Өдийд их дээд сургуулиудын диплом хамгаалалт, хонхны баярууд дуусдаг үе. Монголын ирээдүй болсон олон мянган залуус оюутны ширээнээс нийгмийн бүтээгч хэсэгт шилжих амьдралынхаа чухал үетэй золгож буй. Харин ѳрсѳлдѳѳнд ялж, хүссэн ажлын байраа олно гэдэг том сорилт. Ихэнх потенциальтай залуусын хувьд нэр хүндтэй сургуулийн диплом, онц дүн болон бичгийн шалгалтын үр дүн зэрэг нь ажил хайх процессийн амархан хэсэг нь байдаг. Харин ажлын ярилцлагын шалгалтын үед ѳѳрийгѳѳ зохих ёсоор үнэлүүлж чадалгүй боломжоо алдах харамсалтай тохиолдол цѳѳнгүй.
Оюутнуудын хувьд "нэр хүндтэй", "их юм сурах боломжтой", "гайгүй цалинтай" гэдэг шалгуураар ажлын байраа сонгох нь түгээмэл.
Харин ажил олгогч болохоор "энэ ямар хүн бэ", "яагаад энд ажиллахыг сонирхож байна вэ", "ажлаа сайн хийх үү хамт олонтой нийцэх үү" гэдгийг харна.
Нэгэнт бичиг баримтын шалгуур, бичгийн шалгалтаа давсан оюутан ярилцлагын үеэр ажил олгогчийн энэ ѳнцгѳѳс бодож үзээд, зөв хариултыг ѳгч чадвал ажлын санал авах боломж эрс дээшилнэ. Ингэхийн тулд дараах 2 алдааг гаргахгүй байх нь чухал юм.
Алдаа 1. "БИ ХЭН БЭ" ГЭДГЭЭ ТАЙЛБАРЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙХ
Ажил олгогчийн нэн тэргүүнд сонирхдог зүйл бол “энэ ямар хүн бэ?” гэдэг асуулт. Учир нь ямар ч байгууллага хөрөнгө оруулалт хийхдээ тодорхой бус байдлаас зайлсхийж, найдвартай өгөөж хүртэхийг хүсдэг. Хүний нөөц бүрдүүлэх нь аливаа байгууллагын хувьд нэг төрлийн хөрөнгө оруулалт юм. Ажлын туршлагагүй оюутанд хөрөнгө оруулж сургах, цалин өгөх зардлын өгөөж нь эргээд тодорхой хугацааны дараа бүтээмж хэлбэрээр илэрч, үнэ цэнийг бий болгох ёстой.
Иймд ажил олгогчид ярилцлагын шалгалтын үеэр 'энэ хүн ажлаа урам зоригтой эрч хүчтэй хийх үү?", "хамт олонтойгоо нийцтэй хамтран ажиллаж чадах уу", "хэр тогтвор суурьшилтай ажиллаж, манай багт ямар хувь нэмэр оруулж чадах бол?" гэдгийг мэдэхийг хүсдэг. Диплом, дүнгийн хуулбар, анкет/CV, бичгийн шалгалтын материалууд дээр үндэслэн бий болсон сэтгэгдлээ нүүр тулан уулзаж нягталж үзэхээс гадна, бичиг баримтаас бүрэн харагдахгүй зүйлсийг шалгадаг. Оновчтой сонголт хийх нь нэг талаас тухайн байгууллагын ирээдүйд чухал, харин нѳгѳѳ талаас карьерийн боломжийг зѳв хүнд атгуулах нь нийгмийн ѳмнѳ хүлээх нэг том үүрэг хариуцлага учраас аль ч байгууллага ямар нь сайн мэдэгдэхгүй хүнийг сонгохоос зайлсхийх нь түгээмэл.
Гэтэл шилдэг оюутнуудын хувьд ч байгалийн сайн ѳгѳгдлийнхѳѳ ачаар эсхүл эцэг эхийн шахалтаар 10 жилдээ хичээлээ сайн хийгээд, нэр хүндтэй их сургуулийг топ дүнтэй тѳгссѳн ч цаашид амьдралд ороод хэн болохыг хүсч байгаа, нийгэмд ямар хувь нэмэр оруулахыг хүсч байгаа талаар гүнзгий бодож үзээгүй, эсвэл ѳѳрийгѳѳ илэрхийлж чадахгүй байх нь ховор үзэгдэл биш байдаг. Карьерийг юу гэж боддог, яагаад энэ мэргэжлийг сонгосон, цаашид юу хийхийг хүсч байгаа талаар асуухад ихэвчлэн хариулж чадахгүй байх нь цөөнгүй.
"Багш надад ийм хичээл заасан учраас цаашид ийм ажил хийх ёстой"; зорилго нь "ирээдүйд байртай, машинтай, дарга болохыг хүсдэг", хэдэн жилийн дараа "дахин сурч (мастер, докторт) мэдлэгээ дээшлүүлнэ" гэдэг хариулт маш нийтлэг. Харин энэ нь мэдээж ажил олгогчийн мэдэхийг хүссэн зүйл биш, хангалттай хариулт болж чадахгүй болов уу.
Уул нь ярилцлагын үед ирээдүйд карьераар дамжуулж нийгэмд ямар зүйлийг бүтээж хэрхэн хувь нэмэр оруулах зорилготой, энэхүү зорилгоо биелүүлэхэд өөрт ямар давуу талууд бий, сул талаа хэрхэн нѳхдѳг, багаар ажиллахдаа ямар вэ, алдаа уналтаас хэрхэн суралцдаг вэ гэдгээ тайлбарлаж, “Би ийм хүн юм аа” гэдгээ ойлгуулж чадвал ажлын санал авах илүү хялбархан болох болно. Ингэхдээ хичээл дээр, хичээлээс гадуур, уралдаан тэмцээн гээд өөрийн туулсон бодит жишээ, кейс дээр баталгаажуулан тайлбарлавал хөндлөнгийн хүнд илүү бодитой төсөөлөгдөх болно. Жишээ нь "Би эрдэм шинжилгээний ийм хуралд ингэж багаар ажиллаж байсан" гэж хариулах нь "Багаар ажиллах нь чухал юм" гэж хэлэхээс хавьгүй дээр, ойлгомжтой байх болно.
Ер нь хаа газар, хувийн секторт ч тэр улсын секторт ч тэр, ѳѳрийгѳѳ таньж чадсан, зорилго нь тодорхой хүмүүс илүү амжилттай яваа харагддаг.
Мэдээж амьдралын явцад зорилго, үзэл бодол ѳѳрчлѳгдѳх, эсвэл мэдээгүй давуу талаа илрүүлэх гэх мэт. зүйлс бий. Гэхдээ сургуулиа төгсөөд амьдралын их далайд гарахдаа анхнаасаа ямар нэгэн зүг чигтэй явах нь амжилтын үндэс гэдгийг туршлагатай хүмүүс бүгд зөвлөдөг. Монголын сор болсон залуусын хувьд, аль болох эрт буюу оюутан байхдаа энэ талаар бодож үзвэл өөртөө хэрэгтэй төдийгүй, улс орны ирээдүй илүү гэгээлэг байх болов уу.
Алдаа 2. "ЯАГААД ЭНЭ БАЙГУУЛЛАГА ВЭ" ГЭДГЭЭ ТАЙЛБАРЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙХ
Карьерийн олон сонголт дундаас "яагаад заавал энэ байгууллага вэ?", "тэр дундаа яагаад энэ газар алба нэгжийг сонирхож байна вэ?" гэдэг нь ажил олгогчдын мэдэхийг хүсдэг бас нэг чухал зүйл. “Дургуйд хүчгүй” гэгчээр ѳндѳр потенциальтай хүн байлаа ч сонирхолгүй эсвэл давуу талаа гаргаж чадахгүй ажил хийвэл тухайн байгууллагадаа ч тэр, ѳѳрт нь ч хохиролтой.
Иймд ихэнх байгууллагууд санал болгож буй ажил мэргэжил нь тухайн хүний карьер тѳлѳвлѳлт, зорьсон зорилго, хийхийг хүссэн зүйлтэй нь нийцтэй уялдаж байвал орж ирээд тууштай ажиллаж, их хувь нэмэр оруулах болов уу гэж хүлээдэг.
Харин ихэнх оюутнуудын хувьд “яагаад энд ажиллахыг хүсч байна вэ” гэдэг асуултад “их юм сурах болохоор” гэж хариулах нь түгээмэл. Эсвэл ярилцлага ѳгѳх байгууллагынхаа талаар бараг мэдэхгүй, гэрийн даалгавраа хийлгүй ирэх нь ч цѳѳнгүй. Асуулт асуух боломж олгосон ч "шалгалтын хариу нь хэзээ гарах вэ" гэдгээс ѳѳр зүйл сонирхохгүй хүн ч байх. Эдгээрийн аль нь ч ажил олгогчийн хүсдэг хариулт биш юм.
Аль ч байгууллага ажилтныг сургах эсвэл цалин ѳгѳх гэж бус, харин тодорхой ажил үүргийг гүйцэтгүүлэхийн тулд хѳдѳлмѳрийн гэрээ хийдэг. Иймд ярилцлагын үед ямар салбарт юу хийдэг байгууллагын ямар хүмүүстэй уулзаж байна вэ, тэд чамаас юу хүсээд байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь чухал. Бусдын байран дээр ѳѳрийгѳѳ тавин ийнхүү сэтгэж сурах нь цаашид ажил дээр гараад зайлшгүй шаардагдах чухал чадвар юм. Бизнесийн харилцагч, үйлчлүүлэгч, удирдлага, хамтран ажиллагсад, багийн гишүүдийн хүсч буй зүйлийг ойлгоно гэдэг нь ажлаа амжилттай хийх нөхцөл бөгөөд, үүний тулд бусдын байр суурин дээр өөрийгөө тавьж үзэж, тэдний өнцгөөс бодож сэтгэх чадвар зайлшгүй шаардлагатай.
Одоо ихэнх байгууллагууд вебсайттай, ороод үзэхээр ямар зорилготой, бүтэцтэй, тухайн байгууллагатай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл нь бэлэн бий. Энэ юу хийдэг байгууллага вэ гэдгийг судлаад, "би дотор нь ороод юу хийж, ямар хувь нэмэр оруулж чадах вэ" гэдгээ эргэцүүлж бодчихоод ирвэл ярилцлагын үед том давуу тал болох болно. Сайн бэлтгэлтэй ирэх нь тухайн хүн ажил хийхдээ ч иймэрхүү хандлагатай байх болов уу гэдэг эерэг сэтгэгдлийг тѳрүүлж, ѳрсѳлдѳѳнд нэг алхам урд гарах боломжийг олгох нь гарцаагүй.
Тэгэхээр, шинээр төгсөж буй оюутнууд энэ 2 алдааг гаргахаас зайлсхийж чадвал хүссэн ажлын саналаа авах магадлалаа эрс нэмэгдүүлэхээс гадна, ер нь ѳѳрт тохирох ажлаа зѳв сонгох
, ингэснээр цаашдын карьер нь амжилттай байх үндэс болно. Анхны ажил буюу карьерийн эхний 2-3 жил гэдэг чадварлаг мэргэжилтэн болох суурь чадваруудыг олж авч, хөгжүүлдэг чухал цаг үе байдаг. Санхүүгийн шинжээч, эдийн засагч чиглэлийн мэргэжилтнүүдийн хувьд энэ үед л тоон мэдээлэл дээрээ ажиллах, цэгцтэй логиктой сэтгэх, тайлан болон презентаци хэлбэрээр дүгнэлтүүдээ бусдад ойлгуулах бичгийн болон ярианы чадвараа хѳгжүүлэх, багийн гишүүн болж бусадтай хамтран ажиллаж хэл амаа ойлголцож сурахаас гадна, ирээдүйн карьерийн чиг баримжаагаа бодитоор тодорхойлж, ойлгож авах үе юм.
хѳгжил дэвшлийг урагшлуулагч юм. Оюутнууд ажлын ярилцлагад орохоос ѳмнѳ өөрийнхөө талаар, тухайн байгууллагынхаа талаар судалснаар илүү сайн сонголт хийж, карьерийн эхлэлээ зөв тавьж, амьдралын энэ чухал үеэ ѳѳртѳѳ ч ашигтай, байгууллагаадаа ч үр ѳгѳѳжтэй, нийгэмд ч тустай цаг хугацаа болгох боломжтой.Ажил бол (мѳнгѳ тѳлж) мэдлэг олж авдаг сургууль биш, амьдралын алтан цагаа цалингаар зардаг газар ч биш,
харин ажилтан болон ажил олгогч хоёрын харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүнд нийгэмд үнэ цэнэтэй зүйл бүтээх боломжийг олгодог,
Сэтгэгдэл бичих