Нийтлэл 06 сарын 26, 2020

ХӨНДЛӨНГИЙН АЖИГЛАГЧДЫН ДҮГНЭЛТ: Сонгуулийн үр дүнд нөлөөлөх ноцтой зөрчил гараагүй

"Шударга сонгуулийн төлөө" иргэний нийгмийн хяналт сүлжээний 206 ажиглагч 2020.06.24-нд 24 цагийн турш тасралтгүйгээр УИХ-ын сонгуулийн үйл явц Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж ажиглажээ. 26 багийн ахлагч, зохицуулагч Улаанбаатар хотод 451 хэсгийн хороо ажилласнаас 99 хэсгийн хороо буюу 21,9 хувь нь ажиглалтад хамрагдсанаас гадна 5 аймагт 13 хэсэгт иргэний нийгмийн ажиглагчид ажиллаж нийт 112 хэсгийн хороог хамруулжээ.  Албан ёсоор хөндлөнгийн ажиглалт хийсэн эдгээр байгууллагаас дараах дүгнэлтийг хийжээ:

"206 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй гэж дүгнэж байна..."

"Санал тоолох үйл явцыг ТББ-ын 112 ажиглагч биечлэн ажигласан бөгөөд ажиглагчдын 80,4% санал тоолох үйл ажиллагааг бүхэлд нь саадгүй ажиглах бололцоотой байсан гэж дүгнэжээ. Ажиглагчдын мэдээллээс үзвэл санал тоолох үйл явцад ноцтой зөрчил дутагдал гараагүй бөгөөд нээлттэй, ил тод явагдсан байна..."

Тайлангийн бичгийн болон видео тайлбарыг эндээс үзнэ үү: http://forum.mn/index.php?sel=content&menu_id=6&f=one&obj_id=5788

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon