Нийтлэл 11 сарын 22, 2019

Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргаас чөлөөлсөн ч цэцээс огцруулсангүй

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар Д.Одбаярыг цэцийн даргын албан тушаалаас нь чөлөөллөө.

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нь өөрийн хүсэлтээр даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн  Зургаадугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат хуралдааныг удирдаж, түүний хүсэлтийг хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон Үндсэн хуулийн цэцийн нийт 9 гишүүнээс ил санал хураахад, ҮХЦ-ийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх Д.Одбаярын хүсэлтийг санал нэгтэйгээр хүлээн авлаа.

 

Сэтгэгдэл бичих

    • дамдинчойжоо
    • 2019-11-23

    эрлэгт авна даа

arrow icon