Саяхан 18-25 насны залуусаас Нямдорж гэж мэдэх үү ? С.Баяр гэж мэдэх үү, С.Эрдэнэ Алтанхуяг гэдэг хүнийг мэдэх үү? Үндсэн хуулийн өөрчилөлт хийх гэж байгааг мэдсэн үү ? гэж асуухад бараг 90 хувь нь тийм хүмүүс байдгийг мэдэхгүй, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар сонсоогүй. Ер нь ямар ч хамаагүй гэж хариулжээ.
Тэд харин Осоржамаа, TikTok-н одод, Influencer гэдэг хүмүүсийг маш сайн мэддэг, анхаарч үзэж харж сонсож баясдаг гэнэ.
Одоо ерөнхийлөгчийн засаглал хүртэл яригдаж, Үндсэн хуулийн өөрчилөлт гэдэг зүйл өнөө маргаашгүй болж 15 тэрбум төгрөг төсөвлөж ард нийтийн санал асуулга явуулах төлөвтэй байна.
Гэтэл дээр дурдсан 18-25 насныхан бараг саналаа өгөхгүй, нээх тоох ч үгүй байх. Тэгээд л нөгөө хэдэн өвөө эмээ нар нүүрс түлээ, талх сүүнд хууртаад л саналаа зарж орхино. Яг ийм үед ард түмнээс асууна гэдэг зүйл өөрөө хамгийн тэнэг шийдвэр мөн.
Учир нь энэ хэдэн дуракуудыг ард түмэн л сонгоод гаргаад ирсэн шүү дээ.
Ер нь ч тэгээд ард түмэн гэдэг зүйл өөрөө маш хийсвэр зүйл. Нэг талаасаа залуус нам дагаж ултсөржиж далдаганахаа больж улс төрийг төдийлөн анхаарахгүй байгаа нь дэвшил мэт боловч улс орны хувь заяаг шийдвэрлэх ийм чухал асуудлуудыг залуус огт сонирхохгүй байгаа нь асуудал юм.
Нөгөө ЖДҮ авсан гарууд хариуцлага хүлээсэн болов уу ? Ерөнхий сайд маань их л урамтай загнах юм. Хариуцлага хүлээлгэх ёстой шүү дээ.
Залуус аа ! Одооноос эхлээд бүх мэдээлэлд цензуртэй хандах хэрэгтэй. Учир нь сонгуулийн бэлтгэл ажил аль хэдийн эхэлсэн. Удахгүй Монголоор нэг та бидэнд хайртай хүмүүс гарч ирэх болно. Бүр тэвэрч үнсэнэ.
Ингэж болдог юм уу гэмээр бие биенээ гүтгэн харлуулж өдөр бүр нэг цочирдом мэдээ гарч гэнэт нэг нь муу хүн болж, нэг нь тэнгэрийн дагина болж хувирна. Гэнэт гарч ирсэн ОДУУД бол бэлтгэгдсэн хэрэгсэл байх болно.
Олны анхаарлыг татах гэж тэнэг тэнэг үйлдэл хийж байгаа хүмүүс бол тавилттай жүжиг байх болно. Энэ бүх давалгаанд автаж хууртаж болохгүй. Бүх мэдээлэлд цензуртэй ханд, шэйр хийхдээ ч эх сурвалжийг нь хар, дахиад хагас өдөр л шэйрлэхгүй хүлээж байхад тайлбар нь гараад ирнэ, битгий яар битгий стрессд зүгээр л ажиглаад харж бай, анхаарахгүй байж бас болохгүй. Гишгэх газар, орших орон зайг чинь улс төрчид хэмээх бүлэг хүмүүс шийдээд байна !
Ч.Ганжавхлан
Сэтгэгдэл бичих