Нийтлэл 06 сарын 18, 2020

Монгол улсад эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах чиглэлээр Япон улс 32 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Монгол Улс дахь халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ болон эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулах, хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. 

  Хамтран ажиллах ноот бичигт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар Эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулах болон хүний нөөцийг хөгжүүлэх зорилго бүхий 1 тэрбум 249 сая иенийн буцалтгүй тусламжийн хөтөлбөрүүдэд гарын үсэг зурсан юм. 
Хөтөлбөрийн агуулга, зорилго, ач холбогдол

(1)    Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ болон эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх нийгэм эдийн засгийг хөгжүүлэх буцалтгүй тусламж
Нийт дүн: 1 тэрбум иен

Шинэ төрлийн корона вируст халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан түргэн тусламжийн машин, хүчил төрөгч өтгөрүүлэгч зэрэг эрүүл мэнд эмнэлгийн тоног төхөөрөмж олгосноор эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж үүнээс улбаалан Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
Зорилго , ач холбогдол
А.  6 дугаар сарын12-ны өдрийн байдлаар Монгол Улсад шинэ төрлийн корона вирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 197 байна. Халдварын тархалтыг тогтоон барьж байна. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн салбар дахь дэд бүтэц, эмнэлгийн тоног төхөөрөмж хангалтгүй зэргээс үүдэн халдварт өвчин тархах магадлал өндөр хэвээр байна. Энэхүү төслөөр олгож буй түргэн тусламжийн машин болон хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг нь Монгол Улс болон олон улсын хамтын нийгэмлэгийн халдварт өвчний тархалтыг хязгаарлах болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.

Б. Шинэ төрлийн корона вирусийн дэлхийн хэмжээний тархалт нь хүмүүсийн зорчих хөдөлгөөн, бараа бүтээгдэхүүний урсгал даяарчлагдаж буй өнөө цагт Япон болон бусад улс оруудын нийгэм , эдийн засагт  ихээхэн аюул дагуулж байна. Олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэн хамтран ажиллах шаардлагатай байна.  
     Ялангуяа эрүүл мэндийн салбар нь сул хөгжсөн хөгжиж буй орнуудын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь тухайн орны  нийгэм эдийн засагт ихээхэн нөлөөлж хүндрэл учруулж байна.  

В.  Япон Улс нь шинэ төрлийн корона вирусийн тархалтыг нэг өдрийн өмнө ч атугай дарахын тулд цаашид Монгол улс болон  олон улсын хамтын нийгэмлэгийг  манлайлж, Монгол зэрэг эрүүл мэндийн тогтолцоо сул хөгжсөн орнуудыг дэмжиж ажиллах болно.
(2 )Монголын төрийн албан хаагч залуусыг Японы их, дээд сургуулиудад магистрт суралцахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр 249 сая иен
Агуулга
Монгол орныг удирдан залах хүч нь болсон төрийн залуу албан хаагчдыг Японы их, дээд сургуулиудын магистр, докторын зэрэг олгох сургалтад хамрагдахад нь дэмжлэг үзүүлснээр Монгол Улсын хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх, цаашлаад хүн хоорондын харилцаа холбоог бий болгосноор Монгол Япон хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна.  

Зорилго,  ач холбогдол
А.  Монголын аж үйлдвэрийг төрөлжүүлэх үүрэг хүлээж буй засаг захиргаа, холбогдох яам тамгын газрын удирдлагын чадавхийг дээшлүүлэхэд зайлшгүй шаардлагатай чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх нь нэн чухал юм. Япон улс нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжсээр ирсэн бөгөөд энэ хүрээнд  Монголын залуу боловсон хүчнийг Японы их, дээд сургуулиудад магистр, докторын зэрэг олгох сургалтад хамрагдахад нь дэмжлэг үзүүлж байна.

Б. Энэ удаад 16 залуу боловсон хүчин япон улсад суралцах боломжтой болох юм.Энэ хөтөлбөрт хамрагдсан боловсон хүчин нь ирээдүйд Монголын бүхий л салбар дах хөгжлийн асуудлыг шиидвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийн хамт Монгол Япон хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг ахиулахад хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon