Би энэ вирусыг арай өөрөөр харж эхэлж байна. Хүн төрөлхтөн нэгэн зэрэг пауз авч яах гэж амьдарч байгаагаа ухаарч, үхэл гэж байдгийг санаж, тэр хүртэл үнэ цэнэтэй амьдарч, тэр үнэ цэнэ нь ажил төрөл нэр хүнд, эд баялаг биш хайртай хүмүүс нь байсныг олж харж, тэдэнтэйгээ байх хугацаа маань асар богино болохыг ойлгож, нээсэн.
Одоо та бүхэн вирус гараагүй байсан бол гээд бодоод үз. Өдийд өнөө л хэвээрээ зам дээрээ түгжрээд, ажил дээрээ алалцаад, хоорондоо хараалцаад, мөнгө, төлбөр л бодоод, шал танихгуй хүмүүст сэтгэдэл төрүүлэх эгондоо баригдаад, шал хэрэггүй юм авах хэрэгцээндээ цухалдаад 7 тэрбумаараа хаашаа ч юм гүйлдээд, амьдралын үнэ цэнийг бодох ч сөхөөгүй байж байгаа.
Хүүхэдтэйгээ байх хугацаагаа хамт тоглох, инээж хөөрч, юу хүсдэг, мөрөөддөг, ямар онцлогтой, бодолтойг нь ойлгох, сургах, ярилцах, амьдралынх нь тасаршгүй хэсэг нь гэдгээ мэдрүүлэх биш бас л хоол, цэнгээн, тоглоомын газруудаар явж их мөнгө зарснаа гавьяа гэж хардаг. Яг үнэндээ тэдэнтэйгээ хамт байдаггүй л байж.
Ханьтайгаа байхдаа мөнгө, ажил, авна, олно, хэрэгтэй, хэцүү байна , завгүй байна, ядарч байна, ганцаараа баймаар байна л гэдэг хэдхэн яриатай байснаас яг нүд рүү нь харж, гарыг нь атгаж, ямар ч зорилгогүй дэмий юм ярьж, мангартаж, инээж, мөрөөдөж хөөрөлдөж сууснаа санаж байна уу? Эцэг эхдээ хань болж өдөр хоногийг хамт өнгөөрсөн үү?
Байгаль ээж бидэнд Зогс, хаашаа гүйлдээд байгаа юм бэ?, өөрсдийгөө нэг эргэж харцгаагаач гэсэн сануулга өглөө.
Хүчээр биднийг нэг дор, нэг гэрт, хамтдаа сууж ярилцах, хооллох, цагаа өнгөрөөх боломж олголоо. Хайрлаж байгаа гэж итгэдэг худлаа дүр эсгэлт чинь хайртай нэгнийг нь авч одоход хийгээгүй, амьдраагүй, ойлгоогүй, цаг гаргаагүй гэдэг харамсал л дагуулна гэдгийг санууллаа.
Эрлэг ирээд маргааш чамайг авч явнаа гэхэд гялс амжаад хэдэн цаастай болъё, гялс үхтлээ идье, гялс мөрөөддөг хүүхэнтэйгээ унтая гэх үү хайртай бүхэнтэйгээ нэгэн өдрийг амьдралын үнэтэй дурсамж болтлоо хамт өнгөрөөе гэх үү? Үхэл биднийг угаасаа авна. Тэр хүртэл яах ёстой вэ? Хүн ёсоор амьдрах ёстой юм байна.
Томоор нь харвал дэлхийгээрээ нүргэлж, хүн төрөлхтөн солиорч эхэлсэн. Том том Эдийн засаг, зогсолтгүй ажил, харилцаагүй хүмүүс, сэтгэлгүй амьдрал, хэрэгцээгүй хэрэглээ бидний зовлон болсон. Яг амьдарч байгаа хүн бараг алга. Өдөр тутмын үхэл, өвчин, зовлон, дайн бидэнд ердийн зүйл болж, айхаа ч байж, тоохоо ч больж, нэгэн дээрээ гишгэлэн алхсаар.
Яг үнэндээ энэ вирус бидний өдөр тутмын аймшигт харгислал, хайхрамжгүй байдал, үл тоосон харьцаанаас үүдсэн үхлийн хажууд дусал ч хүрэхгүй. Харин үхэл энгийн зүйл мэт болтлоо хахиржсан, хүн гээч амьтанд цочроо болж нүдээ нээ гэсэн мессэж болов.
Том корпораци, хүчтэй гүрэн , хэмжээлшгүй эд хөрөнгө, эрх мэдэл чиний амьдралын үнэ цэнэ огт биш гэдгийг ойлгууллаа. Ухаарцгаая, амьдарцгаая, хайрлацгаая!
Нүүр зургийн эх сурвалж: mymodernmet.com
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй [email protected], би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна ([email protected]) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно ([email protected]) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай. Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой ([email protected])