Номын тухайд
Зам роман 1965-1966 онд Улаанбаатар хотноо бичигдсэн. Монгол Трансын анхны жолооч Торгон Жанцан гэсэн хүний бодит амьдралаас сэдэвлэн бичигдсэн бөгөөд 2015 онд зохиолын 90 жилийн ойгоор дахин хэвлэгдсэн. Энэхүү роман маань Орос хэлнээ 2 удаа, Чех, Белорус, Румин 4 хэлнээ орчуулагдсан байдаг ба монгол хэлнээ 3 дах удаагаа хэвлэгдэн гараад байгаа.
Монголын уран зохиолын дээжис 108 боть номнуудийн 61-р цуврал болон хэвлэгдэн гарсан байдаг. Үндэсний бүх номын сангуудад 2007 оны хэвлэлээрээ хадгалагдан уншигч түмэндээ хүрч байгаагаас гадна 2015 онд зохиолын 90 жилийн ойгоор шинэчлэгдэн хэвлэгдэн бүх номын дэлгүүрт шинэ үеийн уншигчиддаа хүрч байгаа.
Номын товч
Зохиол нь эгэл жирийн монгол ардын амьдрал, ялангуяа ээжгүй анчин аавтайгаа өссөн энгийн хар буруу санаагүй нэгэн монгол сайхан сэтгэлт чин үнэнч шударга эрийн амьдралыг маш энгийн болон монгол хэлний баялаг үгсээр уншихад амар, кино шиг хөврөхөөр
ар араасаа цуварсан сонирхолтой үйл явдлуудаар баяжуулануншигч авхайг уйдаахааргүй залхаахааргүй хуучны роман юм.
Зам роман нь түүхэн 1921 оны хувьсгал болон 1945 оны дайн болон дайны дараах ардын армийн зохион байгуулалт, Улаанбаатар хотын тэр үеийн байдал хйигээд Монголд хамгийн анх орж ирж байсан машин болон Тээх товчоон байгуулагдаж байсан зэрэг түүхэн түүхэн үйл явдлыг уран зохиолын хэтрүүлэг хийгээд Монгол Трансын анхны жолооч Торгон Жанцан гэсэн хүний бодит амьдралаас сэдэвлэн бичигдсэн маш сонирхолтой роман юм. Номын гол дүрүүдээр хүмүүсийн суурь хүмүүжил, ерөнхий зан ааш хүн хүний зан харектер болон гол дүрийн амьдралыг сайнтай муутай жаргалтай зовлонтой учралтай хагацалтай тусгаснаараа амьдралд илүү ойр.
Зохиолын уран сайхны дүрслэл
Зам романд хөдөө нутгийн үзэсгэлэнг нүдэнд харагдтал зүйрлэж, хүний царай зүс хийгээд зан араншин ерөнхий төлөв хүмүүжил зэргийг нь оновчтой үгсээр сэтгэлд ойр буулгасан нь ном унших явцад тархиндаа кино хийж байгаа мэт ерөнхий төлөв дүрс нь тод томруун харагдана.
Жишээ нь:
Улиас бургасаар битүү бүрхэгдсэн голын мөсөн дээгүүр шар ус гүйж уур манан хөшиглөн баглагар бургасны салаа мөчир бүрд цан хүүрэг цасан цэцэг болон барьцалдан хөлдсөн нь сэвсгэр цагаан хөвөн зулж тохсон юм шиг харагдана.
Битүү бургас өндөр улиасаар эмжигдсэн их гол улаан хөөс цахруулан эмжигдсан их гол улаан хөөс цахруулан ууртай юм шиг хаагин шуугин урсана. Энэ бол урд Тамирын гол билээ
Монгол нутгийн хангайн хавар юутай сайхан билээ. Усан зэрэглээ мяралзан голын шугуй хэсэг хэсгээрээ тасран тэнгэрт нисээд дүүлээд ч байгаа юм шиг сонихон харагдана.
Өвлийн эхэн сарын хүйтэн салхи сэвэлзэн үлээж саяхан орсон шинэ цас газар алгадан хуйлран хийсэх бөгөөд длрноос үүрийн шаргал туяа цацран, сэмжин үүлэнд нэвт туссан нь хээтэй симхий шар хөшиг татсан адил харагдана.
Хаврын адаг сарын шинэдийн хавирган сар тэнгэрийн баруун хаяанд өеөдсөн юм шиг гэдэргээ харж цагиргалан гялалзана.
Мөн дугар Насанхүү хоёрын хайр сэтгэлийг, Дугарын сэтгэлийн илэрхийлэмж тэдний доторх бодлуудыг дүрсэлсэн нь уран яруу тансаг биш ч гэсэн энгийн эгэл мэдрэмжийг буулгаснаараа сэтгэлд маш гүн тусна.
Жишээ нь:
Янаг хайр гэдэг хүнийг яаж ч мэдэх хүчтэй зүйл билээ. Дугар хүн болсоор хайр дурлал гэдэг хичнээн хүчтэй юунд ч сатаарахгүй юу ч хориглон зогсоож дийлшгүй зүйл болохыг ойлгожээ.
Залуу насны хайр дурлалын галд шатан хүний жам ёсны тэрхүү нэгэн амтат дарсанд гүнээ согтуурсан хөөрхий хархүү юм бүхнийг сайнаар бодож Насанхүүтэй ханилан суухгүй л бол амьд явахын ч хэрэггүй мэт санагдах ч удаа бий.
Зохиолын билэгдэлт санаа
Зохиолч Банзрагч нь энэ романаараа Зам гэсэн үгээр доорх 2 санааг билэгдсэн байдаг.
1. Зам нь амьдралын зам
“Хүн ер нь амьдралдаа урт зам туулдаг байх нь. Тэр зам бол эцэс төгсгөлгүй амьдрахын хүслэн оргилсон зам.
Дандаа шулуун дардан байдаггүй. Хүн бүр өөр өөрийн замтай. Заримын нь зам нь яагаад будлин хүн арддаа хар буруу санаж бие биедээ хорсон занах атаа чөтөөгөөр дүүрэн байж амьдралын замын хагасаас буцан эргэдэг юм бол”
Хөвчийн жирийн анчны хүү зэр зэмсэг агссан төрийн цэрэг болчихоод жанжин хүнд бараа болж алсад одно гэж зүүдлээгүй билээ. Энэ бүхэн бол сайн нөхөр Егорын минь ач орос нөхрийн минь тус. Тэр намхан шар орос хүн л миний амьдралын замыг ийнхүү зөв тийш нь залж өглөө дөө. Эр хүний замын хүзүү урт гэдэг хэзээ нэгэн цагт ачтай тэр хүнтэйгээ уулзаж ч юуны магад.
Эхний хэлэх гэсэн санаа зам гэсэн үгийн билэгдэл бол хүний хувь тавилан, заяа төөрөг, амьдралын сонголт зэргийг илэрхийлсэн байх ажээ. Харин хүмүүсийн хувь заяа болоод амьдрал нь ямар байх нь тухайн хүний өөриийн хандлага үзэл бодол, хийж буй ажил, үйлдэл хандлага болон нөхөрлөж буй нөхөд зэргээс нь шууд хамаардаг гэдгийг ойлгуулж уншигчдад үлдээхийг зорьжээ.
2.Зам нь тээврийн жолоочийн зам
Дугар минь чи бол манай хамгийн сайн жолооч. Тэгээд намын гишүүн хувьсгалын дайчин эр болохоор чамд хариуцлагатай үүрэг өгч байгаа юм. Тийшээ зам гараагүй нь үнэн. Чамайг шинэ зам гаргана гэдэгт итгэж байгаа юм шүү дээ.
Сайн нөхөр чамайгаа дурсан санаж чиний гаргасан дардан замаар бид цаашаа улам ч хол явж улам ч өргөн болгож улс монголынхоо өнцөг булан бүрд саадгүй нэвтэрч чинийхээ хөлс цусаа дуслуулсан замыг улам сайхан дардан болгож одоо цагийн оньсон техникийг сайн эзэмшиж чадна гэж тангараглан санаж нөхдөө ажиглан харвал тэд ч нэгэн адил бодсон мэт залуу зүрхэнд нь зориг хүслийн их гал дүрэлзэж байх шиг санагджээ.
Зам гэсэн утгаар монгол улсад хувьсгалын он жилүүдээр орж ирсэн чийчаан тэрэг буюу машинтай монголчууд яаж хэрхэн танилцаж байсан болоод бусад аймаг сум руу машины дугуйн ширхэг ч мөргүй, хээгүй уул тал толгод, ус мөрөн, даваа гүвээ дээгүүр хэрхэн анхны зам гарган амжилттай болоод бүтэлгүй тээвэрт явж одоо үеийн зам тээврийн үндэс суурь тавигдсаныг үзүүлэхийг зорьжээ. Монгол Зөвлөлтийн ахан дүүс хичнээн саад тотгор бэрхшээлийг даван туулж, хичээнгүйлэн хөдөлмөрлөн хөлс хүчээ гарган байж захын аймгууд руу машин тэргээр торолгүй хүрч очин Тээх товчоо явсаар Монгол транс гэж өргөжин тэлж аймаг хүрээ сумдыг хэрхэн холбож, ачаа тээвэр зөөх болсныг үзүүлэхийг зорьжээ.
2019 оны 1 сар
Будапешт хот, Унгар улс
Сэтгэгдэл бичих