Нийтлэл 08 сарын 19, 2019

ХАРААТ БУС ШҮҮХ: Бусдын захиалгаар шийдвэр гаргаж байгаа бол та шүүгч биш боол

Сүүлийн үед хараат бус шүүхийн тухай дээр, дооргүй бичиж ярих боллоо. Шүүх нь хараат болоод ирэхээр түүний хараат бус байдлын талаар нийгмийн сэхээтэнлэг хэсэг нь дуу, хойлоогоо гаргаж байна. Шүүх хэн нэгний хараат байдлаар шийдвэрээ гаргаж байгааг би ч өмгөөлөгчийн хувиар хэд хэдэн хэрэгт ороод өөрийн "арьс, мах"-аар мэдэрлээ.

Нэгэн хэргийн талаар товчхон ярьж өгье.

Тэртээ 1876 оны өвөл Германы иргэн, ахмад Кейн "Франкони" усан онгоцоо жолоодон английн Дувр боомтын харалдаа нээлттэй далайд хөвж байтал английн зорчигч тээврийн "Стратклайд" онгоц ирж түүнийг мөргөсний улмаас "Стратклайд" дээр зорчиж явсан 39 англи иргэн живж нас баржээ. Ахмад Кейн живэгсдэд тусламж үзүүлэлгүй яваад өгсөн байдаг... Төд удалгүй Кейныг баривчилж шүүхээр боллоо. Английн хэвлэл, ард иргэд ихэд уурсаж "цус үзэх"-ийг улайрч дайрч давшилсаар байлаа.

Анхан шатны шүүх Кейныг болгоомжгүй үйлдлийн улмаас бусдыг амь насыг хохироосон гэм буруутайд тооцлоо. Гэхдээ шүүгч Поллок энэ хэргийн харъяаллын асуудал маргаантай тул Court for Crown Cases Reserved хэмээх дээд шатны шүүх рүү хэргийг шилжүүлсэн байдаг. Энэ шатанд 5 шүүгч харъяаллын асуудлыг хэлэлцсэн бөгөөд санал хуваагдаж нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй тул Хатан хааны дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэхээр болжээ. Нийт 14 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэргийг хэлэлцээд шийдвэр гаргах гэж 5 сар болов. Дунд нь нэг өндөр настай шүүгч нь нас барлаа. Тухайн үеийн шүүгчдийн бүрэлдэхүүн үнэхээр нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, хуулийн "мангас"-уудаар бүрдсэн байлаа.

Ядаж байхад 3 жилийн өмнө испанийн "Мурилло" хөлөг английн "Нортфлит" хөлөг онгоцыг мөргөснөөс английн 150 гаруй иргэн живсэн хэрэг гарсан байдаг. "Мурилло"-гийн ахмад Испанидаа оччихсон байсан тул өөрийн иргэнээ Англид өгөхгүй гээд тэр хэрэг ямар ч хариуцлага тооцолгүй замхарсан байсан нь нийгэмд ихэд нөлөөлж байлаа. Англичууд ахмад Кейныг "шоронд хийж шонд өлгөх"-ийг хүсэж улангасч байлаа.

Гэвч 13 шүүгчийн 7 нь буюу ердийн олонхи нь английн Дувр хотоос 2 милийн зайтай, английн боомт руу чиглээгүй явсан "Франкони", "Стратклайд" онгоцнуудын осол бол Англи Улсын шүүхийн харъяаллын хэрэг биш гэж үзэн ахмад Кейныг гэм буруутай гэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгожээ. Дээр нь бүр Английн Засгийн газар Кейныг хорьсон барьсан гээд их хэмжээний төлбөр төлсөн байдаг. Английн шүүгчид ахмад Кейныг улангассан ард иргэд, олон нийтийн хүслийн дагуу золионд гаргаж шоронгийн хадаас болгох нэг их хэцүү биш байсан гэдэг. Гагцхүү бүх эргэлзээ, ойлгомжгүй байдал бүхнийг яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэдэг хуулийн алтан зарчмыг баримтлан, хууль, эрх зүйн зөв дүгнэлтийг хийснээр rule of law ялсан гэж үздэг. Ийм шийдвэр гаргах, хуулийн үг, үсэг бүрт үнэнч байх, эр зоригтой байна гэдэг тэр бүр шүүгч бүрт байдаг чанар биш. Тийм ч учраас английн шүүгчдийг, шүүхийн culture-ыг тусад нь авч үздэг, шүүхийн, шүүгчийн хараат бус байдлын төгс хувилбар гэж харах судлаачид ч бий.

Манайд тэр түвшинд очих болоогүй гэж үзэх хүмүүс их бий. Гэхдээ би өөрөөр боддог. Очих боломжтой. Маш сайн боловсрол эзэмшсэн, шудрага, ёс суртахуун өндөртэй, шийдвэр гаргах эр зоригтой хуульчдыг сонгон шалгаруулж шүүгчээр томилох хэрэгтэй.

Манайхан томилж буй субъектэд их анхаарал хандуулаад байдаг. Бараг хэн томилж байгаа нь шүүхийг, шүүгчийг удирдах юм яриад байдаг. Тийм биш.

Шүүгчийн тангараг өргөсөн, өргөсөн тангарагтаа үнэнч шүүгч бол хэний ч нөлөөнд автахгүй. Гагцхүү өөрөө шудрага ажиллаж бусдад "гогдуулах" нээнтэггүй байх хэрэгтэй. Мөн шүүгчийн албан тушаалаа алдахаас айх хэрэггүй. Хүний хийдэг л ажил. Хэн нэгэн эрх мэдэлтний дарамт, шахалтаар шийдвэр гаргаж байгаа бол яг одоо боль. Шууд тэр дарамт, шахалтын талаар олон нийтэд ил мэдээл. Олон нийт шууд тэр шүүгчийг дэмжинэ, хамгаална. Бусдын дарамт, шахалтанд шийдвэр гаргадаг шүүгчдийг шүүгч биш боол гэж үздэг юм билээ. Аристотел энэ тухай "Боол гэдэг бол өөрөө бие даан сэтгэх, шийдвэр гаргах, өөрийн гаргасан шийдвэрийн хүрээнд үйлдэл хийх чадваргүй хүнийг хэлдэг" гэжээ.

Шүүгч нь гадаа  хэдэн зуун мянган хүн жагсаж байсан ч, хэн нэгэн эрх мэдэлтэн дээрээс чинь шахаж, тулгаж байсан ч зөвхөн хуульд захирагдаж, хөдөлбөргүй нотлогдсон үйл баримтын хүрээнд шийдвэрийг эр зоригтой гаргаж чаддаг байх ёстой. Гэм буруутай нь тогтоогдвол ял завшуулж болохгүй! Оноох ёстой ялыг нь оноогоод явуул. Гэм буруутай нь тогтоогдохгүй бол цагаатгаж нэн даруй шүүх хуралдааны танхимаас суллах эр зоригтой бай. Энэ л шүүхийн дархлаа юм. Хараат бус шүүх хараат бус шүүгчдээс л бүрддэг.

 

Сэтгэгдэл бичих

    • USD BANK
    • 2019-08-21

    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: ([email protected]) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: ([email protected])

arrow icon