Нийтлэл 04 сарын 16, 2020

ФИЛОСОФИЧДЫН ХАРИУЛТ: Хууль болон хууль батлагчдын эцсийн зорилго юу вэ?

Эртны грекийн философичид хүний нийгмийн маш олон асуултад хариулт өгөн өөрсдийн бүтээлийг үлдээсэн байдаг. Сайн муу, шудрага ёс, зөвт нийгэм гээд хүний,нийгмийн амьдралын бүх асуултад олон талаас нь хариулт өгөн бичсэн. Тэрхүү бүтээлүүд нь өнөөдрийг хүртэл судлагдсан ба цаашид ч судлагдсаар байна.  Энэ удаад сонгуультай холбогдон Хууль , хууль тогтоогч ямар байх ёстой тухай авч үзье. Доор бичих бичвэр миний санаа биш ба олон мянган жилийн өмнө амьдарч байсан философичдийн санаа , санаанууд дээр зарим дүгнэлтийг хийсэн төдий болно.

Ямар хууль батлах вэ, хуулийн үндсэн шинж чанар нь ямар байх тухай бодвол томоохон асуултуудад хариулах хэрэг гарна. Яах гэж хууль байдаг вэ гэсэн асуултад ихэнх нь сайн ,сайхан амьдрахын тулд хууль байдаг гэж хариулах байх. Энэ асуултаас дахиад нэг асуулт гарна тэр нь Сайн, сайхан амьдрал гэж юуг хэлэх вэ? Хүн бүр өөр өөр хариулт өгөх байх. Энэ удаад Кант, Аристотелийн бүтээлүүд дээр бичигдсэн нийтлэг зүйл болох Ёс суртахуунтай, ёс зүйтэй амьдралыг сайн, сайхан амьдрал гэж үзье. Сайн сайхан амьдрах гэж ёс суртахуун, ёс зүйтэй амьдрах юм бол хуулийн зорилго ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөө чиглэгдэх нь.

Ёс суртахуунтай, ёс зүйтэй гэдэг нь юмыг зөв хийх , бие хүн өөрөө зөв байх ,хүмүүнлэг, өөрийгөө болон бусдыг ойлгон хүндэтгэдэг, аливаа зүйлийг аргалдаггүй, зальдадгүй, шудрага бус явдлыг тэвчдэггүй байх гэж ойлгож болно.

Нэг.Хууль батлагчдын зорилго юу вэ? Аристотелийн хариулт

Аристотел:

Улс төрчид хууль батлах замаар иргэдэд сайн дадал төлөвшүүлэн иргэдээ сайн иргэд болж чадна”. Энэ нь хууль батлагчдын мөрөөдөл , зорилго

гэжээ. Уг тодорхойлолт манай хууль батлагчдын хувьд хэцүү ,улсын их хурлын гишүүдийн зарим ард иргэдийн боломжоос улаан цайм хулгай хийдэг. Жишээлбэл “улсын их хурлын 16 гишүүд  жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авчээ”[1]. Хууль батлагч нь өөрийн эрх мэдлээ ашиглан сонгосон иргэдийнхээ боломжийг хулгайлан өөрийн хамаарал бүхий компанид олгож буй нь ёс суртахуунгүй байгааг харуулж буй үйл явдал мөн. Холбогдсон гишүүд нь хариуцлага хүлээхгүй гишүүн хэвээрээ, хууль баталсан хэвээрээ байгаа нь өөрийгөө болон сонгосон иргэдийг доромжилж буй хэрэг[2].

Аристотел улс төр зохиолдоо хүнийг улс төрийн амьтан, заавал улс төрд оролцох ёстой хэмээн үзсэн байдаг.

Хоёр. Хуулийн эцсийн зорилго юу вэ? Ёс суртахууны зарчим баримталсан шудрага хууль хэрхэн батлах вэ? Кантын хариулт

            Кантыхаар хүний үнэ цэнийг дээдэлнэ гэдэг өөрөө эцсийн зорилго. Эцсийн зорилго хүний үнэ цэнийг дээдлэх юм бол бүх хуулийн эцсийн зорилго ч мөн хүний үнэ цэнийг дээдлэхийн тулд хүний тулд байх ёстой болно. Дээрх философи дэлхийн ихэнхи улс орнуудын мөрдөн ажилладаг НҮБ-н Хүний эрхийн түгээмэл тунхаглалын суурь болсон.

            Кантын ёс суртахууны томъёолол гайхалтай ба тэрээр хүн ямар ч тохиолдолд үнэнийг ярих ёстой , хүн бүрийг логиктой сэтгэх чадвартай гэдэг үүднээс хүндлэл хүлээх ёстой, хүн өөрийн бие махбодид хүндэтгэлтэй хандах ёстой ... хэмээн бичсэн байдаг. Аливаа зүйлийн буруу зөвийг шүүхдээ заавал сэдлийг харах ёстой ,зөв зүйлийн төлөө хийсэн үү ,эсвэл өөрт ашигтай учраас хийсэн үү . Зөв зүйлийн төлөө хийсэн бол тэр үйлдэл өөрөө ёс суртахууны хувьд зөв , ашиг олохын тулд ёс суртахууны зарчим баримталсан бол буруу болно. Гэм хоргүй худлаа ярьсан ч тэр ёс суртахуунгүй. Гэм хоргүйгээр худлаа ярьж байгаа явдал өөрөө үнэний үнэ цэнийг ,шудрага ёсны үнэ цэнийг үгүйсгэж байгаа хэрэг.

 Ямарч тохиолдолд хууль батлагч өөрөө дээрх ёс суртахууны шаардлагуудыг хангаж байх ёстой .

Тэрээр Үндсэн хууль хүмүүсийн суурь эрхийг хөндөхгүй байх ёстой, Нийгмийн олонх нь ямар нэг үндсэн хууль баталсан гээд тэр үндсэн хууль шудрага гэсэн баталгаа болохгүй гэжээ.

Цэвэр практикч логик дээр суурилсан хууль ёс суртахууны шаардлага хангасан шудрага хууль болно.  

Цэвэр / практикч логик гэдэг нь хувийн сэтгэл хөдлөл ,мэдрэмжийг оролцуулахгүйгээр асуудалд зарчмын байр сууринаас хандан зөв зүйлийн төлөө шийдвэр гаргах.

Цэвэр практикч логик дээр үндэслэн хууль батлахын тулд хууль батлагч боловсрол,ёс суртахуунтай байх ёстой.

            Тэгэхээр хууль өөрөө цэвэр практикч логик дээр үндэслэх ёстой ба хуулийг баталж буй тэр этгээд өндөр ёс суртахуунтай байх шаардлагатай.

           

Худлаа ярих, хулгай хийх нь ёс суртахуунгүй байдлын илрэл ба манай хууль батлагчдын дийлэнх дандаа худлаа ярьдаг. Худалч, хулгайч ёс суртахуунгүй хүмүүсээр хууль батлуулах сонголтыг хийсээр байгаа нь харамсалтай ч харамсаад суухын оронд өөрчлөх хэрэгтэй.

Гурав. Жан Жак Руссо Хууль хэрхэн бий болсон бэ? Хууль тогтоогч ямар байх ёстой вэ? Жан Жак Руссогийн хариулт

           

Хууль тогтоогч нар төр улс дотор бүх талаасаа хамгийн гайхалтай агаад ер бусын хэмээн хүндлэгдэх ёстой ба ухаанаараа ч албан тушаалаараа ч тийм байх ёстой. Хуулийг захирч буй этгээд /УИХ /хүмүүсийг захирах эрхгүй бол хүмүүсийг захирч буй этгээд /Засгийн газар түүний харъяа байгууллагууд /хуулийг захирах эрхгүй.

Хувь хүн бүр өөрийнх ашиг сонирхолд нийцсэн засаглалын бодлого , засаглалыг сайшаахаас алс хэтдээ сайн талтай зүйлийг сайшаахгүй. Мөн хууль тогтоосны үр дүнд бий болох нийгмийн сэтгэл зүйп бүх хүмүүс хуулийг батлан гаргахаас өмнө ойлгох ёстой.Хамгийн ур чадвартай, боловсрол сайтай хүмүүс хуулийг батлах ёстой.

Эрх үүргийг нэгтгэж,шудрага ёсыг зорилгод нь хүргэхийн тулд бичмэл хуулиуд бий болсон.

Хууль батлан гаргах нь бүх нийтийн хүсэл зоригийн нэгдэл тул хаан ч тэр хунтайж ч  гэсэн хуулиас дээгүүр орших ёсгүй.

 Бид эрх чөлөөтэй төрдөг ч хүн бүр эрх зүйн этгээд байдаг. Иймд хууль бол бид бүгд өөрсдөө захирагдах ёстой ,бид бүгдийн өөрсдийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэж болно. Хууль нь нийтийн хүсэл болон нийтлэг нөхцлийн аль альныг нь хангадаг болохын хувьд илүү ухаалаг,зүй ёсных байдаг. Нийтлэг нөхцөлийг хангаагүй дүрэм журам хууль болж чадахгүй. Хууль эрх зүй гагцхүү иргэний нийгэм байгаа газар оршдог.

            Руссогийн үзсэнээр хунтайж байсан ч хуулийн өмнө тэгш байх ёстой. Манайд эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс нь хуулиас дээгүүр оршиж байгаа тохиолдол нилээд байна. Жишээ 1. ЖДҮ-сангаас эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл авсан хүмүүс хариуцлага хүлээгээгүй. Энэ явдал нь шудрага ёсны үнэ цэнийг үгүй хийж байгаагийн зэрэгцээ тэгш эрхийг алдагдуулж байна. Эрх мэдэлтэй эсхүл баян хүн бусдаас илүү эрх эдлэх ёсгүй. Гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлагаа хүлээх ёстой болохоос биш эрх мэдэлтэй ,мөнгөтэй юм чинь яахавдээ гээд хуулийн дээр байж болохгүй. Манай улсын хувьд батлагдсан хууль хэрэгжихгүй байгаа нь иргэний нийгэм хөгжөөгүйтэй холбоотой байж болно. Иргэний нийгмийн хөгжлийн тухайд зарим судлаачид Монголд иргэний нийгэм үүсэх хөрс бий болоогүй гэсэн байна.

Хуулийн эцсийн зорилго юу вэ? Жереми Бентамын хариулт

            Ютилитаризмын эцэг тэрээр Ард түмний аз жаргалыг илүү их болгох хууль батлах ёстой Жаргалыг илүү их болгох хууль тогтоогч нарын тэмүүлэл байх ёстой. Ямар хууль тогтоомж батлах вэ хэмээн эргэцүүлэхдээ төр ард түмнийхээ жаргалыг илүү их болгох тийм хууль батлах ёстой.Хуулийн зорилго эцэстээ ард түмнийг аз жаргалтай байлгах ёстой гэжээ.

Мэдээж энэ нь сайхан сонсогдож байгаа ч аз жаргалыг араас хөөцөлдөх нь нилээд асуулттай тулдаг.1 сая хүний аз жаргалын төлөө гэмгүй 100 хүнийг буудан хороож болно. 100 хүн хороосноор нийгэм аз жаргалтай болж байвал 1 сая хүний төлөө үүнийг хийх нь зөв болох юм.Нийтийг аз жаргалтай болгохийн тулд нэг хүний эрхийг зөрчиж болохгүй гэх үгүйсгэлтэй Бентамын онол тулдаг.

Дээр дурьдагдсан аз жаргалтай нийгэм,сайн сайхан нийгэм нь хоорондоо асар их ялгаатай. 

          

  21-р зуун учир илүү их аз жаргалын төлөө хөөцөлдөх биш илүү соён гэгээрүүлэх зорилго бүхий хууль батлах ёс суртахууны шаардлага үүсэх байх. Хулгай хийсэн хулгайчийг буруу зүйл хийлээ хэмээн шоронд хийх хууль батлахаас илүүтэй хулгай хийсэн этгээдийг дахин хулгай хийлгэхгүй байх соён гэгээрүүлэх ,буруу зүйл хийснийг нь ойлгуулах тийм хууль батлах хэрэгтэй.

Хамгийн их сонсдог үг: Хар масс, Боловсролгүй сонгогчид

Хар массын гайгаар нийгэм ийм байгаа юм . Сонгогчид боловсролгүй болохоор ийм байгаа юм гэсэн өгүүлбэрүүдийг зөндөө л сонссон байх. Гэхдээ эндээс асуулт гарна. Бүх нийтийн боловсрол тийм тааруу байгаа нь хэний буруу вэ?

Миний ч чиний ч сонгогдсон хүмүүсийн ч буруу. Бүх нийтийн боловсролыг сайжруулахын тулд хууль,тогтоомж хэрэгтэй. Хуулийн дагуу засгийн газар түүний харъяа БСШУЯ үйл ажиллагаагаа явуулдаг.Нийгмээ сайн сайхан болгох,соён гэгээрүүлэх тийм хууль тогтоомжийг батлахгүй байгаа тэр хүмүүсийг бид өөрсдөө сонгосон. Төлөөллийн ардчиллын хоржоонтой тал нь энэ байх. Ямар ард түмэн байна яг түүн шиг л улс төрчид байна гэдэг шүү дээ.

Тэгэхээр хувь хүн бие даан боловсрол эзэмших,бие даан олон талын мэдлэг олж авах шаардлага үүсэж байна.Сонгуульд оролцохоосоо өмнө барууны нам, зүүний намын ялгаа юу юм ? Надад аль үзэл баримтлал таарч байна зэргийг судлах шаардлагатай. Жишээлбэл барууны нам олонх болвол жижиг төр, чөлөөт зах зээлийг нилээд дэмжих юм байна зүүний нам бол төрийн оролцоо ихсэх юм байна гэх мэтээр. 

Хэрхэн зөв сонголт хийх вэ? Өөрийгөө компанийн захирал гэж төсөөлөе,Хүний нөөцийн менежерийн аргыг ашиглах нь

Компани ажилтан авахдаа сонгон шалгаруулалт хийдэг. Сонгон шалгаруулалт 3-4-н үе шаттай явагддан ба эхний ээлжинд аль ч компани анкетийн сонгон шалгаруулалтыг хийдэг. Анкетын сонгон шалгаруулалтаас тэр хүний гэр бүлийн байдал, эзэмшсэн мэргэжил,ажлы туршлага,ур чадвар,гадаад хэлний мэдлэг , хөрвөх чадвар зэргийг харан 2 дахь шатны ярилцлаганд дуудах эсэхээ шийддэг.Ярилцлагын үеэр ажил горилогчийн биеэ авч явж буй байдал,өөрийгөө илэрхийлэх чадамж ,тухайн хүний үзэл бодол үнэт зүйлстэй танилцахын зэрэгцээ манай компанид ажилд орвол уг хүн ямар үнэ цэнэ бүтээх,өсөлтөд нөлөөлөх чадамжийг олж хардаг.Тухайн хүний үзэл бодол ,ур чадвар компанийн хэрэгцээтэй нийцэж буй тохиолдолд ажлын санал тавьдаг. Ажилд орсоны дараагаар нь ажилтанд удирдлага нь хяналт тавьж,сайн ажиллаагүй тохиолдолд шаардлага тавьдаг. Шаардлагыг үл тоон ажиллахгүй байгаа тохиолдолд сануулах хуудас өгөн ажлаас нь чөлөөлөн өөр ажилтан авдаг. Энийг уншиж буй уншигч та өөрийгөө Компанийн эзэн хэмээн үзэж танай тойргоос сонгогдох хүсэлтэй байгаа хүмүүст дээрх шаардлагуудыг тавих хэрэгтэй. Хувийн намтар нь ямар байна, туршлага нь ямар байна гэх мэт анкетын шалгаруулалтыг хийсний дараагаар нэр дэвшигчийн уулзалт дээр очин асуухыг хүссэн асуултаа асуух хэрэгтэй. Ямар хууль батлах вэ? Намаас дэвшиж буй тохиолдолд танай намын үзэл баримтлал,таны үнэт зүйл хооронд зөрчил байдаг уу ? Та идеалист уу ,реалист уу гэх мэтчилэн.

Сонгогдсон тохиолдолд тухайн хүний ажилд хяналт тавих үүрэгтэйн зэрэгцээ сайн,сайхан нийгмийг шаардах эрхтэй. Ингэж чадсанаар бид төлөөллийн ардчиллын сайн талуудыг мэдрэх боломжтой.

Нийгэм хөгжихгүй байгаа нь залуусын буруу юм шиг ойлголт нилээд байдаг ,шалтгаан нь сонгуулийн оролцоо муу.

18-35 насны 3 залуу тутмын 1 нь сонгуульд оролцохгүй байна гэж Конрад Аденаурын судалгаанд тусгагджээ. Оролцохгүй байгаа шалтгаан нь таалагдах улс төрч эсхүл улс төрийн нам байхгүй байна гэсэн байна. Залуус улс төрийн сонгуульд идэвхтэй оролцсоноор өөрчлөлтийг авчирах боломжтой.Залуусын сонгуульд оролцох оролцоо бага тул бүрэн эрхийн хугацаанд олигтой хууль баталж чадахгүй хүмүүс сонгогдож байна гэх шүүмжлэл их байгаа юм.Ийм учир заавал сонгуульдаа оролцох шаардлагатай,сонгох хүн эсвэл нам байхгүй бол хэнийг ч сонгохгүй байж болно.Сонгуулийн тухай хуулинд “Сонгогч нэг ч дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба уг саналын хуудас хүчинтэй саналын хуудаст тооцно”[3] гэж заасан байна.

Бид сонгуульд өрсөлдөж буй нэгнийг сонгуульд нэр дэвшээчээ гэж гуйдаггүй.  Өөрийн хүсэл зоригоороо сонгуульд өрсөлдөж буй этгээдийг сонгохдоо илүү хариуцлагатай байя. Сонгогдсон хүнд ч сайн хууль батлахыг шаардаж үйл ажиллагаанд нь хяналт тавъя. Энэ ардчилсан улсын иргэний үүрэг. Та сайн сайхан нийгмийг хүсдэг бол тэр нийгмийг байгуулах үйл ажиллагаанд өөрийн биеэр идэвхтэй оролцоорой.

 

 

Эцэст нь хунтайж ч хаан ч хуулийн дээр орших ёсгүй. Нийгмийн сайн сайханд зориулагдсан хууль хэрэгтэй байна.

 

 

 

 

Ашигласан эх сурвалж:

Aristotel – /Politics/ https://socialsciences.mcmaster.ca/econ/ugcm/3ll3/aristotle/Politics.pdf

Aristotel /Nicomachean Ethic/ https://socialsciences.mcmaster.ca/econ/ugcm/3ll3/aristotle/Ethics.pdf

Jan Jak Rosseau -Social contract https://socialsciences.mcmaster.ca/econ/ugcm/3ll3/aristotle/Ethics.pdf /page 18-20/

Immanuel Kant- Critique of the Reason / http://www.metaphysicspirit.com/books/The%20Critique%20of%20Pure%20Reason.pdf/

Jeremy Bentham-An introduction to principles of morals legislation / http://www.angelfire.com/md2/timewarp/bentham.html

Immanuel Kant Groundwork of the Metaphysic of Morals

Jeremy Bentham-An introduction to principles of morals legislation

Micheal Sandel -Justice :Whats the right thing to do ?P26-30 ,2008

Micheal Sandel-What money cant buy ? P47-50,2012

John Rauls - On liberty / https://socialsciences.mcmaster.ca/econ/ugcm/3ll3/mill/liberty.pdf /

Immanuel Kant :https://plato.stanford.edu/entries/kant/

Одоогоор УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, нэг дэд сайд ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болоод байна (ENGLISH VERSION)https://ikon.mn/n/1fdw

ЖДҮ-н зээлтэй нэр холбогдсон гишүүдийн тайлбар http://gogo.mn/r/mnq2q

Watchdog https://www.trends.mn/watchdog?page=2

Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хууль 71.10-р заалт 2019 он 

Одоогоор УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, нэг дэд сайд ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болоод байна (ENGLISH VERSION)https://ikon.mn/n/1fdw

[2] ЖДҮ-н зээлтэй нэр холбогдсон гишүүдийн тайлбар http://gogo.mn/r/mnq2q

Watchdog https://www.trends.mn/watchdog?page=2

[3] Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хууль 71.10-р заалт 2019 он

Сэтгэгдэл бичих

    • MONGOLIA NEWS
    • 2022-10-20

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид ([email protected]  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй [email protected] хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258

    • Шалтгаан & Шийдэл
    • 2020-04-17

    Манай үеийн залуус аливаа зүйлд ул суурьтай хандаж байгаад нь баярлаж байна. Амжилт! Өөрөө анзаарч л байгаа байх. Манайд хаа газар элдэв завхрал, хээл хахууль, өөрсдийн эрх ашгийн төлөөх тэмцэл, хөөрхөн жижиг жижиг политик/улс төрд, байгууллагад/ явагдаж л байгаа. Харин өөрийн чинь дээрх бичсэнтэй санал нийлэх хүн нээрээ л манайд ховор байгаа харагддаг. Ямар ард түмэн байна, тийм удирдагч байна гэдэгтэй бүр санал нийлдэг болчоод байгаа. Одоогийн бид нарын муулаад байгаа УИХ -н гишүүд зэрэг бол бид нарын шууд тусгал нь гэж боддог. Тэд нар буюу бид нар яагаад тийм байна? Учир нь бид системтэй мэдлэгтэй болоогүйх буюу нээх сүртэй нэрлэдгээр, соён гэгээрэл дутуугийнх. Одоо яах вэ? Бид л тэр өөрчлөлт нь болох хэрэгтэй болчоод байх шиг байна. Чи өөрийнхөө орчин тойрноос энэ хүн хэрэв УИХ гишүүн болбол идэж уух уу? гэж нэг төсөөлөөд үзээрэй. Дараа нь би хэрэв УИХ гишүүн болбол идэж уух уу? Элдэв санал, хамтран ажиллах хүсэлт, харилцан ашигтай дэмжлэг зэрэг хүрээд ирвэл яах уу? гээд.. Тэр үед л нөгөө ёс суртахуунтай байх үгүй нь хэмжигдэх байх даа.. :)

arrow icon