүмж мэдэгдэлийг гаргаж байв. 2018 онд Хятадтай хийх худалдааны хэлэлцээрүүдэд зарим арга хэмжээг авав. Хятадаас орж ирж буй бараа бүтээгдэхүүн дээр өндөр тариф тогтоов.

Цаг хугацааны дарааллаар авч үзвэл:

2018 оны 1-р сарын 22. Ерөнхийлөгч Трамп нь гадаадын нарны зай хураагуурын тарифыг 30% [5]-иар тогтоож, шаталсан тогтолцоогоор дөрвөн жилийн дараа тариф 15% хүртэл буурхаар баталжээ.Нарны зай хураагуурын үйлдвэрлэлээр дэлхийд БНХАУ тэргүүлдэг.

2018 оны 3-р сарын 1-нд Ерөнхийлөгч Trump ган дээр 25%, хөнгөн цагааныг 10% -ийн тариф тогтоосон[6] ба үүний эсрэг БНХАУ АНУ-аас импортолж буй 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 2018 оны 4 сараас эхлэн гаалийн тариф ногдуулах шийдвэр гаргасан байдаг.

2018 онд АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнээс 250 тэрбум ам.долларын татвар авсан бол Хятад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнээс 110 тэрбум ам.долларын татвар авсан аж.

Харин 2019 оны 5 сараас  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын импортын бүтээгдэхүүнд тариф ногдуулах талаар дахин ярьж эхлээд байна. Тэрбээр өмнө нь ярьж байсан 200 тэрбум ам.доллар дээр нэмээд 325 тэрбум ам.долларын импортын бүтээгдэхүүнд 25 хувийн тариф тогтоох талаар өөрийн твиттер хуудсанд 2019 оны 5 сарын 8-нд жиргэсэн.

Д.Трамп Хятадын импортын барааны татварыг  10 хувиас 25 хувь болгон өсгөх шийдвэрийг гаргаж уг шийдвэр 5 сарын 10 наас хэрэгжиж эхэллээ. 2018 онд тависан тарифтай холбогдуулан  АНУ-БНХАУ-н хооронд яриа хэлэлцээрүүд явагдаж байгаа ч бодит үр дүнд хүрэхгүй байна гэсэн дээр үндэслэн уг шийдвэрийг гаргасан тухайг түүний жиргээнээс харах боломжтой.

2018 онд АНУ болон БНХАУ-ын хоорондын хийсэн нийт худалдаа нь 737,1 тэрбум доллараар хэмжигдэж байгаа ба АНУ нь 179,3 тербум долларын бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлрүү гаргасан бол Хятадын зах зээлээс 557,9 тэрбум доллараар хэмжигдэх бараа бүтээгдэхүүн үйлчилгээг авчээ.

АНУ-н Хятадтай 2018 онд хийсэн худалдааны алдагдал 378,6 тэрбум доллар ажээ.[7]

3.БНХАУ-н байр суурь:

АНУ нь БНХАУ-н хувьд хамгийн том зах зээл юм. Хамгийн их бараан бүтээгдэхүүнийг Хятад АНУ-руу гаргадаг. 2016 онд гадаад улсруу экспортлосон нийт бараа бүтээгдэхүүний 18 хувийг АНУ –руу  ,2017 онд 19 хувийг  тус тус АНУ-руу экспортлосон юм.

2018 онд АНУ хөнгөнцагаан болон ган дээр тарифийн ноогдуулсаны дараагаар Хятад АНУ-гийн эсрэг хариу арга хэмжээ болгон 128 нэр төрлийн АНУ-н бараан дээр тариф тогтоосон.

 2019 оны 5 сарын 10 наас хэрэгжиж эхэлсэн татварын бодлогын эсрэг БНХАУ олон удаагийн яриа хэлэлцээр хийх нь гарцаагүй. -/WIN-WIN diplomacy/

БНХАУ-н нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 15 мянган доллар бол АНУ-н нэг хүнд ногдох ДНБ -Н хэмжээ 54 мянган доллар юм. [8]  

            Трампын засаг захиргааны Хятадын эсрэг тавиж буй тарифийн бодлого нь БНХАУ-н мөрөөдлийг хаахад ,саармагжуулахад чиглэсэн байх боломжтой. 

Бид Хятадын “нэг зам, нэг бүс” санаачлага ,ШХАБ, Хятадын онцлогтой социализм, гадаад улсуудад өгч буй зээл тусламж зэргээс хятадын гадаад бодлогын хэрэгжилтийг  харж болно.

АНУ-н ерөнхийлөгч Трампын хувьд ч НАТО-г тэлэхээ сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан.БНХАУ сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбартаа зарцуулж буй мөнгөн дүн өсөж байгаатай холбогдох талтай.

АНУ сүүлийн 30 жилд эрчимтэй өсөж буй БНХАУ-н эдийн засагт зарим тарифийг тогтоосноор Хятад мөрөөдлийн хурдыг буруулж Америк мөрөөдлийг эрчимжүүлэх боломжтой мэт. Хятадын эсрэг тавьж буй тарифийн арга хэмжээ нь Хятад мөрөөдлийн эсрэг Америк мөрөөдлийн авч буй арга хэмжээ байж болох талтай.

Худалдааны дайны гол зорилго нь Хятад мөрөөдлийн хурдыг сааруулах зорилготой. Хятад мөрөөдлийг биелүүлэхэд, Америк мөрөөдлийг биелүүлэхэд хоёр улсад хоёуланд нь эдийн засгийн нөөц хэрэгтэй. Хоёр их гүрний эдийн засгийн нөөцийг харвал АНУ, БНХАУ-гаас давуу. АНУ өөрийн давуу байдлаа ашиглан тоглолт хийж байгаа мэт. АНУ –н хувьд БНХАУ-н эдийн засаг саармагжихад Америк мөрөөдөл эрчимжих боломжтой.

Худалдааны дайнаас хэн хожих вэ? Америк, БНХАУ биш өөр гуравдагч улс энэ дайнаас хожих боломжтой. Өөр гуравдагч улс хэн байх вэ? Боломжит хувилбар ХБНГУ,Япон зэрэг улсууд байх магадлал өндөр байна.

Зарим дүгнэлт:

Нэгдсэн улсын Ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдсон нь худалдааны дайны эхлэл байсан ба тэрээр сонгуулийн мөрийн хөтөлбөртөө татварын тухай дурьдаж байсан.  

БНХАУ-н зүгээс АНУ-н тавиж буй тарифууд дээр олон удаагийн яриа хэлэлцээр хийх нь гарцаагүй ба Мөн энд БНХАУ-гийн WIN-WIN diplomacy-г дурьдах нь зүйтэй болов уу . БНХАУ бүхий л улстай харилцан ашигтай ажиллана гэсэн зорилго тавиад байгаа.

Трампийн засаг захиргааны хэрэгжүүлж буй уг арга хэмжээнүүд нь Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртэй ихэнхи талаар холбогдож байна.

Хятад Америкийн худалдааны дайн дэлхийн зарим улсуудад боломж олгох талтай ба зарим гэдэгт Европийн Холбоо голчлон Холбооны Бүгд Найрамдах Герман ,Япон зэрэг улсууд багтана. Зарим эдийн засагчдын үзэж буйгаар уг үйл явдал нь дэлхийн эдийн засагт зарим савлагааг үүсгэх магадлалтай.

АНУ –ын БНХАУ-н бараа бүтээгдэхүүнд тавиж буй татвар нь Хятад мөрөөдлийн эсрэг Америк мөрөөдлийн авч буй арга хэмжээ мэт.Том зургаараа мөрөөдөл хоорондын дайн мэт.

АНУ болон БНХАУ-гийн худалдааны дайнд гуравдагч улс ялах магадлалтай.

Монгол улсын хувьд БНХАУ-н зах зээлээс бүрэн хамааралтай, БНХАУ-н эдийн засаг өсөхөд манай улсын эдийн засагт зарим эерэг өөрчлөлт гардаг, АНУ болон БНХАУ-н худалдааны дайн дэлхийн зах зээл дээрх зэс болон нүүрсний үнэд өөрчлөлт оруулах магадлалтай.   

 

[1] OFFICIAL 2016 PRESIDENTIAL GENERAL ELECTION RESULTS

General Election

  Peter Fertinant :Westward ho—the China dream and ‘one belt, one road’: Chinese foreign policy under Xi Jinping

 [4]Trump Administration Accomplishments https://www.whitehouse.gov/trump-administration-accomplishments/

 Trump imposes 30% tariff on solar panels http://www.climateaction.org/news/trump-imposes-30-tariff-on-solar-panels

[6] US trade tariffs on imported steel and aluminium become effective

https://www.europeansources.info/record/us-trade-tariffs-on-imported-steel-and-aluminium-become-effective/

[7] China trade of balance  https://tradingeconomics.com/china/balance-of-trade

[8] US trade of balance https://tradingeconomics.com/united-states/gdp-per-capita-ppp

Сэтгэгдэл бичих

arrow icon