Бид бүгд Жокер
Бид хүссэн үедээ хүссэн мэдрэмжээ тэр болгон гадагшлуулж чаддаггүй. Бид бусдаас хамааралтай нийгмийн амьтан ч бид чинь бас өөрсдийн сэтгэл зүрхнээсээ хамааралтай сэтгэлийн амьтад. Бид нийгмийн нэг хэсэг байлаа гээд бусдаас хэт хамааралтай байж болохгүй. Мөн сэтгэлийн амьтан байлаа гээд тархи нь сэтгэл зүйгээ захирч ухамсартай байж чадахгүй бол сэтгэл хөдлөл, сэтгэл санаа минь биеэ захираад удирдчих гээд хэцүү.Тиймээ бид бүгд Joker.
Бид зовж байгаа ч үргэлж инээмсэглэсээр байдаг. Эрчүүд өвдөж байгаа ч шүд зуусаар байдаг. Эмэгтэйчүүд шархалсан ч жаргалтай баг зүүн бардам алхдаг. Яагаад? Яагаад заавал тэгэх ёстой гэж? Яагаад үргэлж мэдрэмжээ гадагшлуулахгүйгээр цаг хором мөчийг үрж өөрийнхөө дотоод мэдрэмжийг баллуурдах ёстой гэж?
Хүмүүс үргэлж бусдад ямар байхыг мэдэхгүй ямар байгааг мэдэхгүй тэдний амьдрал нөхцөл байдлыг ойлгохгүйгээр шүүмжилж, дайрч доромжлон мөнхүү шоглох дуртай. Ялангуяа сүүлийн жилүүдэд даруй ихээр, түгээмэл ажиглагдах болсон.
Харин та эрүүл мэндийн шалтгаанаас болоод бие сэтгэл чинь буруу ажилладаг нэгэн байсан бол яах вэ? Та уйлмаар санагдсан үедээ инээгээд, инээмээр санагдсан үедээ уйлдаад байдаг бол яах вэ? Та бусдаас өөр төрсөн бол яах вэ? Гэхдээ энэ төсөөлөөд байхаар зүйл биш. Ийм хүмүүс зөндөө байдаг. Тэднийг өнөөдөр бид нийгмийн цөөнх гэж нэрлэдэг. Тэд эр хүйстэй төрсөн мэт боловч яг үнэндээ эмэгтэй даавар давамгайлсан байдаг. Тэд эрэгтэй бодовч эр хүнд дурладаг гэх мэтчилэн. Харин бид түүнээр нь тоглоом тохуу инээд наргиа хийцгээж тэднийг буруутгасаар байдаг. Дайрч доромжлон эрхэнд нь халдсаар л байдаг. Өөрөөс нь өөр сэтгэдэг, хараал идсэн алтан дундаж, хар массаас өөр хүн байвал түүнийг гажиг эсвэл согогтой гэцгэнээнэ. Өөрөөрөө байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй хэрнээ өөрөөрөө байгаач гэж шаардана.
Кино дээр Артур гэх гол дүрийг тодотогох боловч тэдний хэлэх гэсэн санаа нь ердөө л миний дээрх дурьдсан зүйлс юм шиг санагдлаа. Өнөөгийн нийгмийн чиг хандлага болох хэт аминчхан үзэл, бүдүүлэг доромжлол, хүмүүсийг гадаад үзэмж шашин шүтлэг, гарал угсаа, албан тушаал, нэр хүндээр нь ялгаж харьцах харьцаа, бусдыг үгүйсгэж доош хийх, бусдад ямар байх хамаагүйгээр тоглоом тохуу хийдэг зэргийг маш хурц тодоор шүүмжилсэн санаа байсан юм.
Киноноос өөрийгөө мэдэрсэн хэсгүүд:
1. Ганцаардсан хүнд түүнийг зүгээр л сонсох ганцхан хүн л байхад хангалттай. Яг ийм дотогшоогоо хүмүүст бүрэн бүтэн сэтгэлээ уудлаад урсгаад, далан давж үерлээд буй сэтгэл хөдлөлийг нь юүлээд асгачих, сэтгэлийг нь нээж чадах хэмжээний сонсогч ердөө ганцхан л байхад амьдрал үнэхээр хавь илүү амархан болдог юм байна лээ. Яагаав нэг ийм үг байдагдаа. "Сэтгэлээ уудлах хүнгүй хүн зүрхээ урж иддэг" Ер нь хичнээн үнэн үг болохыг би өөрөө эхний удаа өөрийнхөө сэтгэл зүрхэнд байх муу муухай булхиа, гэм нүгэл, алдаа дутагдал, зовлон шаналалаа тайлаад яг л өөрийнхөө дотор оршдог өөрийгөө өөр нэгэнд дэлгээд шалдлан нүцгэлэхдээ л ойлгосон юм. Зөндөө олон жилийн хүнд хар хад чулууг аваад хаячихаж байгаа юм шиг, хэзээ ч мэдэрч байгаагүй амар амагланг хэсэгхэн ч болов амсаж билээ. Харин дараагийн удаад 5 6 хоног хоолгүй нойргүй уйлсны дараа мэргэжлийн хүнтэй уулзаж ярилцаж байж энгийн байдалдаа эргэж орсон юм. Тиймээс ганцаардах дуртай, үг дуу цөөтэй хүнд ч ярьж сэтгэлээ онгойлгох хэрэгцээ бий.
2.Бодит бадал уу төсөөлөл үү? Болсон зүйл билүү зүүдэлсэн юм болов уу? Гэсэн зүйлтэй би сарын өмнө учирсан юм. Хэт ядарчихсан утсаа оролдож байхдаа санаанд байгаа хүнээ утасны дэлгэц дээрээ хальт хараад тэгээд гэнэт сэргээд хайгаад ухаад зөндөө үзсэн боловч байгаагүй. Би одоог хүртэл нүд маань нээлттэй байхдаа хий зүйл харсан эсэх аль эсвэл жинхэнэ бодит байсан эсэхийг ялгаагүй л явна. Сүүлийн жишээ л энэ болохоос заримдаа ч зүүд байл уу болоод өнгөрсөн билүү гэсэн тохиолдлууд хэд хэд гарч л байсан юм.
3.Эхний удаа тайзан дээр гараад инээгээд хахаж цацаж, хоолой нь боогддог хэсэг дээр би ахиад л өөрийгөө түүнээс олж харсан. Юу гэвэл би бас уйлахаараа, гэхдээ зүгээр энгийн сэтгэл хөдлөлөө гадагшлуулж кино эсвэл гуниг мэдэрснээс уйлахдаа биш сэтгэл өвдөөд зүрх урагдаад дотроо үхэж уйлахдаа яг ингэдэг. Хий огиод, хоолой боогдоод, амьсгаа ч авч болохооргүй байдалд орон уйлахаа зогсоохыг хичээвч чаддаггүй.
4.Буудсаны дараах мэдрэмж надад хамгийн их тайвшрал амар амагланг өгөв. Яагаад гэдгийг мэдэхгүй. Хааяа би сэтгэлээр унаад гутраад бачимдаад байхдаа тамхи татаж чаддаг байсан ч болоосой гэсэн адын бодол орж ирээд байдаг. Юунд ч юм уурлаад бачимдаад дэлбэрчихмээр үедээ нэг тийм тамхи уушиглаад гаргасан утаандаа нүдээ сүүмийлгээд нээх сайхан уужирчих юм шиг санагддаг. Гэхдээ мэдээж хэрэг үгүй л байх. Өдөр бүр татсаар байгаад сэтгэл санаа тайтгаруулж стресс бууруулах биш зүгээр л зуршил л болчих байх.
Нээрээ би чинь сэтгэл санаагаа хүмүүст нээхгүй дэлгэхгүй эв эрүүл юм шиг нийгэмдээ уусан шингэж байгаад ямар нэг болохгүй зүйл мэдэрч, бусдыг шархлуулахаараа өөрийгөө яг байгаагаараа мэдрээд түүндээ дурлаад байвал яанаа гэсэн бодол эрхгүй төрүүлсэн юм.
Надад киногоос гойд таалагдсан зүйлс:
Киноны хөгжим
Сүүлийн үеийн технологийн өнгө дүрсний хамгийн байж болох төгс Dolby дэлгэцээр тухтайхан бүр хэвтэж байгаад шинэхэн нээгдсэн кино театрт үзэх боломж олдсон ч өөрийн мэдэхгүй бүр ганц ч үг ойлгохүй хэлээр буюу франц хэл дээр үзсэн нь энэхүү киноны хөгжимийг мэдрэх хамгийн давуу тал болсон юм. Кино эхлэхэд гудамжинд төгөлдөр хуур тоглож ая дээр нь бүжиглэж буй алиалагч. Шатаар өгсөхөд явах аяз. Хүн буудсаны дараах тэрхүү нэг чихэнд чийртэй чимээ...гэх мэт дурьдвал зөндөө их.
Хөгжим бол дээд зэргийн таашаал мөн юм. Харин энэ киноны хөгжим бол тансаглал мөн юм. Зүгээр киног үзээд зогсохгүй хөгжим нь бүхий л биеэр тэр чигт нь киног мэдрүүлж, сэтгэлж хоногшиж байсан юм. Артурын мэдэрч буй мэдрэмжийг ойлгоход киноны арын дуу, аяз, аялгуу, чимээ 200% тус болж байв.
Гол дүрийн жүжигчин
Ямар ч киног үзсэний дараа тэр кинонд жүжигчин нь тохирсон юм шиг санагдаж түүгээр нь л хүлээгээд авчихдаг. Тэр л яг энэ дүрийг бүтээж чадах байсан гэж кино болгоны дараа давтагддаг. Яахав зарим нэг киног эс тооцвол. Жишээ дурьдах нь илүүц явдал биз. Хүн болгонд киноны жүжигчдийг голсон тохиолдол бишгүй л байгаа. Жүжигчин болгон муу талын зэвүүн дүрийг бүтээж амилуулж чадах ч харцаараа жүжиглэж хамгийн гол нь харцаараа ярьж чадах нь ховор юм. Түүний харц нь нэг тийм хайр татмаар, энгийн аядуу зөөлөн, тэгсэн хэрнээ нэн гунигтай зөндөө нууцтай гүн, хайрламаар, өрөвдмөөр, өр өвдмөөр.
Киноны өнгө
Өнгө гэдэг нь оновчтой үг эсэхийг мэдэхгүй юм. Эффэкт гэх нь илүү амар ч юм уу? Санаагаа тайлбарлъя л даа. Сэтгэл зүйчийн өрөө саарал ногоон, анхны тайз болох жижиг барны ногоон шаргал, эмнэлэгийн өрөөний зэвхий ногоон өнгө гээд киноны өнгө тийм тод юм шиг хэрнээ холилдсон бүргэрүүлсэн сааралтуулсан завсрын өнгөнүүд. Ер нь тийм дотогшоо гунигтай хүн болгоны доторх шиг... Тэдний дуртай өнгөнүүд шиг... Киноны үйл явдал өрнөх өдрүүд нь хүртэл гуниглах дуртай хүмүүсийн дурладаг саарал, манантай, наргүй зэвхий өдрүүр. Хичнээн сэтгэлд дотно ойр өег өнгөнүүд гээч.
Эцэст хэлэхэд тэр өөрөөрөө байж, өөрийгөө гадагшлуулж өөрийгөө чөлөөлөв. Түүнээр бахархаж байна.
Тэр буруу юм хийгээгүй. Тэр зүгээр л буруу юм хийсэн, худалч хүмүүс, бялдууч амьтад л зохих шанг нь хүртээсэн. Тэр галзуу эсвэл гажиг амьтан биш. Харин хамгийн эрүүл хүн. Тэр зүгээр л нэг ганцаардсан залуу.
Магадгүй ингэж хэлж эдгээр зүйлсийг мэдэрч байгаа нь намайг мөн л гаж амьтан эрүүл бус сэтгэхүйтэй гэж бодогдуулж болох ч надад энэ нь хамаагүй. Би зүгээр л өөрийн бодлоо өөртөө үлдээмээргүй байсан юм ядаж л би бодлоо гадагшлуулж чадаж байна. Ядаж л өөрийгөө илэрхийлж чадаж байна. Харин яг өөрийнхөөрөө байгаагүй, өөрийнхөөрөө байж чаддаггүй, үргэлж худал багны ард үнэн төрхөө далдлагсдын, хүссэнээ хэлж чаддаггүй худал баг зүүгчдийн хажууд би хамаагүй эрүүл нээлттэй хүн юм.
Миний кино сэтгэгдлийг анхаарал хандуулж гүйцэт уншсан бол миний тавих гэж байгаа доорх асуултанд заавал хариулаарай.
Хэрэв та магадгүй буруу үйлдэл хийж бусдыг гэмтээж шархлуулж байж түүнээсээ аз жаргал, амьдралын таашаал авч амар амагланг мэдэрч уужирдаг болчихвол та ханамж тайвшрал авахын тулд эсвэл өөрийгөө тайвшруулахын тулд буруу үйлдэл болон гэмт хэрэг үйлдэж чадах уу? Хэн нэгнийг шархлуулж гомдоож чадах уу? Үүнийг хийж чадах уу?
“Инээмсэглэхээ боль”
Dulguun Batjargal
нийтлэгч өөрөө эвгүй нөхөр ажээ, төрөлхийн гомо азарга гомо бух гэж байдаггүйтэй адил гомо хүн гэж байхгүй гэдгийг аль эрт нотолчихсон. Ер нь нэг хүн сэтгэл гутралтай байлаа гэхэд бусад хүмүүс яагаад үүнд буруутай бөгөөд түүний гарын шүүс болж түүнийг тайвшруулах ёстой гэж. Хорвоо дэлхий дээр маш олон сэтгэл онгойлгох зөв хүн болох боломж байдаг бөгөөд хувь хүн түүнийг эзэмшээгүйн төлөө нийгэм яагаад буруудах ёстой гэж?
нийтлэгч өөрөө эвгүй нөхөр ажээ, төрөлхийн гомо азарга гомо бух гэж байдаггүйтэй адил гомо хүн гэж байхгүй гэдгийг аль эрт нотолчихсон. Ер нь нэг хүн сэтгэл гутралтай байлаа гэхэд бусад хүмүүс яагаад үүнд буруутай бөгөөд түүний гарын шүүс болж түүнийг тайвшруулах ёстой гэж. Хорвоо дэлхий дээр маш олон сэтгэл онгойлгох зөв хүн болох боломж байдаг бөгөөд хувь хүн түүнийг эзэмшээгүйн төлөө нийгэм яагаад буруудах ёстой гэж?
Надад бол хөгжим нь яахавдээ.байдаг л. Зохиол ч гэсэн нөгөө л нэг улиг болсон санаан дээр суурилсан. Хэрэггүй хэрэггүй сцэнүүд мэр сэр. Ер нь продюссерийн хүсэлтэнд яг л нийцүүлээл зохиол нь боссым шиг санагдсан. Шинэлэг юм бараг байхгүй шахуу.өмнөх кинонуудын сүр хүчинд харин нилээн л олон хүнд хүрсэн кино шиг боллоо.