Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд стратегийн түншлэл тунхаглан зарласны дараа найрсаг харилцааг бататгах бас нэг үйл явдал болсон нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Дональд Трамп Жуниорын Монголын баруун хязгаараар хийсэн хувийн аялал байв. Тэрээр аяллаас төрсөн сэтгэгдлээ хувийн Инстаграм хуудаснаа оруулжээ.
"Найзуудаа, өнгөрсөн 7 хоног хүү Доннитойгоо Монголоор аялж, гэрт амьдраад эргэж ирлээ. Бид 4WD жийп, мориор олон километр зам тууллаа. Удахгүй олон зураг оруулна.
Монгол орон үнэхээр миний очиж үзсэн, харсан хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг бөгөөд үзэсгэлэнт сайхан байгалиасаа ч илүү нь хүн ардых нь байгаагаараа найрсаг, дулаан зан байлаа.
Ийм гайхалтай аяллын дараа байшинд ирэх харамсалтай байна шүү" гээд yurt буюу гэр, гэр доторх амьдрал гэсэн хаштаг зүүжээ.
Сэтгэгдэл бичих