Мэдээлэл технологийн дэвшил хүчээ аван, хурдтайгаар хөгжсөн сүүлийн арван жилд бизнесийн байгууллагуудыг энэ шинэ эринд хэрхэн дасан зохицож, өөрчлөгдөн хувьсаж, өргөжин тэлж буйг тодорхойлсон өсөлтийн менежментийн систем давхар бий болон хөгжиж иржээ.  Өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсад зохион байгуулагдах болсон Growth Summit үйл ажиллагааны зорилго нь бизнес эрхлэгчдэд тэр мэдлэг, арга барилаас хуваалцаж хамтдаа өсөн дэвжих боломжийг санал болгоход чиглэдэг. Улс төр, эдийн засгийн тухай яригдсаар байдаг хэвшмэл, ерөнхий зүйлсээс илүүтэй олон улсын жишиг менежментийн арга барил, бодит жишээнүүдийг  хуваалцахад төвлөрдөг уг чуулган энэ жил дэлхий дахинд нүүрлээд буй аюулт тахлын онцгой нөхцөл байдалтай уялдуулан “Beyond Covid-19: Virtual growth summit” нэртэйгээр, виртуал хэлбэрээр энэ сард зохион байгуулагдах гэж байна.

Beyond COVID-19" Virtual Growth Summit гэж юу вэ?

Байгууллагын үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, хөрөнгө оруулагчид, манлайлагчид, бүх салбарын удирдлагуудыг нэгэн дор цуглуулж чаддаг олон улсын хэмжээний уг чуулган өнгөрсөн жилээс эхлэн манай улсад зохион байгуулагдах болсон билээ. Зохион байгуулагдсан эхний жилдээ л 700-800 салбарын манлайлагчид, удирдах ажилтнуудыг цуглуулж, бизнесээ өргөжүүлэх, дараагийн түвшинд гаргах тухай гаднын улс орнуудын туршлага, чиг хандлагын тухай мэдлэг, мэдлэгийг түгээж чадсан уг чуулган энэ жил үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор "Beyond COVID-19" Virtual Growth Summit нэртэйгээр, виртуал орчинд явагдах юм.

чуулганы онцлог, хэрхэн оролцох вэ?

 

"Beyond Covid-19" Virtual Growth Summit чуулган Монголд анх удаа виртуал байдлаар, Whova аппликейшн дээр зохион байгуулагдана. Оролцогчид бүртгүүлсний дараа аппликейшн дээр өөрсдийн профайлыг нээх боломжтой болохоос гадна тэрхүү профайлаараа дамжуулан илтгэгчдийн илтгэлийг сонсох юм. Мөн илтгэгчид болон цахим үзэсгэлэн гаргагчидтай цахимаар нетворкинг хийж, чат өрөө үүсгэн харилцах, цахим уулзалт хийх боломжтойгоос гадна асуулт хариултын хэсэгт оролцох, тэмцээнд оролцох зэрэг маш сонирхолтой байдлаар дөрвөн өдрийн турш үргэлжлэх ажээ.

Дурдахгүй өнгөрч болохгүй нэг давуу тал нь чуулганы гадаад илтгэгчид дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчид, илтгэгчид, лидерүүд бөгөөд цахим чуулган зохион байгуулах болсонтой холбогдуулан уг чуулганд оролцохыг зөвшөөрчээ.

Чуулганы онцлог:

  • Төөрч цаг алдахгүй - Энгийн чуулгантай харьцуулах юм бол хэдэн мянган хүн дунд будилж төөрөхгүй, хэрэгтэй хүнтэйгээ шууд холбоо тогтоон харьцах боломжтой
  • Илүү дотно харилцаа үүсгэх боломжтой - Чуулганы мобайл апп-ийг ашиглан бусад оролцогчдыг байгууллагын нэрээр, төрсөн аймаг, хотоор, ажилладаг байгууллага, албан тушаал, салбар, болон сонирхол/хоббигоор нь хайн харилцах боломж нээгдэнэ. Ялангуяа сонирхол нэгтэй захирлуудтай холбогдсоноор өмнө нь таних хүмүүстэйгээ хүртэл илүү дотно харилцаа үүсгэх юм.
  • Хөрөнгө оруулалт татах боломж - Та цахим үзэсгэлэнгийн хуудас компанидаа нээж өөрийн pitchbook-ээ оруулснаар хэдэн зуун хөрөнгө оруулагч нарт харуулан, өөрийн компанидаа хөрөнгө оруулалт татах үүд хаалгыг нээж өгнө.
  • Орлогоо нэмэгдүүлэх цоо шинэ боломж - Цахим үзэсгэлэнд оролцож бусад оролцогчиддоо шинэлэг, хэрэгтэй саналыг санал болгосноор сонирхох бүх хүмүүсийн холбогдох мэдээллийг цуглуулж борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой.
  • Зардал багатай - Хэвлэл, материал, цагийн ажилтнууд зогсоох гэх мэт өгөөж багатай нэмэлт зардлыг гаргах шаардлагагүй.
  • "Шинэ одоо"-гоос хоцрохгүй - COVID-19 бүх бизнесүүдийн дижиталд шилжих шилжилтийг улам түргэсгэж байгааг дурдах илүүц биз ээ.

Чуулганы үндсэн хөтөлбөр нийт дөрвөн өдөр үргэлжлэхээс эхний гурван өдөр гаднын илтгэгчид илтгэлээ тавьж, нэтворкинг үүсгэх бол, сүүлийн нэг өдөр Монголын илтгэл тавихаар төлөвлөгджээ. Зохион байгуулалтын багийнхны зүгээс зөвхөн дөрвөн өдөр хангалтгүй санагдсан тул цахим чуулган эхлэхээс өмнө Whova аппликейшн дээр чуулганаа нээлттэй зарлаж, түрүүлж бүртгүүлсэн оролцогчдодоо урьдчилсан арга хэмжээнүүдэд оролцох боломжийг олгох аж.

илтгэгчид

Олон улсын илтгэгчид:

  • Алвин Грайлин, “HTC” компанийн Хятадын зах зээлийг хариуцсан ерөнхийлөгч Vice Chairman, Industry of Virtual Reality Alliance, President, Virtual Reality Venture Capital Alliance
  • Марк Мосес, Өмнөх бизнесээ 100 гаруй сая ам.доллараар зарсан бөгөөд одоо дэлхийн томоохон байгууллагуудын захирлуудад коучинг хийдэг, “CEO Coaching International” компанийн үүсгэн байгуулагч
  • Доуг Мелингер, “Clarion Partners” хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал, өмнө нь АНУ-ын Энтрепренер хөтөлбөрийн ТУЗ-ийн дарга болон “Kauffman Center for Entrepreneurial Leadership”-ийн ТУЗ-ийн гишүүн зэрэг нэр хүндтэй алба хашиж байсан
  • Жейсон Инглиш, 6 улсад 4000 гаруй ажилтантай Өмнөд Африкийн “CG Tech” хэмээх мэдээллийн технологийн компанийн үүсгэн байгуулагч
  • Лаура Коч, “B Women” компанийн хамтын ажиллагаа хариуцсан захирал
  • Винсент Чан, “Samena Capital” хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал; Ази тивийг хариуцсан захирал бөгөөд Хонг конгийн “Venture Capital ба Private Equity Association”-ийн ТУЗ-ийн дарга асан
  • Крито Попов, “Fast Track Europe” компанийн үүсгэн байгуулагч
  • Фрэд Моуад, "Synergia One Group of Companies"-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал,
  • Харри Хюү, Founding Managing Partner, "ClearVue Partners"-ийн үүсгэн байгуулагч, Хятадын PepsiCo компанийн маркетингийн ерөнхий Менежер асан, MTV N.Asia ерөнхий захирал асан, Universal Music SE Asia-ийн ерөнхийлөгч асан
  • Саямон Коттон, Johnstons of Elgin-ийн үүсгэн байгуулагч

Дотоодын илтгэгчид:

  • А.Азбаяр, Спейшлайзд Карьер Консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • С.Энх-Амгалан, Петровис Ойл компанийн гүйцэтгэх захирал
Дэлхийн шилдэг бизнес лидерүүд, хөрөнгө оруулагчид, илтгэгчдийг оролцуулсан энэхүү цахим чуулган эхлэхэд хэдхэн хоног үлдлээ.

хэлэлцэх сэдэв

2020 он гарсаар дэлхий дахины санааг чилээж, айдас автуулаад буй COVID-19 цар тахлын эдийн засаг, нийгэм, бизнесийн орчинд үзүүлэх нөлөөлөл одоо бидний анхаарлыг татаж буй хамгийн том сэдэв болоод байна. Сүүлийн хэдэн жилд тохиогоогүй эдийн засгийн хүнд хямрал дэлхий дахиныг отож буй энэ үед бизнесүүд тахлын үе, тахлын дараах үеүдэд ямар бодлого баримталж, тэсэж үлдэхийн тулд юуг хийх шаардлагатай байгаа, эдийн засаг сэргэх тэр үед өсөж хөгжихөд хэрхэн бэлэн байх талаарх яриа энэ удаагийн чуулганы гол хэлэлцэх асуудал, төвлөрөх сэдэв байх болно.Мөн дэлхийн олон салбарын бизнес манлайлагчдаас коронавирус тэдний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж, ямар шинэ боломжуудийг бий болгож буй талаар маш үнэ цэнэтэй мэдээллүүдийг хуваалцах юм. Бусдаасаа түрүүлж алхах дэлхийн хэмжээний мэдлэг туршлагаас сонсож, бизнесээ дижиталд шилжүүлэх зэрэг олон чухал санааг танд өгнө гэдэг эргэлзэх зүйлгүй.

яагаад оролцох ёстой вэ?

  • Монголд зохион байгуулагдаж буй анхны цахим чуулган
  • COVID-19 цар тахлын дараах ертөнцөд бэлдэх тухай дэлхийн чиг хандлага, мэдлэг мэдээллийг чанартай эх сурвалжаас авах
  • Өндөр түвшний олон улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид нарын илтгэлийг сонсож нетворкинг хийх
  • Олон улсын сүүлийн үеийн бизнесийн чиг хандлага, инновацийн шинэлэг шийдлүүд, боломжийн талаар суралцах
  • Virtual exhibitor booth буюу онлайн цахим ширээ аваад, харилцагч болох магадлалтай хүмүүсийн мэдээллийг цуглуулах боломжтой. Ингэхдээ эхний 20 компанид 50 хувийн хямдралтай.
  • Байгууллагуудын цахим үзэсгэлэнтэй танилцаж шинэ хамтрагчтай болох (Та ч мөн өөрийн цахим үзэсгэлэнгээ байршуулах боломжтой)
  • Ижил сорилт/боломжтой нүүр тулсан удирдлагуудтай үр өгөөжтэй цахим нетворкинг хийж мэдлэг туршлагаа хуваалцах
  • Оролцогчид: 2,000-10,000 гадаад болон олон улсын захирлууд, компанийн эзэд, хөрөнгө оруулагч нартай холбоо тогтоож харицах боломж
  • Шууд үзэгчид: 10,000-100,000 жижиг дунд үйлдвэрлэгч, гарааны бизнес эрхлэгчид, үүсгэн байгуулагчид, менежерүүд, залуу манлайлагчид
  • Үнэ: Энэ төрлийн өөрийн биеэр оролцох олон улсын чуулганы тасалбар өдрийн 1000 ам.доллар байдаг ч өнгөрсөн жил уг чуулганы тасалбарыг 100 гаруй ам.долларын түвшинд барьж чадсан байдаг. Харин энэ жил давагдашгүй нөхцөл байдлыг тооцож үзэн 200 мянган төгрөг болгож бууруулна.Энэхүү арга хэмжээний давуу талыг бүрэн ашиглах, багийн хувьд нэгэн ойлголттой байх, сурсан зүйлээ илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд удирдлагын багаараа оролцохыг зөвлөж байна. Мөн хураамжид чуулганд оролцох эрх, цахим нетворкинг хийх эрх, бүх илтгэлийг дахин үзэх гурван сарын эрх, ивээн тэтгэгчид ба түншүүдийн урамшуулалт бэлгүүд багтах бөгөөд бүртгүүлсний дараа хэрхэн чуулганд оролцох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой ажээ.


Эдийн засгийн энэ хүнд үед бизнесээ авч үлдэн, тахлын дараах шинэ ертөнцөд, эдийн засгийн сэргэлтэд бэлэн байя.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Фэйсбүүк: Growth Summit Global
Вэб: growthsummit.global
Линкэд Ин: Growth Summit Global
Эвэнт: Beyond Covid-19: Virtual Growth Summit
Тасалбар худалдан авах: shoppy.mn

"Beyond Covid-19" Virtual Growth Summit