Ахмад үе бидэнд юу үлдээв, бид яаж сүйтгэв
1. Монгол инженерүүд дэлхийн түвшний шалгуурыг хангаж Солонгос, Тайланд, Оросын нисэх онгоцны засвар үйлчилгээг хийдгийг та мэдэх үү?
2. Ийм чадамж бүрдэхэд 40-өөд жилийн өмнө Филатова гуайн санаачлагаар байгуулсан Залуу техникчдийн ордон чухал нөлөөтэй.
3. Филатова гуай "БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ" уриа гаргаж Хүүхдийн парк, Найрамдал зуслан, Хүүхдийн ордон, Хуримын ордон, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийг олноор байгуулсан.
4. Өнөөгийн монгол залуучууд дэлхийтэй хөл нийлүүлж, оюун ухаан, спортын зарим салбарт манлайлж байгаа нь ахмад үеийн хүндээ зориулсан бүтээн байгуулалтын үр шим юм.
5. Харамсалтай нь Монголын залуучуудад их буян хийсэн тэр эмээ өтөл насандаа ганцаардмал, даруухан амьдарсаар өөд болсон.
6. Гэтэл 1990 оноос хойш төр барьсан хүмүүс ахмад үеийн хүүхдийн төлөө бүтээн байгуулсныг булаан авч, нурааж, үгүй хийж ирлээ.
7. Цэдэнбал, Филатова нарыг өөрийн намдаа хамаатуулах гэж оролддог хэрнээ бодит байдал дээр яг эсрэг зүйл хийдэг.
8. Хүүхдийн паркийн газрыг хувьд шилжүүлж зэрэмдэглэсэн. Хүүхдийн төлөө фондын байшинг нурааж банк барьсан. Хүүхдийн кино театрыг зайлуулж хөрөнгийн бирж болгосон. Төв музейг нураасан. Харин намынхаа байрыг бол шинээр гоё барьсан.
9. Саяхан Цэдэнбал гуайн тухай "Түүх мартахгүй" гэдэг кино гарсан байна. Тэгвэл ахмад үеийн хүүхдийн төлөө хийсэн бүтээн байгуулалтыг булаан авч, нураасан балмад ажиллагааг нь ёстой ТҮҮХ МАРТАХГҮЙ !
10. Эрэмбийн хувьд зах, банк, дэлгүүрээс илүү хүний хөгжил, соёл боловсролыг анхаарч ирсэн Монголын УЛАМЖЛАЛТ бодлогыг шинэ үеийн залуучууд үргэлжлүүлнэ.
зөв зүг рүү эргүүлэх замыг одооноос хутгаар ч болсон эхлүүл.
30 жил буруу л яваад байгаам даа, зөв тийшээ эргэхийг нь мань мэт үзэж чадахгүй өнгөрөх нь ойлгомжтой.: