Нийтлэл 10 сарын 24, 2019

Саарал жагсаалттай холбоотой ямар ч анхааруулга Японоос ирээгүй

 "Япон Монголд анхаарууллаа" гэдэг худал мэдээлэл зарим сонин хэвлэл, цахим орчинд түгээгдэж байна. Японы Гадаад хэргийн яамны мэдээллээс үзэхэд Абе Шинзо ерөнхий сайд Монголын саарал жагсаалт эсвэл мөнгөний бодлоготой холбоотой юу ч яриагүй байна.

Гэвч улстөрчид төлбөртүүд "Япон анхаарууллаа" гээд худал мэдээлэл түгээж, их өөрөөр сэвж байгаа тул Ерөнхий сайд Абе Шинзо болон Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар уулзан ямар асуудлаар ярилцсан талаар Японы гадаад хэргийн яамны мэдээллийг бүрэн эхээр нь  орчуулан хүргэж байна.

2019 оны аравдугаар сарын 21-нд  16:20 цагт Абе Шинзо ерөнхий сайд Японд зочилж ирээд буй Монгол Улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй  15 минут орчмын уулзалтыг хийх үед, дараах агуулгаар ярилцав.

- Абе ерөнхий сайдын зүгээс Хүрэлсүх ерөнхий сайдын Япон дахь айлчлалыг угтаад, өнгөрсөн жилийн уулзалтаас хойш үр дүнтэй урагшилж буй “Стратегийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд хамтын ажиллагаагаа цааш гүнзгийрүүлье гэж мэдэгдэв. Үүний хариуд Хүрэлсүх ерөнхий сайд “Абе ерөнхий сайдтай дахин уулзсандаа баяртай байна. Энэ удаагийн түүхэн үйл явдлыг тэмдэглээд, Монгол улсыг төлөөлөн оролцож байгаа нь нэр төрийн хэрэг” гэж мэдэгдэв. Мөн Хүрэлсүх ерөнхий сайдын зүгээс 1990-ээд оны эхэн үед Монгол улс ардчилсан улс болсноос хойшхи Японы тууштай дэмжлэг нь өнөөдрийн хөгжлийн суурь болдог тул дахин талархал илэрхийлье гэв.

- Абе ерөнхий сайдын зүгээс Рейва он толлын эхний жилийн Тайфунь-ын хохирлын талаар Хүрэлсүх ерөнхий сайдын зүгээс захиа ирүүлж, хандив өгөхөөр шийдсэн явдалд зүрх сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийллээ. Мөн Япон компани Улаанбаатарын шинэ нисэх онгоцны буудлын менежментийн эрхийг авсанд талархаж, онгоцны буудлын үйл ажиллагааг хэвийн нээхэд чиглэн үргэлжлүүлэн хамтрaн ажиллахаар 2 ерөнхий сайд тохиролцлоо. Түүнчлэн, Хүрэлсүх ерөнхий сайдын зүгээс чөлөөт бөгөөд нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг бий болгоход чиглэсэн Японы үйл хэргийг дэмжинэ, мөн энэ салбарт хамтарч ажиллана гэж дурдав. Үүнээс гадна, 2 ерөнхий сайд  жилийн дараа Токио олимп, паралимпийг 2 орны спортын хамтын ажиллагааны үндсийг өргөжүүлэх боломж болгоно гэдэг дээр санал нэгдэв.  

Ер нь "саарал жагсаалт" сэдвийг далимдуулж

1. Ханш хөөргөдөх оролдлого (Эдийн засгийн одоогийн фундамент сайжирсан тул ханшид огцом савлагаа үүсэх суурь шалтгаан байхгүй)
2. Банкууд руу дайрч буй оролдлого (ФАТФ дээр унасан заалтууд дунд банкуудтай холбоотой зүйл үгүй)
3.  Гадаад харилцааны түнш орны нэрийг барьж худал хэлж буй оролдлого

Эдгээр нь тэднийг хэр мэдлэггүй, хариуцлагагүй, эх оронч биш вэ гэдгийг л харуулаад байна.

 

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 

 

Сэтгэгдэл бичих

    • Улаанбаатарын иргэн
    • 2019-11-04

    Мэдээлэлд баярлалаа

arrow icon