Нийтлэл 11 сарын 21, 2019

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Цагаан соёот

Алс Умардын хязгаар бол хөдөлгөөн хурданд дургүй.Амьдрал бол хөдөлгөөн учраас хөдөлгөөнийг үзэн ядагч тэр бөглүү хязгаар нутаг хөдөлгөөн бүхнийг устгах хүсэлтэй мэт.

Ертөнц гэнэтийн явдлаар дүүрэн юм. Алс Умардын хязгаар нутгаас өмнө зүгийг дамжин Ганц нүдэт чоно, Кичи хоёрын дундаас мэндэлсэн Цагаан соёотын хүндхэн бөгөөд хэцүүхэн амьдралтай хэсэгхэн хугацаанд хамт байх нь уншигч миний сэтгэлийг шимшрүүлэн байлаа.
Цагаан соёотын түүх сэтгэл татам, гайхалтай үйл явдлаар дүүрэн.

Амьд амьтны эцсийн зорилго нь олз юм уу гэлтэй. Амьд амьтан хооллоно, өснө,үржинэ, дайтна энэ бол байгалийн тухай хууль.Амьд ертөнц энэ зарчим хууль ёсоор амьдардаг. Цагаан соёотын бие дэх амьдрал, түүний жолоодож буй хүн бол түүний аз жаргалын ширгэшгүй ундарга болж байв.Олзоо хөөж давхих нь тэр чигээрээ цэнгэл мөн.Тэр уур хилэн, тулалдаанд сэтгэл ханана.Тэр ч байтугай үл мэдэгдэх аюул занал нууцууд ч аж төрөн амьдрахад нь тусална.

Хүн бурханыг шүтдэг шиг цагаан соёот эзнийгээ бурхан мэт шүтнэ.Тэрээр умард хязгаараас ирсэн цагаас эхлэн Саарал Минж, Сайхан Смитт, Видол Скотт зэрэг эздийн гараар дамжин амьдралын хатуу хүнд бэрхшээл саадуудыг даван туулна.

Анхны эзний хүчин чармайлтаар чарганд зүтгэж сурсан тэр өөр эзний гар дээр очоод нохдын зодоонд оролцоно.Өдөр ирэх тусам саад тотгор,зовлон бэрхшээл нь олширно.Хорвоо дэлхийтэй мэдээ орсон цагаас эхлэн танилцсан,түүний сониуч байдал нь, эцэг эхээсээ өнчирч,зовлонг даван туулах нь түүнийг улам хүчирхэг,итгэл төгс болгоно. Амьдрал түүний харгис хатуу, догшин хэрцгийг зөөллөж жинхэнэ дайчин чоно болгосон аж.
Түүнд үнэхээр хайр ивээл л дутаж байсан.
Чоно гэхээсээ илүүтэй нохойн шинж чанар нь илүү давамгайлсан болохоор хүний үйл хөдлөл,сэтгэл зүрхийг маш сайн ойлгоно. Амьтад ийм л ухаантай аж.Хэдий бидэнтэй ярьж чадахгүй ч гэлээ эзнийхээ үйл хөдлөлөөр дор нь л таньж мэддэг.Үүнийхээ хэрээр эцэстээ эзнийхээ хайр ивээлийг хүртэнэ.

Нохой эзэндээ үнэнчээ гэдэг...

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-11-22

    Jack London. baigali hun 2 iin shuteltsee, zolgui gunigt yavdal bichihdee bol master l daa.az jargaltai zohiol bichihdee bol tiim saingui gej boddog,Yalanguya zohioliinh ni az jargaltai tugsdug hesguud ni hungun hiisver yum ajilglagdaad baidag yum.

arrow icon