Нийтлэл 08 сарын 20, 2019

Дэлхийг халууцуулж буй хүлэмжийн хийг хэрхэн багасгах вэ?

Технологи бол агаарын бохирдлыг, хүлэмжийг хийг бууруулах төгс шийдэл биш. Хүний сэтгэлгээ, нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн үед технологи зөвхөн тус болно. Утгагүй хэт хэрэглээнд тулгуурласан уламжлалт капиталист тогтолцоогоо хадгалангаа уур амьсгалын өөрчлөлтийг технологийн хүчээр шийднэ гэвэл жинхэнэ худлаа.

Учир нь:

Хэт үйлдвэрлэлээс үүдэлтэй хүлэмжийн хий дэлхийг халууцуулж байна. Тэгэхээр хэт үйлдвэрлэлийг бууруулах хэрэгтэй. Үүний тулд хүний хэт хэрэглээг багасгах хэрэгтэй. Илүүдэл хэрэглээ, түүний цаадах илүүдэл эрчим хүч, илүүдэл үйлдвэрлэл хүлэмжийн хийг өсгөдөг. Түүний тулд суурь хэрэгцээнээс илүү гарсан том байр, том машин, тансаг хэрэглээнээс нүүрстөрөгчийн татвар авах. Ингэснээр хөгжингүй улсын иргэд хамгийн их нүүрстөрөгчийн татвар төлнө.

Ядуу орны иргэд бараг төлөхгүй. 70 кг жинтэй Хомо Сапенс дэлхийн хаана ч байлаа гэсэн суурь хэрэгцээ нь ойролцоо. Түүнээс хэтэрсэн хэрэглээнийхээ хэрээр дэлхийг халууцуулж байгаа бол хэрэглээнийхээ хэрээр төл хэмээх шударга зарчим. Улмаар бизнесийн борлуулалт буурна. Эдийн засаг хумигдана. Үүнийг улс орнууд, тэдгээрийн том бизнесүүд хүсэхгүй. Тиймээс НҮБ энээ тэрээ гэсэн олон улсын засаглалын тогтолцоог ашиглаж бодлогын шахалт үзүүлэх хэрэгтэй болно. Улс орон бүр хувь хүмүүсийн хэрэглээнд хязгаар тавьж, хэтэрсэн тохиолдолд нүүрстөрөгчийн татвар ноогдуулна гэсэн үг. Үүний тулд эдийн засгийн тогтолцоо, бүр онолын төвшинд томоохон өөрчлөлтүүд хийх хэрэгтэй болно. Гэтэл суурь төвшинд өөрчлөлт хийхийн тулд ажиллаж байгаа эдийн засгийн инстүүцүүд хүчтэй сонсогдохгүй юм. НҮБ болон энэ олон янзын олон улсын байгууллагууд, ногоон хөгжлийн байгууллагууд хүний хэт хэрэглээг хязгаарлах талаар дуу гарахгүй юм. Тэдний ярьдаг зүйл нь Сэргээгдэх эрчим хүчний болон бусад “шинэ” технологи. 
Гэвч технологи бол шийдэл биш. Хүний сэтгэлгээ, нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн үед технологи зөвхөн тус болно. Утгагүй хэт хэрэглээнд тулгуурласан уламжлалт капиталист тогтолцоогоо хадгалангаа уур амьсгалын өөрчлөлтийг технологийн хүчээр шийднэ гэвэл жинхэнэ худлаа. Хэт том байранд амьдарч, халаалт сэрүүцүүлгэндээ хэт их эрчим хүч хэрэглэж, том машин унаж, дэмий сэлгүүцэж, Парист ням гарагт, Токиод Бямба гарагт хоол идэж байгаа хувь хүмүүсийн хэрэглээг хязгаарлах бодлого хэрэгжүүлэхийн оронд шинэ технологийг улам их хэрэглэх бодлого хэрэгжүүлж байгааг ойлгодоггүй.

Тэр шинэ технологийг үйлдвэрлэн гаргахын тулд хуучин технологи ашиглана. Салхин станцын далавч, хөдөлгүүр энэ тэрийг үйлдвэрлэхэд кокжих нүүрс шатааж, төмөр хайлуулж, хүлэмжийн хий л ялгаруулна. Мянган үнэтэй технологи нэвтрүүлэхийн оронд байгаль цаг уурын хувьд ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй дулаан орны эсвэл хотын хүмүүс хэт их мах идэж, дэмий таргалж, унгаж, бааж, ялзмагаас их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байгаа. Тэдний хэрэгцээг хангах гэж "эрчимжсэн эдийн засгийн өндөр үр ашигтай мал аж ахуйн ферм" нэртэй амьтаны ТАМ олноор байгуулагдаж, асар их баас шээснээс үүдэлтэй хүлэмжийн хий ялгаруулна. Энэ махны хэмжээг багахан багасгахад л тэр шинэ технологи энэ тэрээс илүү үр дүнд хүрнэ. Тиймээс технологи хэрэгтэй, тустай. Гэхдээ үндсэн шийдэл биш. Туслах. Үндсэн шийдэл бол шинэ тогтолцоо. Тэр нь юу вэ гэвэл социализм бүтээгүй. Капитализм мухардсан. Хэт хэрэглээнд түшиглэсэн эдийн засгийн онол нуран унаж байна. Одоо удахгүй цаг уурын өөрчлөлтийг сааруулах, эх дэлхийгээ аврахын тулд инженерийн тооцоонд үндэслэсэн тэр улс тэдэн тонн хүлэмжийн хий ялгаруулна, тийм үйлдвэрлэл хөгжүүлнэ гэх мэт шийдвэрүүдийг "дээрээс" гаргадаг болох нь. Нөгөөх шинжлэх ухааны коммунизм гэдэгтэй төстэй ч юм шиг. Гэхдээ хүний эрх, ардчилалд халдахгүй. Эдийн засгийн “төлөвлөлт”-ийг дэлхийн хэмжээнд хийдэг цаг үе рүү орох нь. Climate socialism., sort of. Киото протокол, параа нь Парисийн хэлэлцээр, за тэгээд гурав дахь нь юу гарч ирэх бол...

Энэ бүгдийн эцэст НҮБ эсвэл аль нэг олон улсын “толгой” байгууллагаас нүүрстөрөгчийн татвар тавьж хязгаарлалт хийж эхэлнэ. Тэр хязгаарлалт нь "шинэ технологи" хэрэглэхийг дэмжих явдал байх юм бол алсдаа цаг уурын өөрчлөлтөнд нэмэр болохгүй, эх дэлхийгээ аврахгүй, хэт хэрэглээг өдөөсөн хэвээрээ, технологиор тэргүүлэгч гүрнүүд бизнесээ тэлж, хоцрогдсон улсууд нөгөөхийг нь авч, томчуудаасаа хамаарсан хэвээрээ.Түүнийг дагаад шударга бус байдал хэвээрээ. Түүнээс болоод улс үндэстэний хооронд харилцан үл итгэлцэл хэвээрээ. Тэрнээс болоод хамтын ажиллагаа гацаастай. Гацаастай болохоор уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ажил бүтэхгүй... Тиймээс, хувь хүний хэрэглээг ухаалаг болгох, нийтийн төлөө хязгаарлах ажил эрт орой хийгдэхээс гарцаагүй. Үүнийг НҮБ мэтийн байгууллага хийж эхлэх цаг ирэх биз.

Товчдоо, ногоон хөгжил хэрэгтэй. Эх дэлхийгээ аврах хэрэгтэй. Үүний тулд ухаалаг сонголт хийх хэрэгтэй. Сонголт хийхийн тулд асуудлын мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Галууг дууриаж хэрээ хөлөө хөлдөөх хэрэггүй, УБ гэр хороолол орон байр, цэвэр бохироо шийдэхээс өмнө нараар цахилгаан дулаанаа шийдэж чадахгүй гэх мэт. Технологи шийдэл биш. Технологи туслагч. Шийдэл хүмүүсийн сэтгэхүйд, эдийн засгийн тогтолцоонд байна.

Монголд технологи хоёр янз бий. Онцгой материал хэрэглэсэн, өндөр үнэтэй тоног төхөөрөмж ашигладаг, тэдгээрийг зөвхөн цөөн улсад үйлдвэрлэдэг. Нөгөөх нь түгээмэл материал хэрэглэдэг, ховор биш тоног төхөөрөмж ашигласан, тухайн улсын дотоодын нөөц боломжид тулгуурласан. Бусдын зарах гэж байгаа “шинэ” технологийг ашиглаад, өөртөө төвөг, зардал чирэгдэл болоод, технологийн хувьд хөгжингүй улсуудаас хамаараад байж байх нь оновчтой гарц биш. Харин нутгийн онцлогт тохирсон, хүлэмжийн хийн ялгаралтыг бас бууруулсан, дотоодын эх үүсвэрт тулгуурласан, гадаадаас хамаарал багатай “шинэ” технологиудыг нэвтрүүлэх нь илүү үр дүнтэй. Тийм боломжууд байна.

Сэтгэгдэл бичих

    • Zochin
    • 2019-08-24

    Zuv zuil bichjee. Mongolchuud ih materiallag heregleetei ard tumen bolchood baina. Ene olon barilga, mashin ...

    • Батболд
    • 2019-08-23

    Арай өөр өнцөгөөр харсан мэт санагдаад уншиж байтал өнөөгийн өндөр хөгжилтэй улс оронд хэрэгждэг л зарчим мэт санагдлаа. Жишээ нь: Европын улс орнуудад орлогын хэрээр татвараа төлж, иргэд бизнес эрхлэгчид илүү орлого олсон ч том машин, том байшин авахаас бэргээдэг (татварынхны анхааралд өртөхгүй байх) тал их байдаг юм билээ. Европын холбоо, Дэлхийн банк томоохон сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байгаа нь яах аргагүй хүлэмжийн хийх массаар бууруулах арга хэмжээ юм. Ер нь бодлого тодорхойлогчид хугацаа, хөрөнгө их шаардах ч үр дүнд масс байж чадах төслүүд дээр ажилладаг. Харин хөгжингүй буурай орны иргэд боловсрол багатай, юм үзээгүй харанхуй байдлаасаа болоод хэт үрэлгэн, байгальд хөнөөлөтэй түүхий эдээр эд юм их хэрэглэдэг байдал нь ажиглагддаг. Тиймээс боловсрол, экологийн мэдлэг дээр ажиллах нь илүү үр дүнтэй болов уу. Баярлалала

    • OK
    • 2019-08-22

    Санал нийлж байна. Манайхан хамгийн хямд эрчим хүч, цэвэр усыг хэрэглэдэгтээ, аюул, эрсдэлийг урьдаар тооцоолж, түүнд бэлддэггүйдээ хайр найргүй хэрэглэсээр л, тайван суусаар л байна. Нэг л өдөр цэвэр усгүй, эрчим хүчгүй болж байж энэ талаар бодох юм болов уу?! Үр ашигтай хэрэглэх, хэмнэх гэдгийг зарим хэсэг нь шууд хуучнаа халах, гадны шинэ техник, технологи, зардал, хөрөнгө оруулалт цаашлаад томоохон зээл тусламж гэж ойлгож цааргалж байхад, нөгөө хэсэг нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ 'шахах' талбар гэж зөвхөн зоосны нүхээр харан улайрч байна. Хичнээн сайхан техник, технологи, зөвлөгөө байлаа гээд хүн түүнийг нь 'ашиглахаас' хойш хандлага, сэтгэлгээг зөв тийш залмаар байна.

    • USD BANK
    • 2019-08-21

    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: ([email protected]) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: ([email protected])

arrow icon