Нэг. 20 болон 21-р зууны хүний төрөлхтний хамгийн том ололт амжилт нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шудрага ёс юм хэмээн ихэнх улс орнууд хүлээн зөвшөөрдөг.
Дундад зууны үед Европд боловсролтой эмэгтэй хүнийг шулам гэж үзэн шатаадаг байсан түүх өнгөт болон цагаанаар ялгаварлан гадуурхдаг байсан түүх мөн хүний үндэс угсаагаар ялгаварлан гадуурхаж шатаадаг байсан зэрэг аймшигт түүхүүд саяхных.
Хүн төрөлхтний сайн сайхны төлөө олон байгууллага байгууллагдсанаас хамгийн том нь НҮБ. Уг байгууллага АНУ-ын Сан Франциско хотод 51 улсын оролцоотойгоор 1945 оны 10 дугаар сарын 24-нд байгуулагдсан[1]. НҮБ байгуулагдах гол шалтгаан нь Дэлхийн 2-р дайныг дахин гаргахгүйн тулд ,дайн гаргахгүй тулд, улс орнууд хоорондын харилцаа,хамтын ажиллагаанд шинэ дэг журам тогтоож түүнийг хэрэгжүүлэх,илүү сайхан дэлхийг бий болгох юм.
Өдгөө НҮБ-д 193 гишүүн улс бүртгэлтэй байна.
[2]
Монгол улсын хувьд НҮБ –д 1967 оны 10 дугаар сарын 27-нд 101 дэх гишүүнээр элссэн ба НҮБ-н гишүүн болно гэдэг нь тусгаар тогтнолоо дэлхийн бусад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлж буй хэрэг билээ. Манай улсын хувьд НҮБ-н гишүүн болох өргөдлөө 1947-1957 он хооронд найман удаа гаргаж, дөрвөн удаа хэлэлцүүлсэн ч тухайн үеийн Дундад иргэн улсын хориг саадаас болж бүтэлгүйтэж байсан. [3]
Хоёр. 1946 оны 12- дугаар сарын 10-нд НҮБ-н Ерөнхий Ассемблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж ,бүх заалтыг гишүүн орнуудыг дагаж мөрдөхийг уриалсан байдаг. НҮБ-н гишүүн улс орнууд НҮБ-н Хүнийн эрхийн түгээмэл тунхаглалыг ихэнхи зүйл заалтыг улсын дотоодын хууль дүрмэндээ тусгасан байдаг. Манай улсын хувьд ч Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дотоодын хуулиудад тусгасан байдаг.Мөн Манай Улс хүний эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын 30 гаруй гэрээ конвенцид нэгдсэн гэжээ. [4]
Хүний эрхийн түгээмэл тунхаглал[5] нь 30-н зүйл заалтаас бүрдэнэ. Уг тунхаглалын 5-р зүйлд Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй хэмээн заасан бол 9-р зүйлд "Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй хэмээсэн байдаг Мөн 12-р зүйлд Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй". 16-р зүйлд Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс арьс үндэс, яс үндэс, шашин шүтлэгтэй холбогдсон аливаа хязгаарлалтгүйгээр гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй. Тэд гэрлэхдээ, гэрлэсний дараа болон гэрлэлтээ цуцлуулах үед тэгш эрх эдлэнэ хэмээсэн бол 19-р зүйлд Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана- хэмээгээд 29-р зүйлд -Хүн бүр нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээх бөгөөд гагцхүү нийгэм л бие хүний чөлөөтэй, өв тэгш хөгжлийг хангана хэмээн тус тус заажээ. НҮБ-ээс гаргасан уг түгээмэл тунхаглалын зүйл заалтууд Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулиудад тусгагдсан байдаг."
Ардчилсан орны иргэний хувьд дээрхи зүйл заалтуудыг мөрдлөг болгох ёстой бөгөөд хэн нэгнийг эрүүдэн шүүх, үндэслэлгүйгээр баривчлах , хэн нэгний гэр бүлийн сонголтыг болон бусад сонголтуудыг үгүйсгэх ,буруушаах, хүний нэр төрлүү халдах, хүний зургийг зөвшөөрөлгүй авах ,хүйсээр болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах эрхгүй
юм.
21-р зууны хүн төрөлхтний томоохон ололт амжилт болох Ардчилал, Хүний эрх , Эрх чөлөө зэргийг Ардчилсан Монгол улсын иргэн бид хүлээн зөвшөөрөн дэлхийн үнэт зүйлс,ардчилсан улсын үнэт зүйлсээ хайрлан хамгаалах хэрэгтэй мөн эрх үүрэгтэй.
Хэн нэгнийг эрүүдэн шүүж буй явдал, ялгаварлан гадуурхаж буй байдал болон Хүний эрхийг зөрчиж буй бүх төрлийн зөрчилүүдийг тэвчих ёсгүй мэт.
Хүн бүр тэгш эрхтэй нийгмийг бий болгохын тулд хүн төрөлхтөн олон мянган жилийг элээсэн. Бидэнд олдсон уг эрхээ хамгаалах хэрэгтэй. Хүний эрх зөрчигдөж буй тохиолдолуудыг надад тохиолдоогүй учир надад хамаагүй хэмээн орхиж болохгүйг зарим түүх харуулдаг ба бид зөрчлийг тэвчих ёсгүй. Хүн бүр эрх үүрэгтэй тул үйлдэл болон эс үйлдэлээрээ хүний эрхийг зөрчих үйлдэл гаргаж болохгүй.
[1]United Nations Ovierview
https://www.un.org/en/sections/about-un/overview/index.html
[2] United Nations Overview
https://www.un.org/en/sections/about-un/overview/index.html
[3] Монгол улс ба НҮБ http://www.mfa.gov.mn/?p=28784
[4] Монгол улс ба Хүний эрхийн зөвлөл http://www.mfa.gov.mn/wp-content/uploads/2015/06/Mongolia_HRC.pdf
[5]Universal Declaration Human Rights
Сэтгэгдэл бичих