Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т “төрийн нийтийн өмч” гэж орсныг “газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх үүд хаалгыг нээсэн заалт болсон” гэж сонгуульд өрсөлдөж байсан зарим нам, эвсэл, нэр дэвшигч нар ард иргэдэд ухуулж, сонгогчдыг төөрөлдүүлэв. Иймд би үүнийг няцаасан ярилцлагыг 2020.06.19-нд өгсөн юм. Гэтэл, энэ гүжирдлэг нь сонгуулийн дараа ч үргэлжилж, “Үнэн ба зөв” зэрэг нам, улс төрч, сэтгүүлч санаатай тарааж буйд харамсаж, уг ярилцлагынхаа холбогдох хэсгийг дахин нийтэлж байна.
Үндсэн хуулийн нэг заалтыг буруу ташаа тайлбарлаж, гуйвуулж ард түмэнд сурталдаж буйд харамсаж байна. Анх 1992 оны Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэдэг заалт байсан. УИХ-д хэлэлцэж байсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 6.2-ын яг энэ өгүүлбэрийг хөндөөгүй. Гэвч 2019 оны долдугаар сарын 16-нд Ерөнхийлөгч энэ заалтын “төрийн өмч” гэдгийг “нийтийн өмч” гэж өөрчлөх санал ирүүлсэн юм. Энэ саналыг тусгах үнэхээр шаардлагатай юу, мөн “нийтийн өмч” гэдэг үгийг шууд авахад хэт ерөнхий, эзэнгүй мэт ойлгогдох уу гэдэг асуудал яригдсан.
Гэхдээ Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж аваад “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөх санал гаргаж, УИХ дэмжээд баталсан түүхтэй. Энэ заалтын цаад агуулга нь нэгдүгээрт, төрийн нийтийн өмчийг буюу иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялгийг эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхийг Монгол Улсын ард түмний төлөөлөл болсон УИХ бодлогын хувьд шийдвэрлэнэ. Шаардлагатай бол Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэдийн санаа бодлыг асууж шийдэж болно. Монгол Улсын хувьд төр гэдэг бол өөрөө ардчилсан төр учраас үүний цаана ард түмний бүрэн эрхт байдал агуулагддаг. Хоёрдугаарт, “нийтийн” гэдэгт ямар санаа байна гэхээр Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхол буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс тэр газар, байгалийн баялгийн хувь заяаг шийдвэрлэнэ.
“Төрийн нийтийн өмч” гэдэг зөвхөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэж байхад зохиогдоод гараад ирчихсэн зүйл биш.
1996 оны 5 сард батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар төрийн өмчийг ерөнхийд нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч гэж хоёр ангилдаг.
“Төрийн өөрийн өмч” гэдэг тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд хөрөнгө, ширээ, сандал гэх мэт багтана. “Төрийн нийтийн зориулалттай өмч” гэдэгт иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялаг, ой, усны нөөц, ан амьтан зэрэг багтах жишээтэй. Энэ ангилал Монголд 24 жил хэвшсэн. Энэ тогтсон ойлголтыг Үндсэн хууль руу 2019 онд тусгаж тодруулсан гэсэн үг. “Төрийн нийтийн зориулалттай өмч” гэчихлээр арай урт, нуршсан нэр томьёо байсан тул товчлоод “төрийн нийтийн өмч” гэж заасан гэж ойлгож байгаа. Энэ заалт орсноороо 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй, өөрчлөөгүй. Харин тодотгож өгсөн. Өөрөөр хэлбэл, түрүүн хэлснээр ард түмний төлөөлөл болсон парламент энэ байгалийн баялаг, иргэд өмчлүүлснээс бусад газрын хувь заяаг шийднэ, бодлого тодорхойлно, ингэхдээ ард түмний нийтлэг ашиг сонирхлыг баримтална.
“Та бидний эвсэл” болон зарим нам, нэр дэвшигчид Үндсэн хуулийн 6.2-ын энэ шинэ заалтыг гүжирдэж байгаа юм. Гүжирдэнэ гэдэг илт худлаа зүйлийг үнэн мэт ярихыг хэлж байгаа шүү дээ. Яаж гүжирдэж байна гэхээр байгалийн баялаг, иргэд өмчлүүлснээс бусад газрыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, бусад улсын компаниудад өмчлүүлэх, эзэмшүүлэхээр болчихлоо гээд байгаа. Гэтэл энд ерөөсөө тийм агуулга байхгүй.
Энэ нь юугаар нотлогддог вэ гэхээр нэгдүгээрт сая Үндсэн хуулийн 6.2-т орсон заалтыг баталсан үзэл баримтлал юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад тухайн заалтыг ойлгож байсан агуулга нь гадаадынханд өмчлүүлнэ, эзэмшүүлнэ гэсэн зүйл огт байхгүй бөгөөд яригдаагүй. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 6.1-т 1992 онд анх орсон заалт хэвээрээ байгаа. 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тодорхой заасан. Гуравдугаарт, “төрийн нийтийн өмч” гэдгээр газрыг бас гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гэж гөрдөөд байгаа. Үндсэн хуулийн 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно... Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байхад газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гээд байгаа нь эрүүл саруул ухаанд үл нийцнэ.
Мөн, Үндсэн хуулийн 6.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасан нь эдгээр этгээдэд газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх ямар ч утга байхгүй. Ийм тодорхой заалтууд байсаар байхад гуйвуулж байна даа. Үндсэн хуулийг тайлбарлана гэдэг нэг заалтыг барьж аваад учир зүггүй өөрийнхөө бодлыг тулгах асуудал биш. Үндсэн хуулийн тухайн заалтын хамгийн сайн үзэл баримтлалыг харах, бас бусад заалтыг цогцоор нь унших ёстой.
Үндсэн хуулийг 6.2-т буй “төрийн нийтийн өмч” гэсэн үгийг мушгиж гуйвуулахдаа бүүр 1996 оны тавдугаар сард батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг ишилжээ. Энэ хуулийн 4.4-т “Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно” гэж заасныг ишлээд байгаа юм. 24 жилийн өмнө батлагдсан хуулийн энэ заалтыг ишлээд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуйвуулан тайлбарлаад байгааг гүжирдлэг гэхээс өөр юу гэх вэ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль өөрөө Үндсэн хуультай нийцэх ёстой. Мэдээж Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн тэр ерөнхий зарчмынхаа хүрээнд энэ заалт хэрэгжээд явж байгаа юм. Жишээлбэл, энэ заалтыг бариад газрыг гадаадын иргэнд эзэмшүүлж, өмчлүүлж болохгүй.
Яагаад гэвэл Үндсэн хуулиар хориотойг түрүүн тайлбарласан. Хэрвээ 1996 оны энэ хуулийн заалт Үндсэн хуульд нийцэхгүй байна гэвэл үүнийг бас өөрчилж болно эсхүл Үндсэн хуулийн цэцэд өгч болно. Гэтэл ийм санаачилга гаргаж байсныг хараагүй. Үүнийг шүүмжлээд байгаа улс төрчдийн зарим нь 1996 онд энэ хуулийг батлах үед УИХ-ын гишүүн, сайд байсан. Хуулийн заалт нь буруу байсан бол дараа нь тэд УИХ-д сууж, УИХ-ын дарга, сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа засаж залруулах боломжтой байсан ч тэгээгүй. Тэгэхээр ердийн хуулийн заалтыг барьж аваад дараа батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мушгин гуйвуулж байгаа нь иргэдийг хэт басамжилсан, ийм юмыг ойлгохгүй мэтээр дорд үзэж буй хэрэг.
Ер нь улстөрийн намууд өрсөлдөх явцдаа бие биенээ шүүмжлэх, янз бүрийн асуудлыг гаргаж тавьж эсхүл нийгэм, эдийн засгийн бодлогын асуудалд санал зөрч болно. Гэхдээ ингэж худлаа гүжирдэж, иргэдийг төөрөгдүүлэх нь төрийн эрх мэдлийг авахаар хэтэрхий шунаж байгаагийн илрэл байх.
Нөгөө талаар ингэж улайм цайм гүжирдэж байгаа нэр дэвшигч сонгогдчих юм бол явцуу сонирхлоо хойш тавиад нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах, олон нийтийн итгэлийг дааж чадах уу гэдэгт миний хувьд нэлээн эргэлзээ үүсгэж байгаа.
ҮХ нэмэлт өөрчилөлт 6.2 чинь монголын ард түмний эсрэг ҮХ-д харшилсан өөрчлөл т болсон байналээ .эзэмшүүлж ашиглуулан гэдгийг шууд ойлгохгүй яаж ойлгох юм новш минь хууль гэдэг чинь шууд ойлгогдохоор байдаг шүү та нар шиг юмнууд мушгин гуйлдаг тархи угаадаг мартагнуулдаг
ҮХ нэмэлт өөрчилөлт 6.2 чинь монголын ард түмний эсрэг ҮХ-д харшилсан өөрчлөл т болсон байналээ .эзэмшүүлж ашиглуулан гэдгийг шууд ойлгохгүй яаж ойлгох юм новш минь хууль гэдэг чинь шууд ойлгогдохоор байдаг шүү та нар шиг юмнууд мушгин гуйлдаг тархи угаадаг мартагнуулдаг
Iim l caichihsan amitad unshsan nomondoo tuurchihuud ard olnii tarhiig uhaan geed orgiloos baigaa yum daa.ene hyneer yu zaalgaad bagsh geh be.bagshah erhiig ne huraagaad huuh heregtei
За нэг урвагч нь өөрийгөө бариад өгчихлөө. Мөнхсайхан гэдэг урвагч байдаг байх нь.
tm l bol ter niitiin gdg ugiig xaurdan xas yer bid nar ta nart zuviig zaaj bx yostoi yu ta nar xuulich yumbol zuv bx yostoi niitiin gdg ug chin asar xortoi ug bns hde bux niited xamatai bolchej bna ta anr odo yer yax gd bna mgl xumuus ur xoichdoo stutsaa ursgaj bj uldeesen ene gazar ta nariin togloomiinx yum uu ta nar unuudur iim bna margaash uur shuu medee teriigee zasaarai bitgii teneg xun xuurch bgaa yum shig xudal tailbar xiitsgee yer ta nar xuulhcid mgld xuulichid olon bgaa naad xuulia xar undsenxuuli uurchilj bolox uu t nart sursna yum bn uu bas xuuliixan bj alban tuhsaaltanii ugeer yavdag ta naraas bolj uls ganxaj bna za
Хамгаалах гээд чадахгүй хүнээ боль. Өмчлөхөд эзэмшиж буй тал нь давуу эрхтэй. 50 жил+50 жил эзэмших зөв үү Энэ 2т хариулж чадкү бол өмдөө татаад буц. Угаасах хариулж дийлэхгүй
Чи юүгээ яриад байнаа 1996 оны Тѳрийн нийтийн ѳмчийн тухай хуульд чинь эзэмшүүлнэ гд заацан бна. Энэ хуулийг бариад гүжирдээд байна гэх юм. Наадхи чинь хүчингүй болцон хууль юмуу? Эсвэл биелүүлэх шаардлагагүй хууль ( ѳѳрийн чинь бидэнд ойлгуулж байгаагаар бол) гэж байдаг болчихсон уу? Битгий газрыг минь элдэв долоон тэнэг юм ярьж гадныханд ѳгѳх гд улайраад байгаарай. Тэр зэргийн ухамсар байгаа гэж найдая.Бас ѳѳрийгѳѳ илчлэсэнд талархая!
Чи юү яриад байнаа? наад Тѳрийн нийтийн ѳмчийн тухай хуульд чинь (
Танай сайт ганцхан энэ хүнээс ярилцлага авах юм. Эсвэл төлбөрийг нь аваад нийтэлдэг юм уу? Нөгөө эсрэг талын хүмүүсийн байр суурийг яагаад гаргадаггүй юм бэ? Үүнийг та нарын албан ёсны байр суурь гэж үзэж болох уу?
Ингэж тодорхой тархи угааж байхад ойлгохгүй бол тэгээд газар нутгаа алдаад үндэстнээрээ сүйрэхээ хүлээж тэнэгээрээ үлдэхээс дээ
Монгол хүн эхлээд газраа авчаад дараа нь Төрөөс зөвшөөрөл авбал гадаад хүнд худалдаж өмчлүүлж эзэмшүүлж болно гэж ойлголоо. Зөв үү
Ингэж тодорхой тайлбарлаад байхад ойлгохгүй бол тэгээд тэнэгээр үлдэхээс дээ
Public гэсэн үг болно гэсэн үг шүү дээ. Монгол улсын төр болон Монголын нийт ард түмний өмч гэсэн үгээр солих хэрэгтэй
Хятадууд газар зараад эхэлсэн, энэ хүний худал үгэнд бүү итгэ.