Нийтлэл 07 сарын 02, 2020

Эрх чөлөө үнэлэгдэшгүй

2020 оны Монгол улсын улсын их хурлын сонгууль болон өндөрлөлөө. 2020 оны 5 сараас нэлээдгүй хүмүүсийг хорив. Заримыг нь сошиал ашиглалаа гэж, заримыг шүүх хуралдаанд байх ёстой шинжээч ирээгүй , оргон зайлж болзошгүй гэх мэт үндэслэлүүдээр хориж байгаа дуулдав.

Сошиал орчин дахь хүмүүсийн хандлагагыг ажиглаваас “зөв зөв,наадах чинь хужаа, шоронд хий,” насаар нь шоронд хатаа гэх комментуудыг олж харна.Хорьсон нь зөв шдээ гэж байгаа танилаас яагаад зөв бэ гэж асуухад Шоронд орох ёстой хүн ш дээ гэж хариулна. Энэ хүн яг юуг бурууг хийцэн юм бэ гэхэд Хулгайч шд , яг юуг хулгайлсан юм гэхэд сошиал ч тэр танил ч тэр дуугүй болно.Ямар ч нотолгоо байхгүй. Эндээс хүмүүс сошиал орчинд харсан ганцхан постоороо эсхүл ам дамжсан яриагаар тэр хүнийг дүгнэчихдэг, хүмүүс хулгайч гэж яриад байгаа юм чинь хулгайч л байж таарна гэх хандлагаар асуудалд ханддаг ажээ. Энэ хандлагын үр дүнд бид өөрсдийн ихэд хүсдэг үнэн болоод шудрага ёсны үнэ цэнийг газарт булшилж байгаа юм.

Манай улсын Үндсэн хууль ингэж эхэлдэг:

 Монголын ард түмэн бид:

лсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁС, ҮНДЭСНИЙХЭЭ ЭВ НЭГДЛИЙГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЖ,

-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

-хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-ЭХ ОРОНДОО ХҮМҮҮНЛЭГ, ИРГЭНИЙ АРДЧИЛСАН НИЙГЭМ ЦОГЦЛУУЛАН ХӨГЖҮҮЛЭХИЙГ ЭРХЭМ ЗОРИЛГО болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна гэдэг.

Сүүлийн үед хүний эрх чөлөөрүү халдсан үйлдлүүд нэлээд гарсан учир уг нийтлэлийг тодорхой кейс дээр үндэслэн бичлээ. Дүр эсгэсэн эсхүл эсгээгүй Ардчилсан нийгэмд амьдардаг иргэн “хүний эрх,эрх чөлөө” зөрчигдөж буй үйлдлүүдийг хараад амаа хамхиад суух нь зүйд нийцэхгүй. Ардчилал,хүний эрх,эрх чөлөө нь дэлхий дахины бүтээсэн үнэт зүйл. Уг үнэт зүйлрүү хэн ч халдах эрхгүй. Дарангуйллын үр дүнд 100 хүрэхгүй жилийн өмнө олон сая хүний цус урссан гэдгийг энд тэмдэглэе.

Нэг. Хүний эрх чөлөө гэдэг зүйл  шинжлэх ухаанаар батлагдах юм уу үгүйсгэгддэг зүйл биш.Олон философичид эрх чөлөө гэж юу вэ хэмээн асуугаад түүндээ хариулт өгсөн байдаг. Яагаад эрх чөлөө үнэлэгдэшгүй вэ? гэж асуухаас өмнө эрх чөлөөг мөнгөөр үнэлдэг болбол ямар үр дүн гарахыг бодоод үзэе. Хэрэв мөнгөөр үнэлж болдог юм бол капиталист орнууд яагаад мөнгөөр үнэлэхгүй байна вэ? Долларын тэрбумтан 1 хүний аминд хүрсэн, мөнгө төлөөд хариуцлага хүлээлгүй гарч ирэх боломжтой.Нас барсан хүний ар гэрийхэнд энэ үйлдэл яаж тусах тухай бодоход сэтгэл эвгүй болно.Дэлхийн 7-н тэрбум хүн 7-уулаа долларын тэрбумтан биш учир , тэрбумтангууд гэмт хэрэг хийгээд ял авахгүй гарч ирж болж байхад тэрбумтан биш иргэн ял авна. Шударга биш байгааз?Асуултын Хариулт нь хэрэв эрх чөлөөг үнэлэх гэж оролдсон тохиолдолд ШУДРАГА ЁСНЫ ҮНЭ ЦЭН алдагдана. Шудрага ёсны үнэ цэн алдагдвал нийгэм эмх замбараагүй байдалруу шилжиж ,тэр нийгэм, үндэстэн, улс удалгүй алга болох магадлалтай. Тэгэхээр эрх чөлөө өөрөө үнэлэгдэшгүй хэрвээ үнэлэх гэж оролдох аваас тэр нь нийгмээ сүйрүүлэх уршигтай.

Хоёр.Хүний үнэлэгдэшгүй эрх чөлөөнд халдаж буй үйлдлүүд.

Шүүх хүний бие махбод,үйл хөдлөлийг хорьж чадах ч хүний сэтгэлгээг сэтгэх чадварыг хорьж чаддаггүй нь гайхалтай. Магадгүй байгаль юуг ч зорилгогүй хийдэггүй гэдгийг баталгаа ч байж болох юм. Декарт Би сэтгэж байна тиймээс би байж байна гэсэн.Ухаад үзвэл олон агуулга энэ өгүүлбэрийн цаана харагдана. Сэтгэлгээний эрх чөлөөг хэн ч хязгаарлаж чадахгүй бол бие махбод ,үйл хөдлөлийн эрх чөлөөг шүүх хязгаарлаж чадна. Ямар үед энэ эрх чөлөөг шүүх хязгаарлах вэ. Таны гэм буруутай нь тогтоогдсон үед , нийгмийн тогтоосон хэм хэмжээ, хар дээр цагаанаар бичсэн хууль тогтоомжийг зөрчсөн үед таны эрх чөлөөг хязгаарлана.

Гэм буруутай нь тогтоогүй байхад хүний эрх чөлөөнд халдаж хүнийг цагдан хорьж болохгүй яагаад гэвэл хүний эрх ,эрх чөлөө юугаар ч хэмжишгүй тийм үнэ цэнтэй зүйл юм.

Нэг. Иргэн М.Энхсайханыг хэт идэвхтэй сошиал ашигласанд буруутган 2020 оны 4-сарын 23-наас 2020 оны 5 сарын 5-н хүртэл 12 өдөр хорьжээ.

Би яг эндээс нэг асуулт асуумаар байна Хүний 12 өдрийн эрх чөлөө үнэ цэнэгүй зүйл үү? Сошиалд  хэргийн материал задруулваа гэж сануулга өгөхийн оронд яагаад шууд хорих болов? Хүнлэг ,энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулах нь манай улсын зорилго төдийгүй Үндсэн хуулин дээрч бичигдсэн байдаг биш билүү.

Хэргийн материал задруулсан байлаа ч хуулиараа энэ нь хүнийг хорих, эрх чөлөөг нь хасах үндэслэл болж чадах уу? Дээрх асуултад хариулт олохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг уншлаа. Хуулийн 14.9-д зааснаар Шүүх дараах үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана гэжээ. Үүнд:

 1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;

1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Хэмээн заасан байна.

Хэрэв цагдан хориход түүний 12 өдрийн эрх чөлөөг хасах үйл ажиллагаанд уг хуулийг баримталсан бол , аливаа эрүүгийн хэрэгт уг хуулийг ашигладаг бол Ерөнхий сайд асан М.Энхсайханы 12 өдрийн эрх чөлөөг хасахгүй ,цагдан хорихгүй байсан байна.

Иргэний 12 өдрийн эрх чөлөөний үнэ цэнийг шүүх хэрхэн төлөх вэ Бурхан гэж байдаг бол бурхантай тохиролцож амьдрах хугацааг нь 12 өдрөөр сунгах уу. Уг зөрчил дээр хуульчид,сэтгүүлчид,хүний эрхийн активистүүд, ардчилсан үзэл санаатай залуус яагаад дуугарахгүй байна вэ.Үнэлж баршгүй тийм агуу зүйлийг уландаа гишгэж байгаа үйлдлийг зүгээр л хараад суух сонин биш үү.

Хоёр: УИХ-н сонгуульд  17-р тойрогт нэр дэвшигч Да.Ганболд,13-р тойрогт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, 19-р тойрогт нэр дэвшигч Б.Бямбасайхан ,Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарыг сонгуулийн үеэр цагдан хорилоо.  

            2020 оны УИХ-н сонгуулиас онцлох нэгэн үйл явдал маш олон хүмүүсийг цагдан хорьсон явдал юм. Уг нь сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх авахад зарим дүгнэлтийг шүүх цагдаагийн байгууллагаас авдаг аж.Зарим дүгнэлт гэдгийг тодруулбал “Уг иргэнд нэр дэвшихэд ямар нэгэн асуудал байхгүй, хэрэг төвөгт холбогдож байгаагүй мөн авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй ”гэсэн дүгнэлтүүдийг Цагдаагийн Ерөнхий газар , Улсын дээд шүүх гэх мэт байгууллагуудаас авсны дараа Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчийг бүртгэдэг байна. Уг дүгнэлтүүдээ дээрх нэр дэвшигчдийн нэг болох Да.Ганболд авсан ч түүнийг сонгууль дуусахаас өмнөхөн нь цагдан хорьсон нь олон асуултыг үлдээнэ./Түүний Даваадоржийн Ганболд гэх фейсбүүк хуудсанд уг дээрх мэдээллүүд байсан учир түүнийг тусгайлан онцоллоо./ Нэр дэвшигчийг цагдан хорьсноор нэр дэвшигч сонгуульд ялагдах магадлал нь ихэснэ.Үргэлжлүүлэн Да.Ганболдыг Ямар хэргээс үүдэн хорисоныг сонирхвол Сайн муугаар яригддаг Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой Дубайн гэрээ аж.

Дубайд хийгдсэн болохоор Дубайн гэрээ гэж нэрлэгддэг уг  гэрээний цаана гэмт хэргийн шинж чанартай зүйл байгаа эсхийг өнөөдөр хэн ч мэдэхгүй , шүүхийн шийдвэр гараагүй.

Да.Ганболд Б.Бямбасайхан нар нь төрийн өмчийн компанийн удирдлагууд байж.Логикоор бодвол Төрийн өмчийн компанийн захиралууд Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл шийдвэрийн дагуу ажиллах үүрэгтэй байх. Ажлын байрны тодорхойлолт дээр ч тусгагдсан байдаг биз. Засгийн газрын зааврын дагуу ажилласнаараа Бямбасайхан,Ганболд нар буруудаж байгаа нь ихэд хачирхалтай.

 Дээрх Дубайн гэрээтэй холбогдож буй хүмүүсийг цагдан хорихдоо шүүх М.Энхсайхан дээр ашиглаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримталжээ.Дээр бичигдсэн 1.1 заалтаар буюу  “шүүх хуралд саад учруулж оргон зайлах магадлалтай” хэмээгээд хорьж, уг нь Корона вирусээс үүдэн монгол улс хилээ хаасан байгааг бид нар бүгдээрээ мэднэ. Ийм байхад шүүх хуралд саад учруулж оргон зайлах магадлалтай гэх үндэслэлээр хорьж буй нь хүнлэг биш байгааг, хүний эрх ,эрх чөлөөнд хүндэтгэлгүй хандаж,ширүүнээр хэлбэл хүний үнэлж баршгүй тэр эрх чөлөөрүү аймшиггүйгээр халдаж байгааг харуулж байх шиг.2020 оны 6 сарын 18 наас 6 сарын 22 хүртэл дээрх заалтаар хорих шийдвэр гарсан.

06 сарын 22-нд болсон шүүх хуралдаанаар 07 сарын 6 хүртэл шүүх хуралдааныг хойшлуулан үргэлжлүүлэн хорихоор болжээ. Энэ тухайд Да. Ганболд шоронгоос бичсэн захидалдаа : Энэ шүүх хурал гэрч, шинжээч ирээгүй шалтгаанаар хойшилсон атлаа яагаад хуралд саад учруулаагүй хүмүүсийг цагдан хорьсон нь одоо ч ойлгомжгүй хэвээр байна.”гэж.

ЭХХТШ-д 4.1.2.11-т “Шинжээч, гэрч”ийг Прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ гэж заасан.Прокурор “гэрч шинжээч”-ийг дуудан ирүүлээгүй нөхцөлд тэд яагаад хоригдсоор байна вэ. 07 сарын 06 ныг хүртэлх 14 хоногийн хугацаанд хорих шалтгаан нь гэрч ,шинжээч ирээгүй юм бол 14 хоногийн эрх чөлөөний үнэ цэнийг яах вэ. Шүүх, Прокурор дахин бурхантай тохиролцох уу . Мөн алдагдсан боломжийг ,14 хоног хоригдсон тэр сэтгэл санааны хохирол дарамтыг хэн яаж хэрхэн арилгах вэ. Бүрэн эрхийн хүрээнд ажлаа хийгээгүй Прокурор , мөн шийдвэр гаргасан шүүгч нар гэм буруугүй нь тогтоогдвол ямар хариуцлага хүлээх вэ. Зөвхөн ажлаа өгөх хангалтгүй биз дээ.Гэрч, шинжээч ирээгүй шалтгаанаар хүнийг хорьж, хүний эрхийг уландаа гишгэж болохгүй.Болохгүй зүйл хийсэн хүнийг яах вэ?

Яг адилхан кейс мөн болжээ. “иргэн Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг товлон зарласан боловч шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхээс тэдгээрийг албадан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.”

Шүүх яагаад яг адилхан хоёр хэрэгт хоёр өөр шийдвэр гаргасан бэ. Нэгийг нь хорьж нэгийг нь хойшлуулсан. Хорихгүйгээр хойшлуулах боломжгүй гэж үү, Монгол улс хилээ хаацан байгаа биздээ.

2020 оны 06 сарын 18-наас 07 сарын 06 хүртэлх 19 хоногийн эрх чөлөөг хасаж буй бол Шүүх илүү дэлгэрэнгүй тайлбар гаргах хэрэгтэй мэт.Яагаад оргон зайлах магадлалтай гэж үзэв,  ямар хэрэгт буруутай нь тогтоогдсон ,ямар хуулиудыг барьж шийдвэр гаргасан гэх мэт наад захын асуултад хариулт хэрэгтэй байна.

Мөн хоригдож буй иргэн Ж.Эрдэнэбат УИХ-н гишүүнээр сонгогдсон. Иргэн Эрдэнэбат 06 сарын 13-нд шүүхийн дуудсан цагт ирээгүй гэх үндэслэлээр хоригдсон.Сэлэнгэ аймгаас багаараа нэр дэвшин ялалт байгуулсан ,түүний багийн хоёр гишүүн чуулганы нээлтээр сонгуулийн ерөнхий хорооны даргаас асуулт асуугаагүй нь гайхшрал төрүүлнэ.

Хэрэгт шалгагдаж буй хүн бүрийг энэ мэтчилэн цагдан хориод байвал манай улс хүний эрхийг уландаа гишгэсэн ардчилсан бус аймшигтай хойд солонгос шиг улс болж хувирах нээ. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэн ч гэм буруугүй. Гэм буруутайг яг таг тогтоогүй байж цагдан хорьж буй байдал нь шудрага ёсны үнэ цэнийг үгүй хийж буй үйлдэл мөн.

Бурхан чинь хаана байна гэдэг шиг Хүний эрхийг хамгаалагчид , хүний эрхийг хамгаална хэмээн төрөөс, олон улсын байгууллагаас цалин авдаг хүмүүс,шударга ёс, хүний эрх ,эрх чөлөөний төлөө явна гэдэг улс төрчид чинь хаана байна вэ? Хэн нь ч дуугарахгүй байгаа нь эргэлзээ , тээнэгэлзээг зэрэг төрүүлж байна.

 Та дээр дурдагдсан хүмүүст дургүй байж болно гэхдээ хэн ч гэм буруугүй нь тогтоогдоогүй байхад эрх чөлөөгөө хасуулах ёсгүй гэдгийг энд дурдмаар байна.Гэм буруутай бол гэм буруутай гэгдэх баталгаа,нотолгоо нь хэрэгтэй. Тэрнээс наад чинь угаасаа хулгайч гэсэн ш дээ, хэн тэгж байна ,юуг хулгайлсан юм гэхээр Фейсбүүк дээр тэгж байна лээ ,хүмүүс тэгж ярьдаг, ер нь тэгээд хулгай хийсэн л биз,олны үг ортой гэдэг эргүү тэнэг хандлагаасаа салах хэрэгтэй.

Мөн Чимгээ,Содномдаржаа нарын хэрэг юу болоод өнгөрсөн вэ? Эрүүдэн шүүсэн үү? Гэх асуулт газар аваад байсан ч удалгүй замхран алга болсон. Хүний эрхийн комисс энэ мэт асуудлууд дээр яагаад анхаарал хандуулахгүй байна вэ?

Хүний эрх зөрчигдөж буй тохиолдлуудыг надад тохиолдоогүй учир надад хамаагүй хэмээн орхиж болохгүйг  түүх харуулдаг. ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ бол үнэлэгдэгшүй.

Үнэлж баршгүй хүний эрх чөлөөг нь хэн нэгэн сошиал идэвхтэй ашиглалаа, хил хаасан ч чи оргон зайлж магадгүй , шинжээч, судлаачид нь байхгүй учир хурлыг хойшлууллаа,гэхдээ та нар хоригдсон хэвээрээ байна гэх мэтээр аймшигтайгаар зөрчөөд , хориод байж болохгүй.

Хүний оюуны эрх чөлөө заяагдмал , хэн нь ч оюуны эрх чөлөөг хазаарлаж эс чадна, бие мах бодийн эрх чөлөө заяагдмал ч буруу зүйл хийсэн бол тэр нь нотлогдсон тохиолдолд шүүх Монгол улсын нэрийн өмнөөс тэр эрх чөлөөг хазаарлана. Гэм буруутай нь бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад эрх чөлөөг хазаарлаад байж болохгүй.

Энэ хүртэл уншсан бол танд нэг асуулт гарч ирнэ. Шүүх яагаад нэг ижил хэрэг дээр хоёр өөр шийдвэр гаргав, нэгийг нь хориод нэгийг нь хориогүй, Шүүх яагаад ,шүүх яагаад ?Шүүх гэдэг эзэн биений араас яагаад гэдэг олон асуулт үүснэ. Шүүх хараат байгаа болохоор ийм байна уу? Хэн шүүхийг хараат болгов?Асуудалын шийдэл нь юу вэ?

Юу ч гэсэн ардчилал ,хүний эрх, эрх чөлөө нь хэн нэгний эсхүл нэгэн намын өмч биш. Ардчилал бол хүн төрлөхтөний бүтээсэн үнэт зүйл. Уг үнэт зүйлээ хамгаалах нь бүх нийтээрээ хичээх хэрэгтэй байх.

Иргэний ардчилсан нийгэмд байж болохгүй дээрх асуудлуудад бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч, Монгол улсын төлөө зүтгэнэ хэмээн тангарагаа өргөдөг Ерөнхий сайд хэнээс ч сонгогдоогүй над шиг ардчилсан улсад амьдардагдаа талархдаг,дарангуйлалын эсрэг байдаг иргэн таныг анхаарал хандуулахыг,дарангуйллын эсрэг байхыг хичээнгүйлэн хүсэж байна.  Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад яагаад шоронд өдөр хоногийг өнгөрөөнө гэж.??     2020.07.01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-07-06

    Шал худлаа. Хулгайч, Луйварчин, барууны гар хөл бологсод гэдгийг захын нохой мэддэг болсон. Ардчилал гэж 30 жил яриад одоо ард түмэн барууны захиалгат суртал, колончилолын бодлогынх нь халхавч гэдгийг мэдсэн. Тэр олон улсын хууль дүрэм, шүүх засаглал нь мөнгөөр шүүдэг юм билээ. Үнэн энд өчүүхэн ч байхгүй. Эх орондоо бид одоо энэ Хулгайч, ГАДНЫ тагнуулын гар хөл бологсод оос яаж салахаа чамаар заалгахгүй. Чамайг шууд бариад шоронд хийх юмуу, буудчихдаг байж бидний улс оршино. Золбин нохой шиг новшнууд их болсон. Цэвэрлэгээ эхэлсэн. Хилээ хааж байгаад хоморголон баривчилна. ОКЭЙ

    • Зочин
    • 2020-07-02

    Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 9-р зүйлийн 3-т Шүүхийн өмнөх шатанд байгаа хүнийг заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй бөгөөд шүүх хуралд оролцох, шүүн таслах ажиллагааны аль ч шатанд байлцах, шаардлагатай тохиолдолд, шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд байх баталгаа гаргаж өгсөн бол этгээдийг суллаж болно гэж заасан. Үндсэн хуулийн 10-р зүйлд зааснаар олон улсын гэрээний зохицуулалтыг дагаж мөрдөх ёстой.

arrow icon