Нийтлэл 10 сарын 21, 2019

Саарал жагсаалтаас гарах энгийн жор

Саарал жагсаалтын талаар элдэв цуу ярианд авталгүй эдийн засгийн нѳлѳѳний талаар нь Монголбанкнаас гаргасан мэдэгдлийг уншаарай.

Саарал жагсаалт эдийн засгийн хориг биш

1). Эдийн засгийн сэргэлт үргэлжилж фундамент үзүүлэлтүүд нэлээд сайжирсан энэ үед Тѳв банкинд инфляци, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, валютын зах дээр огцом савлагаа үүсгэхгүй байх нѳѳц, бодлогын хэрэгслүүд, орон зай бий. Сошиалаар яваад байгаа цуу яриа, зорилготой акцуудад авталгүй тайван байж болно гэсэн үг.

2). Эрэлт, нийлүүлэлт, хүлээлтийн гаралтай шокууд зах зээлд чичиргээ үүсгэж л байдаг. Жишээ нь 2016 оны намар эдийн засаг уналттай хүнд үед, 2017 онд Засгийн газар солигдоход, 2018 онд УИХ хуралдаж чадахаа байхад, нүүрсний тээвэр түр саатахад энэ нь валютын захад муу мэдээ болж мэдрэгдэж байсан. Эдгээрийг тухайн үед даваад л гарч байсан. Харин саарал жагсаалт бол эдийн засгийн хориг биш, эдгээртэй харьцуулахад бодит импакт нь маш бага юм. Урьд нь Монгол улс 2012-2014 онд нэг удаа орж байсан. Олон хүн мэдээгүй ѳнгѳрсѳн, эдийн засагт ч мэдрэгдээгүй. Энэ удаа мэдээллийг ил тод байлгаснаараа дутуу мэдээлэл дээр манипуляци хийх эрсдэлийг бий болгож байгаа ч, нийгэм энэ сэдвээр илүү сайн мэдлэгтэй болсноор урт хугацаандаа Монгол улсад хэрэгтэй зүйл байх болно.

3).  "Саарал жагсаалт"-аас гарах жор маш энгийн. ФАТФ дээр унасан 4 заалт (дотор нь банкууд & Монголбанктай холбоотой нэг ч зүйл байхгүй. Унасан 4 заалтыг  эндээс уншаарай. Ер нь  хамгийн бүдүүн бааргаар хэлэхэд "хулгайчдыг хуулийн дагуу шийтгэчих" л асуудал. Үүнийг хийнэ гэх улстѳрч ард түмний дэмжлэгийг ч авна. Харин ханш, санхүүгийн зах зээл, эдийн засгийг савлуулж иргэд ААН-ыг хохироох оролдлого ѳѳрийг нь муухай, эх оронч бус л харагдуулна. Саарал жагсаалт гэхээсээ тогтворгүй байдал үүсгэж, эдийн засгаа хорлох үйлдэл хийхийг хичээж байгаа сошиал дээрх хѳлсний арми л Монголд илүү эрсдэл болж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon