Нийтлэл 05 сарын 11, 2020

Шүүх яагаад улс төрчид , ерөнхийлөгчөөс хараат бус байх ёстой вэ?

Буруу зөвийг хэрхэн шийдэх вэ? Шударга ёсыг яаж тогтоох тухай асуудлууд хүний нийгмийн хамгийн чухал асуудлын нэг яах аргагүй мөн.

Хуучин гэрээнд шүдийг шүдээр, нүдийг нүдээр гэж заасан байдаг. Утгачилбал чи миний шүдийг хугалсан бол би бас чиний шүдийг хугална –ингэвэл шудрага болно гэсэн утгатай юм уу даа. Харин өнөөдрийн дэлхийд шүдийг шүдээр , нүдийг нүдээр солих нь шударга биш. Чи эхэлж намайг цохисон харин би биеэ хамгаалах зорилгоор чамайг цохисон чинь чиний шүд хугарчихсан , бас чи миний гарыг хугалсан шүү дээ ч гэх мэтээр хэрэг явдал үргэлжилж болно. Цагдаагийн байгууллагад шалгагдан уг явдалд А буруутай юу эсхүл Б буруутай юу гэдгийг гагцхүү шүүхийн шүүгч л шийднэ.Шүүхийн шүүгч л хэн нь буруутай ,хэн буруугүйг тогтооно өөр хэн ч биш.Зөв бурууг тогтоодог , хэргийн материалтай танилцан задлан шинжилгээ хийж, хоёр талын байр суурийг сонсох гэх мэтээр ажиллагаа үргэлжилсний эцэст шүүгч хэнийх нь зөв бурууг тогтооно. Ихэнх тохиолдолд шүүгч хүний амьдралыг тэр чигээр өөрчлөх тийм шийдвэрүүдийг гаргадаг. Мэдээж үнэн ялдаг , ялаагүй байсан ч цаг хугацааны хувьд үнэн ялж, худлаагийн төлөөс төлөгддөг. Шударга байдал , үнэний үнэ цэнийг алдагдуулахгүйн тулд шүүх ажилладаг. Гайхалтай байгааз ? Шударга ёсны үнэ цэнийг , үнэний үнэ цэнийг алдагдуулахгүйн тулд шүүх , шүүгчид байдаг гэхээр.

Тэгэхээр асуулт үүснэ. Шүүх гэж юу вэ ? Шүүгч гэж хэн бэ?

Утгын хувьд шүүх гэдэг үгийг харвал ямар нэгэн зүйлийг шүүнэ тэр нь ус ч байж болно үнэн ч байж болно. Үнэн, шудрага ёсыг шүүдэг институцийг нь шүүх гээд ус шүүдгийг гэнэ ус шүүгч гэдэг байх.

Харин Шүүгч гэж хэн бэ гэвэл ямар нэгэн зүйлийг шүүдэг хүн. Зөв бурууг шүүх эрх нь хуулиар олгогдсон бол тэр хүн шүүгч болно. Ардчилсан нийгэмд уул нь шүүгч л биш бол хэн ч хэнийг шүүж буруутган гэм буруутайд тооцох эрхгүй. Яахав санал бодлоо илэрхийлж болно.

Хүний л амьдралын төрөхөөс үхэх хүртэл бүхий л процесс байгалийн эсхүл нийгмийн хуулинд захирагддаг. Байгалын хууль нийгмийн хуультай харьцуулахад шударга. Нийгмийн хууль тийм ч шударга биш тул хууль,шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавьж байх нь төлөөллийн ардчилсан нийгэмтэй улсын иргэний үүрэг.  

Шударга ёсыг хамгаалах институц болох шүүх , үнэн зөвийг тогтоох шүүгч нь хараат бус байх ёстой.

Нэг.Шүүх,шүүгч хараат байвал ямар үр дүн үүсэх вэ?

            Ерөнхийлөгч Дорж шүүгчдийг томилдог,шүүх засаглалд оролцох эрх мэдэлтэй гэж төсөөлье. Бүх ард түмнээс сонгогдоод удаагүй байгаа Ерөнхийлөгч маань 4-н жилийн хугацаатай ажиллана. Тэрээр  шүүгчдийн заримыг солих ,шүүхийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй тул шүүгчдийг сольжээ. Өөрт нь таалагддаг сонгуульд нь хамтарсан ажилласан Ганаа, Тулгаа нар шүүгч болов. Ерөнхийлөгч ажлаа хийгээд явж байтал өрсөлдөгч намын Балдан уурыг нь хүргээд байв , дарамтлаад байгаа ч юм шиг , тэгээд   доо эцcийн эцэст би бүх ард түмнээс сонгогдсон , би шүүгчдийг сонгох ,шүүхд тодорхой хэмжээний эрх мэдэлтэй хүн . Энэ Балдан арай л хэтэрч байна.

Ер нь Ганаа ,Тулгаа хоёрыг дуудъя – Хэй май фээворит найзуудаа, өрсөлдөгч намын Балдан уур хүргээд байна,нэг хэрэг дээр шалгагдаж байгаа юм байна лээ. Түүнийг нэг зохицуулаадхаач.

Шүүгч Тулгаа: Ерөнхийлөгчөө хуулийн дагуу ажиллахгүй бол болохгүй шдээ. Хэрэг үүсгээд явж байгаа ч ямар ч гэм буруугүй юм байна лээ.

Ерөнхийлөгч Дорж: Заа нэг хэрэг олол доо. Ер нь би чамайг санал болгосон,парламентаар зөвшөөрөгдөхөд чинь лоббидсон биз дээ? Би бас томилсон шигээ огцруулж чадна шдээ.

Шүүгч Тулгаа: Ерөнхийлөгчөө би хууль бус зүйл хиймээргүй байна. Үнэний төлөөсийг нэг л өдөр төлөх болохоор...

Ерөнхийлөгч: Ганаа чи нэг учрыг олооч

Шүүгч Ганаа: Аан заа , тэгье. Гэм буруутай нь нотлогдохгүй бол юу ч гэсэн сануулах үүднээс хэд хоног шоронд хийчихье ,айж амьдарна биз.

Шүүгч Тулгаа: Заа ,эрхэм Ерөнхийлөгчөө би ингээд явая даа.

Ерөнхийлөгч Дорж: За

Шүүгч Ганаа: Энэ Тулгаа ер нь сонин байгааз ? Шударга ёс үнэн ,мүнэн ч гэж байх шиг юугаа ч яриад байгаа юм.Ер нь улс төрч хүнээс шударга байдал нэхдэг хүмүүсийг ойлгодоггүй юм. Хэрэв шударга,ёс суртахуунтай хүн бол улс төрч болохгүй байлгүй. Иймэрхүү зүйл ойлгохгүй шударга ёс, үнэн мүнэн ярих нь надад бас их төвөгтэй юм. Би буддын шашин шүтдэг болохоор Тулгаагын яриаг сонсохоор нээрээ л үхлээ гэхэд тамд очих мэт санагдах юм. Уул нь зөв, шударга амьдрах сайхан л даа. Гэхдээ өнөөгийн манай нийгэмд Гоббсын хэлснээр хүн хүндээ чоно байхгүй л болохгүй. Идэхээс нь өмнө түрүүлж идэхгүй бол тэд биднийг идчихнэ. Та эрх мэдэлтэй юм чинь соличих оронд нь манай Сүхийг тавьчих ,цаад чинь яг таны хэлсэний дагуу л байна.

Ерөнхийлөгч Дорж: Яахав чиний ярьж буй ч бас үнэн, Тулгаагын шаардлага ч уг нь зарчмын хувьд зөв. Гэхдээ бид одоо л хөдлөхгүй бол чиний хэлснээр идүүлнэ.Агуу Макиавелли бичсэн байдаг биздээ: Ард иргэд хоёр нүүртэй, богино ухаантай ийм байхад ёс суртахууны хэм хэмжээг баримталбал эзэн хаад амархан мөхөлд хүрнээ гэж. Би эрх мэдэл хүч чадлыг гартаа төвлөрүүлэн ёс зүйн хэм хэмжээ ,шударга ёсны үнэ цэнийг үл харгалзан миний өөдөөс олон юм ярьж буй дайснуудтай тэмцэнэ. Ингэж байж л төрийн их үйл хэргийг бүтээж чадна шүү дээ. Сүхийг бодож үзье. Өөр надад таалагдахгүй 4,5 хүн байна. Өөрөө мэдээд зохицуулаарай.

Шүүгч Ганаа: Макиавелли ч агуу шүү. Эзэн дээдсүүдэд яахыг нь а,б гүй хэлээд өгдөг. Яалтачгүй гайхалтай сэтгэгч .Ерөнхийлөгчтэй тэрсэлдвэл яадаг гэдгийг үзүүлээд өгнөө. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар та гарна биздээ? Таны рейтинг өндөр байна лээ шүү. Би бас танд хандив өгнөө.

Ганаа дотроо бодно ,хэрэв би хэлснээр нь хийхгүй бол бүх зүйлээ алдана. Хийхээс өөр сонголтгүй юм чинь хийхээс дээ. Эцсийн эцэст намайг ийм зүйл хийхэд ард түмэн л хүргэж байгаа юм шиг. Ард түмнээ ядуу байлгаж чадаж байгаа энэ улс төрчид бас ухаантай ч юм шиг. Ядуу байлгаад байвал боловсрол олж авахгүй юм чинь сонгоно гэж боддог биз. Өөр хүн сонгох боломж байсан даа уул нь , заа Доржийг сонгогдоогүй өөр хүн сонгогдсон байсан ч ялгаа байх биш.

7 хоногийн дараа.

Шүүгч Ганаа Ерөнхийлөгчрүү залгав: Ерөнхийлөгчөө нөгөө Балданг шоронд хийцэн шүү.

Ерөнхийлөгч : Аан за, тэгээд яахаар байна.

Шүүгч Ганаа: Нэг жижигхэн шалтаг байхаар нь далимдуулчлаа. Одоо нэг хэрэг олоод нарсанд түүнийг удаанаа.

Ерөнхйилөгч.: Сайн байна, чиний тушаал дэвших хугацаа болцон доо тэ

Шүүгч Ганаа: Тийш дээ. Таны шийдвэрийг хүлээж л байна.

Ерөнхийлөгч: Аан за, хүлээж бай, шууд томилчих эрх мэдэлгүй болохоор цаг хугацаа шаардах байх. Ирээдүйд шууд томилдог болохын төлөө явнаа.

Хэрэв шүүгчийг нэг хүн дангаараа томилдог бол эсхүл оролцоотой байвал дээрх шиг асуудал газар авах өндөр магадлалтай,уг асуудал газар авснаар шударга ёс замаа алдаж , үнэний утга алга болно. Нийгэм эмх замбараагүй болж хүчтэй хүн хүссэн бүхнээ шоронд хийх юм. Нэг хүн дангаараа томилдог байх ,хэт оролцоотой байх нь асуудалтай гэдгийг дээрхээс харж болно. Хэрэв нэг хүн шүүх,шүүгчдийн ажилд оролцдог л байвал тэр нь шударга ёсны үнэ цэнийг алдагдуулна. Шударга ёс болон үнэний үнэ цэнийг алдагдуулсан бол түүний төлөөсийг хүн эсхүл үндэстэн ,улс хэзээ нэгэн цагт төлнө. Жишээгээр тайлбарла гэвэл манай улс хар тамхитай холбогдсон дипломат мөн авилгыг хэрэгт холбогдсон парламентын гишүүдэд хангалттай хариуцлага тооцохгүй байгаа учир зарим улсуул хөрөнгө оруулалтаа татаж ,олон улсын байгууллага хар жагсаалтандаа оруулж байгаа юм.  

Эрх мэдэлтэй хэн бугай ч хунтайж эсхүл хаан байлаа ч хуулийн дээр байх ёсгүй.

Жан Жак Руссо

Хоёр.Хараат бус шүүхийг дэлхийн томоохон улсууд хэрхэн байгуулж, шүүгчийг хэрхэн томилдог вэ?

            АНУ-н Ерөнхийлөгч Доналд Трамп сонгогдсон цагаасаа хойш хэд хэдэн удаа шүүхэд дуудагдсан зарим хүнд сонин л сонсогдох байх 331 сая хүн амтай Ерөнхийлөгчийн засаглалтай Америкийн бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь шүүхэд дуудагдаад,конгресст хүртэл асуудал нь яригдана гэхээр. Тэнд шударга шүүх ажилладаг гэдгийг нотолгоо ч юм шиг. Зөв бурууг нь олж чадахгүй байна шүүх шийд гээд шүүхэд өгнө ард иргэд нь ч төрийн удирдлагууд ч шүүхдээ ихээхэн итгэдэг мэт харин тэд хэрхэн шүүхээ хараат бус байлгаж, шүүгчээ сонгодог вэ? АНУ-н үндсэн хуулийн 3 дахь бүлэгт зааснаар АНУ-н Ерөнхийлөгч шүүгчийг нэр дэвшүүлэн Конгресст санал болгоно. Конгрессийн дэмжлэг авч чадвал тухайн санал болгосон хүн шүүгч болно. Ерөнхийлөгч санал болгож байгаа учир нь америк бол Ерөнхийлөгчийн засаглалтай юм.Хүчтэй парламент , хараат бус шүүх Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавина.Харин Парламентын засаглалтай оронд Японыг жишээ татая. /хаантай ч хаан нь бэлгэдлийн шинж чанартай./Анхан шатны /inferior court /шүүхийн шүүгчийг кабинетад дээд шүүх санал болгодог. Дээд шүүхийн санал болгосон хүмүүсээс шүүгч тодорно. Германд мөн адилаар Бундесратаар хэлэлцүүлэн шүүгчийг томилдог.Ихэнх улсуудад шүүгчийг томилох үйл ажиллагаанд парлиамент оролцдог байна. Дээд шүүх санал болгохдоо зарим шалгууруудыг тавьдаг нь гарцаагүй. Парламентаар томилж байгаа нь зөв ч юм шиг бас буруу ч юм шиг. Нам дагаж явсаар байгаад шүүхийн шүүгч болох боломж үүсэж байгааз?Гэхдээ ардчилсан улс орнууд аливаа асуудлыг шийдэхдээ бүгдээрээ хэлэлцэх ёстой байдаг.

            Шүүх,шүүгчтэй холбоотой Үндсэн хуулийн заалт мөн холбогдох хууль тогтоомжууд шүүх , шүүгч хараат бус байхад ихээхэн чухал юм.Ихэнх улсууд шүүх,шүүгчийн асуудлыг үндсэн хуульд заасан байдаг манай Монгол улс ч мөн тусгажээ. Үндсэн хуулиас гадна шүүх,шүүгчийн тухай хууль нь чухал. 21-р зуунд өөрсдөдөө зориулан хууль батлах, хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж байна хэмээн цоорхой гаргаж тэр цоорхойгоороо гэмт хэргээс мултрах, хулгай хийн шударга ёсны үнэ цэнийг унагах тохиолдол байгаа учир хууль баталж буй үйл явцад ард иргэд өөрсдийн оролцоогоо сайжруулах шаардлагатай.

Монгол улс шууд биш төлөөллийн ардчилалтай тул таныг төлөөлөн улсын их хуралд суухаар таниас санал авахыг хичээж буй тэр хүмүүсийг сонгохдоо боловсрол,ёс суртахууны өндөр шаардлага тавих хэрэгтэй ба хэрэв шаардлагад нийцэхгүй бол цагаан сонголт хийх боломжтой.

Хүчтэй ,хараат бус шүүх засаглалгүйгээр нийгэм хөгжих боломжгүй. Ардчилсан нийгмийн үг хэлэх,үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг үнэт зүйлс хараат шүүх, шүүгчидтэй байвал алдагдана. Бүх хүн хуулийн өмнө эрх тэгш байх ёстой байтал зарим хүн эрхэм мэдэл мөнгөөрөө дамжуулан эрх тэгш биш байж,илүү эрхтэй ,үнэний,шударга ёсны үнэ цэнийг алдагдуулж болохгүй. Хэрэв алдагдуулсан бол улс,үндэстнээрээ хэзээ нэгэн цагт төлөөсийг нь төлөх л болно. Үнэн хэзээ д ялдаг. 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-05-14

    Гарчиг нь алдаатай байна, 'хараат бус' гэж залруулна биз ээ.

arrow icon