Нийтлэл 01 сарын 30, 2020

Өнөө үеийн үнэн тэгээд юу болов?

 “Хэрхэвч хүрч үл чадах үнэнийг” тойруулан “Ийм байхаас зайлахгүй”, “Үгүй, гарцаагүй энэ мөн” гэлцэн хэмлэлдэх нь даанч мунхаг явдал. Тиймээс өгөгдсөн фактаас хүн бүр өөр өөрийнхөө ойлголтоор үнэнийг тунгаагаад явбал болоо бус уу, гэх санаа л хамгийн бодитой бас зохистой сэтгэлгээ гэж хэлж болмоор. Мөн Дьюийн хэлэх “Инструментализм” гэдэг өнцгөөс, хүн тус бүрийн хувьд ашигтай гэж санагдсан санаагаа сонгоод явах нь ч бас байж болох хувилбарын нэг гэж санагдана.

Гэхдээ эдгээр нь үгүйдээ л Сократ болон түүний шавь нарын амиа золин байж олж мэдэхийг хүссэн тэрхүү “үнэн (жинхэнэ тэр нэгэн зүйл)” гээчээс арай л ондоо юм шиг сэтгэгдэл төрнө. Гэх үү дээ, ер нь явж явж хүн төрөлхитөний мөнөөх “туйлын үнэний эрэл” нь “Үнэн гэдэг чинь хүн бүрийн хувьд харилцан адилгүй шүү дээ“ гэх нийтийн тооллын өмнөх үеийн гарааны цэг дээрээ бүтэн нэг тойроод ирчихсэн бололтой юм.

Яагаад ийм болж орхив оо? Үүний учрыг хоёр үндсэн шалтгаанд базаж тайлбарлах гээд үзье.

 Үнэний эрэл сүйрлийн ирмэгт тулсан нь

 Харилцан ялгарах үзэл бодлууд гарч ирвэл “хүн болгон адилгүй юм чинь” гээд гал унтраасан үг хэлэлгүй тууштай тэмцэлдсээр, илүү дээд үнэнд хүрч очих ёстой гэх нь орчин үеийн философийн гол санаа нь байсан. Зүйрлүүлж хэлбэл, цагийг эзэгнэсэн хоёр баатар нэвширтэл зодолдож зодолдож, эцэстээ салж хагацашгүй сайн найзууд болдог зарим Холливудын кинотой төстэй дүр зураг юм.

Харин өнөө үе бол нэгэнт тийм энгийн дардан байхаа больжээ. Улс болгон эзэмших болсон хөнөөлт зэвсгүүд тоогүй олноороо. Атомын, бактерлогийн гээд төрөл төрлөөрөө. Хэрэв тэд өчүүхэн өгөө авааны зөрүүн дээр дөрөөлөн босч, ямар нэгэн далимаар тэдгээр зэвсгүүдээ хэрэглэж орхивол, тэр дороо дэлхийн 3-р дайн дэгдэж, тэр нь магадгүй хүн төрөлхитөний хойдохыг унших биз. Өнөөгийн хүн төрөлхтөн яг л ийм, өөрийнхөө хоолойд өөрөө хутга тулган амьдарч явна. Тэгээд ийм нөхцөл байдалд байгаа хэрнээ, хүмүүс одоо ч бас “туйлын үнэн” гэгдэх ямар нэгэн абсолют үнэлэмжийн хэмжүүртэй (шашин, улс төрийн үзэл гэх мэт) хөөцөлдөн өрсөлдсөөр, сүйрлийн ирмэг дээр дэнжигнэн тогтож байна. Тиймээс хүмүүс бид одоо нэгэнт “Туйлын үнэний төлөө тууштай тэмцэлдье” хэмээх хуучны арга барилаар мунаглан зүтгүүлэх тун боломжгүй болжээ. Энэ цаг үе бол “үнэнийг эрэлхийлэх хүний хүсэл мөрөөдөлд” чирэгдэн, ертөнц ч мөхөж мэдэх цөвүүн цаг юм.

Нэгэнтээ ийм түгшүүрт үе юм хойно, өнөөгийн мэдлэгт хүмүүс “Заа яахав дээ, хүн бүр, улс бүр өөр өөрсдийнхөөрөө шдээ. Өөр соёлтой, өөр шашинтай, өөр улс төрийн дэглэмтэй ч бай, бүгд эвтэй найртай л байцгаая” гэлцэн уриалах болж, харьцангуй үзлийг дагахаас өөр аргагүй болсон хэрэг юм.

 Мэдлэгийн салбарууд чадамжийн хязгаартаа тулж очсон нь

Үүнээс гадна, бодит байдал дээр үнэний эрэл хайгуул маань өөрөө гацаанд орж эхэлсэн бэлэн жишээ ч байна. Тухайлбал абсолют үнэний эрэлд өвдөг сөхөрч орхисон нь зөвхөн философиор хязгаарлагдахгүй. Үнэндээ шинжлэх ухаан, математикаас авахуулаад бүхий л мэдлэгийн салбарууд хэдийнэ үнэний өмнө хүчин мөхөсдөхөө хүлээн зөвшөөрсөн нь бий. Сонирхолтой нь, философи орчин үеийн философиос өнөө үеийн философи тийш шилжиж, оюун ухаан хийгээд туйлын үнэнийг шүүмжилж эхлэх тэр цаг үетэй давхцан дуу дуугаа авалцаад, төрөл бүрийн салбарт “үнэнг мэдэх боломжгүй” тухай элдэв онолууд ээлж дараалан олдсон юм. Яг л тохиолдлын давхцалууд. Тэр бол шинжлэх ухаан болон математикийн овгорууд хуйгаараа толгой гудайн зэвсгээ хураалгаж буй мэт онцгой цаг үе байлаа.

Жишээ нь, физикийн салбарт олдсон Тодорхойгүйн зарчим байна.

Ерөөс физикийн салбарын хувьд хүрч очих ёстой “туйлын үнэн” гэж юу хэмээвээс, мэдээж хэрэг “бүхий л физик үзэгдлийн цаад учир шалтгааныг олж нээх” явдал. Бодит байдал дээр ч физикчид судалгаа туршилтууд өрнүүлсээр молекул, атом, атомын цөм, протон гэхчилэн улам бүр бичил ертөнцийг нээн илрүүлж, лавтайяа ойрын хугацаанд орчлон ертөнцийг бүрдүүлж буй хамгийн язгуур биетийг төгс таньж мэдэх болов уу хэмээн бүгдээр амьсгаа даран хүлээж байлаа. Гэтэл Тодорхойгүйн зарчмын нээлтийн улмаас дээрх хүлээлт нэгэнт агаарт замхран бөхсөн билээ.

Тодорхойгүйн зарчим гээчийг энгийнээр хэлбэл “шинжлэх ухааны ажиглалтын хязгаарыг” харуулдаг онол гэж болно. Энэ онол ёсоор бол, физикт “зарчмын хувьд хэрхэвч ажиглалт хийх боломжгүй орон зай” ямагт оршин байх нь нэгэнт тодорхой болсон. Ямар ч суут эрдэмтэн байгаад “физикийн хувьд ажиглалт хийх боломжгүй зүйлийн” тухайд даанч яагаад ч нэмэргүй. Үсрээд л “ер нь нэг иймэрхүү л болов уу даа” гэж хоосон төсөөлөхөөс хэтрэхгүй. Эцсийн эцэст физик нь өөрийн ажиглалтын хязгаарыг тогтоосноос хойш, тэрхүү хязгаарын цаагуур цэлийх ертөнцийн тухай судалгаа хийх нь одоо нэгэнт боломжгүй явдал болжээ (Тодорхойгүйн зарчмын тухай нарийн ширийнийг блогоос сонирхоорой). Мөн математикийн салбарт олдсон Гүйцэт бусын теорем байна.

Эрт цагаас нааш математик гээч нь, ямар ч математик бодлогын хариуг гаргах чадвартай туйлын төгс онолын систем хэмээн итгэгдэж иржээ. Гэтэл гайхалтайгаар, тийм бус болох нь математикийн аргаар батлагдаж орхих нь тэр. Тэрхүү баталгааг Гүйцэт бусын теорем гэж нэрлэдэг ба, энгийнээр тайлбарлах юм бол, математик нь өөрийнхөө систем дотор “үнэн худлыг нь батлах боломжгүй гажиг асуудал (буюу тэгшитгэл)” зохиох боломжтой гэсэн теорем юм. Тийм гажиг асуудлыг дотроо агуулж буйгаас хойш, математикийг төгс онолын систем гэж хэлэх аргагүй. Тэгвэл, математикийн системийг улам өргөтгөөд, илүү хүчирхэг онолын систем бүтээн босговол болчих мэт санагдавч, тэгээд ч мөн л тэр системийн хувьд гажиг асуудал (батлах боломжгүй бодлого) оршин байх л болно.  Тиймээс ерөөс төгс төгөлдөр онол боловсруулах нь өөрөө үл гүйцэлдэх санаа юм (Гүйцэт бусын теоремын тухай нарийн ширийнийг блогоос сонирхоорой).

Эцсийн эцэст хүн төрөлхтөн Тодорхойгүйн зарчмыг даван гарч огторгуй ертөнцийн жинхэнэ төрхийг олж нээх ч боломжгүй, Гүйцэт бусын теормыг даван гарч математикийг төгс болгох ч боломжгүй юм. Дээрхээс гадна ч бас Хаосын онол, Расселийн парадокс гэх зэргээр, мэдлэгийн салбаруудын хөгжилд садаа болохуйц онолууд хойно хойноосоо олдсоор ирсэн. Нэг ёсондоо, цаг үе урагшлах тусам үнэн ил болох нь битгий хэл, харин ч “хүрч үл болох үнэнүүд” нь олшроод ирсэн хэрэг байлаа.

Мэдлэгийн салбаруудын чадамжийн хязгаарын дээрх нээлтүүд бол, шинжлэх ухаан хөгжөөд явбал хэзээ нэгэн цагт ертөнцийн тухай тайлагдаагүй зүйл нэг ч үлдэхгүй болох болов уу хэмээн эгэлээр итгэж ирсэн хүмүүсийг том цочролд оруулсан юм. Урьд цагт Кант үнэнийг “Хүний туршлагын хэв шинжийн хүрээн дотор судлах боломжтой” хэмээн тодорхойлсон бол, тэр нь явсаар хүмүүс “шинжлэх ухааны ажиглалтын хүрээ”, “математикийн шийдэж чадах хүрээ”-ний хязгаарт тулж очоод “Бид яг энэ хүртэл л судалж чадна, үүнээс цаашхийг бол зарчмын хувьд мэдэхгүй, хэзээ ч мэдэж чадахгүй” гэсэн тэрхүү “өөрийн хязгаарын цэгээ” нэгэнт олж харсан хэрэг байлаа.

Нэгэнт тийм бол, энэ мэт үнэний эрлийн асуудал хийгээд хязгаар нь тодорхой болсон өнөө үед бид бүхэн үнэн гээчийн тухайд ямар байр суурь баривал зохилтой юм бол?

Ингэхэд, өнөө үеийн философийн гол сэдвүүд бол “оюун ухааны шүүмж, өрнийн шүүмж, үнэний шүүмж” гэсэн ихэр 3 шүүмж боловч, үнэндээ “БУСАД (others)” хэмээх ахиад нэг чухал түлхүүр үг бий. Энэхүү БУСАД хэмээх түлхүүр үгийг хамруулан “Үнэн гэж юу вэ?” гэх асуудлыг дахин нэг тунгаан бодоцгооё.

Сэтгэгдэл бичих

    • Миний үзэл бодол
    • 2020-03-02

    Сайхан бичжээ. Шударга ба үнэн ч гэх шиг ийм харьцангуй үл гүйцэлдэх ойлголтуудаар ард түмний тархийг угааж хагаралдуулж талцуулж нүдийг нь сохолдог 1 институт монголд байна. Тэр нь нам. Хувь хүмүүсийн хөгжлийн төлөө үзэл бодлоороо нэгдсэн байх ёстой байвч эсрэгээрээ өөрсдийн өчүүхэн шунал дээр нийлсэн бүлэг болсон нь тун харамсалтай. Системийн алдаа түүнээс гарах буруу бодлогууд, нийгэм хохирох, хөгжлөөс хөндийрэх нь Эндээс л үүсэл гарал нь гараад бгаа юм. Мэдээж төрийн зохион байгуулалт ба хуулиуд нь төгс төгөлдөр зүйл биш. ардчилсан нийгэм нь алдаагаа засч сайжруулаад цааш хөгждөг нийгмийн байгууламж. Гэвч ардчилалсан нийгэм дээрхи ойлголтгүй бол Улам бүр чадваргүй институцуудын нөлөөг бэхжүүлдэг муу талтай. Хувь хүмүүсийн боловсрол ба зөвд тулгуурласан ойлголтоос ихээхэн зүйл шийднэ. Гэвч одоогоор хүмүүс энэ талаар ухаж ойлгох боломж алга. 1 нүдийг нь шударга ёс нөгөө нүдийг нь талцал хоосон амлалт 2 хааж орхиж. Учир начирыг нь ойлгочихвол ч ардчилсан нийгэм журам байгуулахад амархан лдаа уг нь.

arrow icon